“Миний ах атаман” киноны нээлтийн тов гарав

2014 оны 09 сарын 10

“Fantastic” продакшины шинэ уран бүтээл болох “Миний ах атаман” уран сайхны киноны нээлт энэ сарын 12-нд болох гэж байгаатай холбогдуулан уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэхүү бүтээл нь Монголдоо төдийлөн тавигдаад байдаггүй Action drama гэсэн жанраар хийсэн аж. УДЭТ жүжигчин Б.Тамир бичиж ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд кино зохиолыг бас бичсэн байна.  Хоёрдугаар найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар F Studio-н Захирал Ц. Амартүвшин нар ажиллажээ.
Киноны баг мэргэжийн жүжигчдээс бүрдсэн аж. Тодруулбал, гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД