Номхон далай ”дуулдаг” болжээ

2014 оны 09 сарын 10

Номхон далайн гүнээс үл мэдэгдэх дуу авиа сонсогдох болоод 20 жил өнгөрч байгаа талаар олон улсын далай судлаачид мэдээлсэн байна. Тодорхой хугацааны давтамжтайгаар, 20 хором үргэлжилдэг   тэрхүү авиаг эрдэмтэд гал тэрэгний дуутай зүйрлэжээ.  Далайн гүнээс гарч байгаа тэр чимээг 1994 онд анх бүртгэж авсан бөгөөд хаврын улирлаар ихэвчлэн сонсогддог гэнэ. Энэ үзэгдлийг зарим судлаач  далайн ёроолд газар хөдөлснөөс үүдэлтэй хэмээн тайлбарлажээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД