“Ой мод үндэсний үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн болно

2014 оны 09 сарын 10

“Ой мод үндэсний үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд  энэ сарын 19-ний 14 цагт гаргах гэж байна.

Уг үйл ажиллагааг ой мод эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд  намрын ойжуулалт, барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ үед үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна.Үзэсгэлэнд гэр ахуйн тавилга, хана, шал, хаалга хийдэг бүх шатны үйлдвэрлэл, мөн тарьц, суулгац, цэцэг жимсний бут, мод бэлтгэлийн үйл ажиллагааг харуулсан үзмэр, гэрийн мод, тавилга, сийлбэр, гар урлал, модон тоглоом, хөгжмийн зэмсэг, сургууль, цэцэрлэгийн сандал ширээ, бүх төрлийн орон сууцны тавилга үйлдвэрлэгчид  аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.  “Ой мод үндэсний үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн жил бүр зохион байгуулагддаг аж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД