Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав

2014 оны 09 сарын 10

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн шөнө Apple шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийж, өөрийн веб хуудсаар шууд дамжууллаа.  Өнгөрсөн жил тус компани iphone 5, 5c утаснуудаа гаргасан бол энэ удаа хоёр хувилбартай шинэ загварын iPhone гар утас, ухаалаг цаг, төлбөр тооцооны шинэ систем Apple Pay болон шинэ үйлдлийн системээ танилцуулав.

Шинэ загварын ухаалаг гар утсууд нь өмнөх загваруудаасаа харьцангуй том дэлгэцтэй байгаагаараа онцлог юм байна.

iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд нь өмнөх загваруудаас тэс ондоо. Илүү том хэмжээтэй, барихад эвтэйхэн болсны дээр iPhone 6 нь 6.9 мм iPhone 6 Plus нь 7.1 мм зузаантай. Энэ хоёр гар утас iPhone 5 загвараасаа нимгэн бас хөнгөн гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД