Бизнес уулзалт болох гэж байна

2014 оны 09 сарын 09

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах шилдэг залуусын айлчлалын үеэр  энэ сарын 12-нд бизнес уулзалт зохион байгуулагдах юм.
        Монголын бизнес эрхлэгч залуучуудтай харилцан хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг судлахаар Хятадын бизнес эрхлэгч залуучууд ирэх бөгөөд энэхүү уулзалтад Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, чөлөөт уулзалтууд болно.  Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцож байгаа юм.
Энэхүү айлчлалаар Монгол, Хятад орнуудын залуучууд түншлэлээ өргөжүүлж, бизнес саналаа солилцох, хамтарч ажиллах бүх талын боломжууд нээгдэнэ. Энэхүү бизнес уулзалтад оролцогчдыг Монголын залуучуудын холбооны байранд бүртгэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД