Шилдэг залуусын уулзалт болно

2014 оны 09 сарын 09

Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байна.  

                               
Өнгөрсөн онп хоёр орны залуучууд туршлага солилцооны хөтөлбөрийн дагуу Монголын шилдэг 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилж байсан бол энэ оны 9 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын шилдэг 60 залуу манайд айлчлахаар боллоо.
                                Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох зорилготой зохион байгуулах аж. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй өндөр албан тушаалын залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД