Ц.Бат инженер суллагдлаа

2014 оны 09 сарын 09

Зам тээврийн сайд Л.Гансүхийн гомдлын дагуу Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг 100 хоног цагдан хорихоор болсон. Давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад өнөөдөр гаргалаа.

 Түүний төмөр замын асуудлаар жиргэсэн жиргээ цагдан хоригдоход хүргээд байсан нь нийгэмд багагүй шүүмжлэлийг бий болгоод авсан. Улмаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жиргээчид тайван жагсаал хүртэл хийсэн билээ. Тэгвэл ийн багагүй асуудал, маргааныг дагуулсан түүний үйлдлийг Давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД