Орос технологийг Монголд танилцуулна

2014 оны 09 сарын 09

Энэ оны есдүгээр сарын 12-ний 11.00 цагт МҮХАҮТ дээр Оросын барилгын салбарын шинэ технологийг танилцуулах дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.
            Уг уулзалтаар Москва хотын “НПО СТРИМ” компани өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Тус компани нь барилга байгууламжийг хамгаалахад чиглэгдсэн мэргэжлийн материал үйлдвэрлэдэг, мөн барилгын засвар, нөхөн сэргээх болон өөрийн өртгийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага аж.

“НПО СТРИМ” компани нь өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна барилгын салбарын шаардлагатай төсөлд хөрөнгө оруулах боломжтой юм байна. Арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд энэ сарын 10-ны дотор бүртгүүлэх юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД