Монголчууд ДАШТ-ийг амжилттай үргэлжлүүлж байна

2014 оны 09 сарын 09

Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тодруулбал 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран Украйны бөх Т.Запариантай барилдаж 15:5 харьцаагаар оноогоор цэвэр яллаа. Эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Ням-Очир эхний тойрогт БНСУ-ын бөхийг 3:2 харьцаагаар ялсан. Харин 97 кг ОУХМ Д.Хүдэрбулга Узбекийн бөх Омар Омаровтой таарчээ. Тэрбээр дараагийн тойрогт Ираны Саид Мохаммадитай барилдана. Харин 74 кг-ын жинд өрсөлдөж байгаа П.Өнөрбат эхний тойрогт Казахстаны Галимжан Уссербаевтай барилдаж, 5:7 харьцаагаар ялагдаж, тэмцээнийг орхилоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.4.143 sain bn amjilt xysie ...