Баянхонгорчууд 1000 төгрөгөөр цэцэрлэг барина

2014 оны 09 сарын 09

      Баянхонгор аймгийн иргэд 1000 төгрөгөөр хандив өргөн, хүүхдийн цэцэрлэг барих аян албан ёсоор нээгдэж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

 Нутгийн дөрөв, тавдугаар багийн нутагт баригдах тус цэцэрлэгийн барилгыг “Баялаг эрдэм” компани 600 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэх аж. “Хонгорын багачууд” цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож тус цэцэрлэгт хандив өргөхөө илэрхийлсэн байна.. 

Ийнхүү Хонгорчууд 1000 төгрөгөө хүүхдийн цэцэрлэг болж сүндэрлэх сайн үйлсийн аянд зориулах гэнэ.

                                                                                            Г. Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД