Монгол, Орос, Солонгосчууд уран бүтээлээрээ нэгдэнэ

2014 оны 09 сарын 09

БНСУ-ын нийслэл Сөүл хотод КВС телевизийн концертын их танхимд Монгол,Орос, Солонгос улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох аж.

Өөр өөрийн улс орны үндэсний онцлог, шинэ хэв маягийн поп дууны шилдэг тоглолтоос бүрдэх эл концертыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд амжилттай болбол цаашдаа уламжлал болгох зорилготой юм. Тоглолт энэ сарын адаг 10 дугаар сарын эх хүртэл долоо хоногийн хугацаанд дээрх гурван орны поп урсгалаар уран бүтээлээ туурвигч хамтлаг, дуучид уран бүтээлээрээ нэгдэх гэнэ.  Тэд монгол үндэсний дуу болон солонгос, орос ардын дуу дуулахаас гадна дэлхийн шилдэг дууг ч англи хэлээр дуулах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД