Өнөөдөр “Европын түүх” үзэсгэлэн нээлтээ хийнэ

2014 оны 09 сарын 08

Европын холбоо, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд  “Улаан гэр” арт галерейд өнөөдөр “Европын түүх” үзэсгэлэнг нээх юм байна.

  Европын холбооноос хавсран суугаа Төлөөлөгчийн газар санаачлан уг үзэсгэлэнг гаргах бөгөөд Чех улсын уран бүтээлч Ренета Фучиковагийн уран зургуудыг дэлгэх аж.

Үзэсгэлэнд буурал Европын өнгөрсөн үеийн түүх хийгээд өнөө үеийг тольдон харах боломжтой гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД