2014 оны 09 сарын 05
“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн энэ сарын 9-нд болох юм байна.
Хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулахад 8 сая 750 мянган төгрөг зарцуулах бөгөөд энэ мөнгийг НЗДТГ-ын төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас гаргахаар болжээ. Зөвлөлгөөн зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байна