Жон Ривер зүрхний өвчнөөр өөд боллоо

2014 оны 09 сарын 05

Америкийн нэрт хөтлөгч, жүжигчин, продюсер Жон Ривер өөд болсон тухай түүний охин Мелисса Риверс мэдээллээ.

Тодруулбал, Тэрээр 81 насандаа  өчигдөр буюу пүрэв гарагт зүрх нь зогссоны улмаас өөд болжээ.  

Жон Риверийн бие сүүлийн үед тааруу байсан бөгөөд  наймдугаарс сарын 28-ны өдөр Манхаттан дэх эмнэлэгт хүргэгдэж, улмаар хоолойн хөвчний хагалгаанд оржээ. Хагалгааны үеэр зүрх нь гэнэт зогссон байна.  Эмчийн хэлснээр  түүний үхэл нь зүрхний хэм  алдагдсан эсвэл амьсгалын замтай холбоотой байх хэмээн хэлсэн аж . Түүний оршуулгын ёслолыг бямба гарагт хийх юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД