Таван тивийг нэгтгэсэн “Энхийн гүйлт” болно

2014 оны 09 сарын 05

Улс орнуудын найрамдал, харилцааг бэхжүүлэх зорилготой Шри Чинмойн Эвийн өргөө-Энхийн гүйлт болох гэж байгаа бөгөөд таван тивийн 140 гаруй улс орны нутгаар 49 гаруй километр замыг туулах юм.

Энэ гүйлтийн томоохон хэсэг болох Хойд Америк тивийн гүйлт АНУ-ын Нью-Йорк хот дахь Нэгдсэн үндэсний байгуулагын төв байрнаас 2014 оны дөрөвдүгээр сарын 11нд гараагаа авч, АНУ, Мексик, Канад улсуудыг дайран Хойд Америкийг тойрон буухиалж гүйсээр одоо 19 мянган километр замыг туулан бариандаа орсон байна. Харин Монгол Улс энэхүү гүйлтэнд 1995 оноос нэгдэж, Ази Номхон далайн бүсийн 13 орныг буухиалах галт бамбарыг 9-р сарын гурванд ОХУ-ын Улаан-Үүд хот дээр хүлээн авсан байна. Энэхүү гүйлт Хиагт, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутаг дэвсгэрээр 1000 гаруй километр буухиалж, үндэсний эв нэгдлийн батжуулахад хувь нэмрээ оруулах юм. Монгол Улс буухиаг  энэ сарын таванд Замын-Үүд, Эрээний боомтоор Хятадын талд шилжүүлэн өгөх гэнэ.

                                                                                                 Г. Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД