Найруулагч Н. Наранбаатарын бүтээл олон улсын кино наадамд өрсөлдөнө

2014 оны 09 сарын 05

Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалт үргэлжилж байна.

Гол дүрд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, Гэрэлсүх, Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Билигжаргал, Мөнгөнсүх, Дөлгөөн нар тоглож байгаа юм.

 Кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн ажлыг ч шинэлэг байдлаар хийхээр төлөвлөөд байгаа аж.

Олон улсын кино наадмуудад сойхоор төлөвлөгдөн бүтээгдэж буй “ Сүүлчийн шөнө ” Мелодрам уран сайхны кино бүхэлдээ мэргэжлийн уран бүтээлчидээс бүрдсэн баг ажиллаж байгаагаараа онцлог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД