Нийслэлийн иргэдийн гуравдугаар спорт наадам болно

2014 оны 09 сарын 04

Нийслэлийн иргэдийн спортын гуравдугаар наадам Улаанбаатар хотноо болох гэж байна.

Наадам 2014 оны 9дүгээр сарын зургаанд  Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд  Спорт явган аялалын шигшээ тэмцээнээр эхлэх юм.

Уг аялал Хороодын хэсгийн тэмцээн, Сонгон шалгаруулах тэмцээн, Дүүргийн бүсийн тэмцээн, Дүүргийн аварга шалгаруулах, Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн үе шаттай иргэдийн дунд зохион байгуулах аж. Тэмцээнд дүүрэг бүрээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй  багийн гишүүд явганаар 20 километр замыг туулах бөгөөд аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтүүдээр шүүх юм. Г. Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД