Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 98 дугаар байранд оржээ

2014 оны 09 сарын 04

“Дэлхийн өрсөлдөх чадварын индек 2014-2015” тайлан дахь Монгол Улсын зэрэглэлийг Нээлттэй нийгэм форум танилцууллаа.

Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж, өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого хэрэгжүүлдэг аж. Энэхүү тайланд манай улс 2005 оноос нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд манай улс дэлхийд  107-р байранд бол энэ 98-рт орсон нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байна хэмээн тэд үзэж байгаа юм.  Тодруулбал азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад  Монгол Улс эрүүл мэнд, бага, дээд боловсрол, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, технологийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр давуу байгаа ч дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг үзүүлэлтээр доогуур байгаа гэнэ.

Эдийн засгийн индексээр нь улс орнуудыг Заяагдмал нөөцөд тулгуурласан, Үр ашигт тулгуурласан, Инновацид тулгуурласан гэсэн шатуудад хуваадаг аж. Манай улс хөгжлийн доод түвшин буюу Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагай улс орноос хөгжлийн хоёрдугаар түвшинд шилжиж буй ангилалд байна. Монгол Улс инститиуцын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал болон бизнесийн төгөлдөршил гэсэн үзүүлэлтээ сайжруулах нь  өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр үр ашишт эдийн засагттай орон болох боломжтой.

Харин дэлхийд өрсөлдөх чадвараар Швэйцарь, Сингапур, АНУ, Финлянд, Герман, Япон зэрэг улс орон эхэнд жагссан байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД