Дэлхийн брэнд Gucci –ийн амжилтанд хүрсэн түүх

2014 оны 09 сарын 04

Олон жил зочин хүлээн авах ажил хийдэг байсан Флоренц хотын иргэн Гуччо Гуччи ирж буй зочин гийчдийг ажиглаж суух дуртай нэгэн байв. Чинээлэг нөлөө бүхий үйлчлүүлэгчид нь үргэлж хээнцэр, эрхэмсэг, эдлэл хэрэглэл нь зиндааг илэрхийлэх боловч Гуччогийн сонирхлыг тэдний цүнх,чемадонууд л татдаг байсан аж. 1898 онд тэрээр Лондон явж ажлаа хийдэг байсан ч сонирхдог өнөөх л зүйлсээ бүр ихээр олж харах болсон бөгөөд. хэдэн жил өнгөрсний дараа итали эр маань илүү сонирхолтой зүйл бүтээж болохыг ойлгож, 1905 онд нутагтаа мэргэжлээ солиод буцаж ирэв. Тэр үедээ Гуччо түүний бүтээх цүнх, чемоданууд нь амжилт олно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байлаа. Яагаад гэвэл донж загварууд нь хот газрын хамгийн шилдэг гоёлуудын төлөөлөл шингэсэн гэж үзжээ.
Аажмаар Гуччи улсынхаа арьсан гоёлын хамгийн  шилдэг мастеруудын нэг болж эхэлсэн байна. 1922 онд дизайнер маань том дэлгүүр байгуулж, бас тухайн үеийн европын язгууртнуудын хамгийн сонирхдог зүйл нь морин спорт байсан тул дэлгүүрийнхээ  бүтээгдэхүүнийг энэ чиглэлд ч зориулсан стиллиэр төрөлжүүллээ. Жилийн дараа  Гуччи Нью Йоркийн орчин үеийн урлагийн музейн хүндтэй үзмэр болж чадсан цорын ганц хамгийн алдартай, алтадмал оёдолтой гутлуудыг бүтээжээ. Дараагийн арван жилдээ Гуччи дэлхий даяар нэрд гарч, харин Италидаа үндэсний бэлэг тэмдэг болж байлаа. 1938 онд Ромд, 1949 онд Миланд  тус тус томоохон  нэрийн дэлгүүрүүд байгуулж, хэдийгээр дэлхий даяар бүтээсэн эд зүйлс зарагдаж байсан ч хамаг анхаарлаа тэдэнд хандуулж байлаа. Олон улсын түвшинд түүний хүү болох Альдо, Уго, Васка  болон Рудольфо нар ажиллаж байв.

 

1950 онд Италийн салбар урлан бас нэгэн нэртэй бүтээгдэхүүн гаргажээ. Тэр бол домогт Грейс Келлигийн ачаар гайхалтай нэрд  гарсан “Флора” хэмээх  хүзүүний ороолт юм.

Харамсалтай нь 1983 онд Гуччо Гуччи хавдрын улмаас нас барж, түүний өвийг тав дахь хүү Маэстра Маурицио өвлөн авч улмаар 1987 оноос Гуччигийн ерөнхийлөгч болсон юм. Эцэг нь түүнд тухайн үедээ энэ брэндийн бүтээгдэхүүний гол баримтлах дүрэм “Шилдэг”-ээс өөр ямар ч стандарт байж  болохгүй гэдгийг сайтар зааж сургасан гэдэг. Хүү ч эцгийнхээ  итгэлийг хөсөрдүүлсэнгүй, брэндийнхээ стиль төрхийг тэр чигээр нь хадгалж  явж  чадсан  юм. Харамсалтай нь энэ л үед Гуччигийн  хувьд өнөөдрийг хүртэл үргэлжилсэн удаан  хугацааны азгүйтэлийн үе эхэлсэн юм. 50 хувийн хувьцааг  Бахрейны баян групп худалдан авав. Эхэн үедээ бүх зүйл муугүй явж байсан ч удалгүй хувьцаа  эзэмшигчдийн хоорондын харилцаа хурцдаж улмаар шүүхдэхдээ хүрэв. 1991 онд л гэхэд 37,8 сая долларын алдагдал хүлээж, моодны ертөнцийг алмайрууллаа. 1990 онд Италийн нэртэй энэхүү брэндийг авъяаслаг том Форд мөн Даун Мелло хэмээх загварын ордны дэд ерөнхийлөгч хамтдаа толгойлон, маш богино хугацаанд бүх зардлыг нэр төрлийн тоо хэмжээг  цөөлж улмаар компаний цоо шинэ зохион байгуулалтын  ачаар хэмнэж  чадав. Ийнхүү хоёр жилийн дараа Форд Гуччигийн байр суурийг бүрэн сэргээж, түүний  гаргасан оёдлуудаар гоёсон сонгодог загварын гутлууд нь жинхэнэ хит  болсон юм. 1995 онд гунигт явдал  боллоо. Маурица Гуччи алагдаж энэ хэрэгт  түүний эхнэрийг буруутгажээ. Энэ онд  Фордын гаргасан “Жэт Сэт “цуглуулгын нарийн бүсэлхийтэй торгон өмднүүд үнэт эрдэнэсийн чулууных шиг  өнгөтэй  цамцнууд нь хамгийн  тачаангуй, хамгийн  эрэлттэйд  тооцогдож байлаа. Италийн алдарт брэндийн алдагдсан нэр хүнд буцан  сэргэснээр  барахгүй хэд  дахин өссөн гэдэгтээ хэн ч  маргахгүй  байлаа. 2001 онд  Чиое загварын  ордонг орхисон Стелла Маккартнигийн цуглуулгыг санхүүжүүлсэн нь чамлахааргүй амжилт авчирав. 2003 онд Милан  хотноо Форд Гуччигийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Хамгийн чамин  даавуунуудыг ашиглан  чөлөөт  байдал шинэлэг санаануудыг хослуулсан донжтой хайчилбарууд, олон янзын иж бүрдэл чимгээс бүрдсэн зарим хэсгүүдээр биеийн галбирыг ил гаргасан хувцасны цуглуулга нь үйлчлүүлэгчдийг ихээр татав.

 

Гэвч яг жилийн дараа Форд Италийн брендтэй хийсэн гэрээгээ сунгах бодолгүй байгаагаа зарласан байна. Энэ Gucci-гийн шүтэн бишрэгчдийн хувьд цэлмэг тэнгэр гэнэт бүрхэх шиг болжээ. Агуу дизайнерийг үдэх арга хэмжээ 2004 оны хоёр сард Миланы модны өдөрлөгүүдээр болжээ. Үзүүлбэрийг тойрсон уур амьсгал сэтгэл хөдлөлөөр дүүрэн байж Фордын Гуччи дэх үеийн цуглуулгууд үргэлжилж, хурсан олон түүнд 20 минутын алга ташилтаар хүндэтгэл үзүүлсэн байна. Тус загварын ордны удирдлага шинэ загвар зохион бүтээгч яаралтай хайж олох шаардлага гарав. Аз таарч эмэгтэйчүүдийн цуглуулгын загвар зохион бүтээгчээр одоо хүртэл ажиллаж байгаа Фрида Джаниныг урьж ажиллуулахаар болжээ. Тэрээр Gucci –д чимэглэлийн дизайнераар ирэхийн өмнөх таван жил Fendi-д ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жилийн Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий зуун хүний жагсаалтад багтсан байна. Магадгүй Gucci-д Фрида Джанинигийн авчирсан хамгийн гол зүйл бол давтагдашгүй эмэгтэй хүний сэтгэмж юм. Одоо ч гэсэн энэ алдартай загварын гаргасан хувцас чимэглэл болгон хамгийн чанартай, дэгжин, хээнцэрт тооцогдоод зогсохгүй үйлчлүүлэгчдэд хамгаас ойр дотно санагдаж тэд шинэ бүтээл бүрийг нь тэсэн ядан хүлээсээр байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД