“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү

2015 оны 02 сарын 06      2      3693

Тавантолгойн ордыг ашигтай ажиллуулах үүрэг хүлээлгэн дөрвөн жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж байлаа. Иргэн бүр хувьцаа эзэмшиж, ирэх жилээс нь хувь хишгээ хүртэж эхэлнэ гэсэн гэгээн сайхан итгэлээр ард түмэн энэ компаниас их зүйл хүлээсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэлх сайн, саар элдэв мэдээлэлд нь хүлээцтэй хандаж ирэв. Харин одоо ард түмний энэ гэгээн сайхан итгэл, хүлээлтийн хариуд хэрхэн ажилласныг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн шалгаж хагас хугасаас нь...

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ДААТГАН ҮЛДЭЭЕ

2015 оны 02 сарын 05      7      2169

УИХ-ын 16 гишүүн Тавантолгойн хэлэлцээрт эргэлзэж буйгаа илэрхийлж 20 зүйл бүхий асуулгыг Ерөнхий сайдад тавиад байгаа бол УИХын дарга З.Энхболд itoim.mn сайтад өгсөн “Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно” хэмээх ярилцлагадаа АНУ-ын “Пиибоди” компанийг хэлэлцээрийн гадна үлдээснийг буруу гэж байр сууриа илэрхийлжээ. Үүнээс үзвэл Тавантолгойн хэлэлцээрт саад хийх, цааш явуулахгүй байх сонирхолтой лообий бүлэг УИХ-д бий болсон бололтой....

“МОНОПОЛЬ”-ИЙГ Монголоороо төсөөлөхөө больё

2015 оны 01 сарын 28      2      3123

  АНУ дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэлдэг бол, тус улсын нийт баялгийн 90 хувийг эх орныхоо нэрийн хуудас болсон компаниуд нь бүтээдэг гэсэн сонирхолтой судалгаа байна. Харин манай орны хувьд ДНБ-ий 77 хувийг МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг шилдэг 150 аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Эдгээрээс MSC, МАК, Ньюком, Бодь, Монполимет зэрэг 10 гаруйхан компанийн сүүлийн таван жилд төлсөн татвар 2.2 их наяд төгрөг буюу 2013 оны нэгдсэн төсвийн 31.4 хувийг бүрдүүлжээ. Үүнээс үзвэл аливаа...

Авиа компаниудыг тооноос ЧАНАРТ ШИЛЖҮҮЛЬЕ

2015 оны 01 сарын 16      1      2621

Аливаа улс орны эдийн засгийн хүндрэл хамгийн түрүүнд нисэхийн салбарыг дайрдаг гэсэн яриа бий. Гадаад болон дотоод нислэгүүдийн суудал дүүргэхээ байж, зорчигчгүй нислэг ихэсдэг нь зардал ихтэй энэ бизнесийн үйл ажиллагааг хүссэн, хүсээгүй ч хумихад хүргэдэг. Өнгөрсөн жилээс улбаалсан манай эдийн засгийн хүндрэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ “теором”-оос гажилгүй, байдал хүндэрч эхэлснийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү сая ИНЕГ, МИАТ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ ч...

ТЕНДЕРИЙН МӨНГИЙГ ТАНАХ БОДЛОГО

2014 оны 12 сарын 15      1      3155

- Тендер гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй, өрөндөө баригдаж байна -  Н.Алтанхуягийн Засгийн газрын бодлогогүй, төлөвлөлтгүй баруун, солгойгүй цацсан мөнгөний уршиг ард түмний амьдралд одооноос нөлөөлж эхэллээ. Тав арван саяас эхлээд хэдэн тэрбумын үнийн дүнтэй тендерийн ажлыг хийж гүйцэтгэсэн компаниуд өөдөлж дэвжих нь байтугай өрөнд баригдан аргаа барав. Компанийн захирлууд төдийгүй тааралдсан гурван хүн тутмын хоёр нь цалингаа авч чадаагүйгээс амьдрал хэцүүдэж буй...

Д.Оюун-Эрдэнэ

“Өнөөдөр” сонины тоймч. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. 2010 оны Балдорж шагналт. 2011, 2012 оны Болор үзгийн эзэн. МСНЭ-ийн Уран бүтээлийн дээд шагналтай. Улс төр, уул уурхай, байгаль...    » Дэлгэрэнгүй