М.ЭНХСАЙХАНЫ зөв байжээ

2016 оны 03 сарын 10

М.Энхсайханы зөв байжээ. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Үйл явдлын өрнөл, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтууд нь өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ордод чухам юу болсныг зах зухаас нь илчилж байна.

М.Энхсайхан, Л.Гансүх, Л.Эрдэнэчимэг гээд эрх мэдэл, эрс тэс ашиг сонирхолтой талууд юу ярьж, нэгнийхээ эсрэг яаж боорлон дайрч байсныг одоо эргэн сөхвөл хэн нь чухам эх оронч, хэн нь хувийн эрх ашгаа хамгаалагч байсныг таньж мэдэхэд амархан болжээ.

УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, “М.Энхсайханы боловсруулсан гэрээ гэмт хэргийн шинжтэй” хэмээн мэдэгдэж, хариуцлага тооцохыг шаардаж байв. Харин одоо жинхэнэ гэмт хэрэгтэн хэн байсныг цаг хугацаа харуулж, зарим нэг баримт, нотолгоо дэлгэгдэж эхэлжээ.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, өндийж сэхэх хугацаа тодорхойгүй болсон өнөө үед Тавантолгойн төсөл хөдөлсөн бол, хэрэв төмөр замаа тавьчихсан байсан бол гэсэн харамслыг одоо хэчнээн хэлээд ч нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч л болж байна.

Монголчуудаас алдагдсан цаг хугацаа, хөгжлийн боломж, таатай нөхцөл эргэж ирэхгүй. Харин улстөрчид хөгжлийн зорилго нэгтэй, эвтэй байвал дахин шинэ боломж гарч ирж магадгүй л юм. Гэхдээ тэр боломжийн нөхцөл өмнөхөөсөө илүү хатуу, хөрөнгө оруулалтын хэмжээ илүү татуу л байх болов уу.

Өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2045.88 төгрөгт хүрсэн нь жилийн өмнөх 1985.51 төгрөгөөс даруй 3.04 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг дагах бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг Засгийн газар хүчээр зохицуулж, ядаж бензиний үнийг өсгөхгүй барьж буй нь жирийн иргэдэд бага ч гэсэн нэмэр болж байна.

Мега төслүүдээ хөдөлгөдөггүй, Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг дэмждэггүй, УИХ дээр гацааж, хардаж сэрдсэнээс цаг алдаж өдгөө ийм байдалтай нүүр тулсан.

Тэр үед улстөрчдийн хэн ч, юу ч хийгээгүй атлаа одоо бүгдээрээ хямралд анхаарал хандуулж, бурууг бие бие рүүгээ түлхэж буй нь Монгол Улсыг эдийн засгийн төдийгүй улс төрийн хямралын туйлд хүргэх магадлал өндөр байна.

2017 оноос 4.4 тэрбум долларын өрөө төлж эхлэхийг эрх баригч улстөрчид бүгд мэдэж байсан. Гэтэл тэд өнгөрсөн жил ч, одоо ч энд тэндхийн улс оронд очиж зээл тусламж гуйснаас өөрөөр том төслүүдээ хөдөлгөж, экспортоос валют олоход нэгдэж чадсангүй.

Хэвлэлийн хуудас сөхвөл, өнөөдрөөс яг хагас жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 24-нд М.Энхсайхан “Бид илүү их “өвдөлт” мэдэрнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгч байжээ. Тэр одоогийн ийм байдалд хүрэхийг урьдчилан харж, “Тавантолгойн төсөл яваагүйгээс эдийн засагт юу болох вэ. Нүүрсний салбар уналтад орно. Үнэ ханш өснө. Өрөнд орно. Банк санхүүгийн нөхцөл муудна. Ажилгүйчүүд нэмэгдэнэ. Бидний монголчууд арьс махан дээрээ бодитойгоор “өвдөлт” мэдэрнэ” хэмээн сануулж байсан аж. Гэтэл өнөөдөр бид яг ийм нөхцөлтэй тулгараад байна.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон банкны салбар анх удаа алдагдал хүлээснийг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн бол Монголын хөрөнгийн зах зээл судлаач Д.Ангар үнэнээ хэлэх цаг болсныг эрх баригчдад ил тод уриалжээ.

Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг хамгийн том институц болох Төвбанк ханшаа жолоодож чадахгүйд хүрч, нэг ам.доллар 2040 төгрөг даваад байгаа нь төгрөг үнэгүйдэж, Монгол Улс дампуурлынхаа ирмэгт өнцөгдөөд буйг сануулсан дохио юм.

Энэ бол улс орныхоо эдийн засаг ямар хүнд болсныг харсаар, мэдсээр байж дуугүй өнгөрч чадахгүй байгаа мэргэжилтэн, судлаач, шинжээч, эдийн засагчдын улстөржөөгүй үнэний дуу хоолой гэж болно.

Харамсалтай нь улстөрчид улс орныхоо энэ хэцүү байдалд дөрөөлөн сонгуулийн амлалт, бие биеэ үгүйсгэн муулах, нэг нэгнээсээ дээр гарах гэж ам хэлээрээ уралдацгааж байгаа нь сонгуулийн дараа Монгол Улс орших уу, эс орших уу гэсэн айдас төрүүлэх шиг.

Эдийн засагт шинэчлэл хийх үүрэг хүлээсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар эхнээсээ л мега төслүүдийг хөдөлгөх бодлого баримталсан. Монгол Улсын сайд гэх яамгүй сайдын албан тушаал бий болгож, мега төслүүдээ хөдөлгөх ганц л үүрэг түүнд өгсөн.

Энэ албан тушаалд томилогдсон М.Энхсайхан Тавантолгой болон түүнтэй адилтгах мега төслүүдийг Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэн, олон улсын жишиг болон Монгол Улсын хуулийн дагуу, ашигтайгаар хөдөлгөх далайцтай ажил хийж эхэлсэн.

Гэвч “шилтэй” зүйрлэдэг хамгийн эмзэг энэ ажлыг хариуцаж буй түүний хийсэн, ярьсан бүхнийг шүүмжилж, гацааж, унагаж бахаа хангахаас өөрөөр ажил хийлгээгүй. Ийм байхад мега байтугай мини төсөлд хэн итгэж хөрөнгө оруулах юм бэ?

Тавантолгойн цахилгаан станцын төсөлд Японы “Марубени” корпорацыг шалгаруулсан гэх сайн мэдээг зарлаад удаагүй байна. Бас улстөржиж, хэн нэг эрх мэдэлтний ашиг сонирхол нөлөөлөхгүй бол тавдугаар сараас хэрэгжих учиртай. Гэвч эрх баригчид хэрхэн хүлээн авахыг таашгүй.

Тендерт шалгарсан “Марубени” хэрэгжүүлж чадна, улстөрчид үймүүлж бас чадна. Мега төслийн хувьд энэ төсөл Тавантолгой, Оюутолгойтой шууд амин холбоотой. Энэ төслийг дангаар нь хэрэгжүүлснээр одоогийн сөхөрсөн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй.

Учир нь Тавантолгой бол цогц төсөл. Тиймээс хөрөнгө оруулалт, төмөр замын асуудлыг эцэслэн шийдээгүй байж, цахилгаан станцыг эхэлж барьсан ч говийн ганц хайлаас шиг ёрдойж үнэгүйдэхийг үгүйсгэх аргагүй.

Тиймээс Тавантолгойн асуудлыг хамтад нь цогц шийдэж байж мега хэмжээнд хүрч, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө. Гэтэл Тавантолгойн цогц төслийн “толгой” гэж хэлж болох хөрөнгө оруулагчидтай байгуулах амин гэрээг УИХ-ын ажлын хэсгийн шахалтаар Засгийн газар буцаан татсанаас хойш бүр мартагдчихаад байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Хөрөнгө оруулалтын гэрээг дараагийн парламентад үлдээлээ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэнээс үзвэл АН-ын энэ УИХ, Засгийн газрын үед лав шийдэгдэхээсээ өнгөрсөн.

Тэгэхээр 2017 онд төлөх ёстой их өрөөсөө өмнө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг даруй нэг тийш шийдэж, эдийн засгийг өндийж сэрээх амь тариа болгох өндөр хариуцлага дараагийн парламентад ногдож байна.

Тавантолгойн төмөр замыг анх ярьж эхэлсэн 10 жилийн өмнө л барьчихсан бол нүүрсний салбар бүрэн зогсож, экспорт нь өнөөдрийнх шиг 20 ам.доллар буюу татваргүй барааны дэлгүүрийн ганц тамхины үнээр үнэлэгдэх хэмжээнд очихгүй байлаа.

Тухайн үед үндэсний компани өөрсдийн хөрөнгөөр эрсдэлээ үүрч, төмөр зам тавин, тодорхой хугацааны дараа 51 хувийг улсад үнэ төлбөргүй шилжүүлье гэхэд эсэргүүцэж, шүүмжлээд байсан.

Тэгсэн атлаа одоо Хятадын “Экспорт импорт” банкнаас 1.3 тэрбум долларын зээл авч, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нэмсэн өр тавьж, Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихаар гуйж гувшиж эхэлсэн нь хэний “эх оронч” бодлого вэ?

Уг нь М.Энхсайхан сайдын хэлснээр Тавантолгой бол Монголын мега төслүүдийн хувьд мөс зүсэгч, гол хөдөлгөгч хүч нь юм. Тиймээс бид алдаа, онооноосоо суралцаж, цаашид мэргэжлийн эдийн засагч, судлаачдынхаа үгийг үнэлж, төр засгийн бодлогоо улстөрчдийн биш, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд тулгуурлан гаргадаг болмоор байна.

Улстөржилт, популист хийрхэл өнгөрсөн хугацаанд Монголд сайн зүйл авчирсангүй. Хэн ч, юу ч хожсонгүй, боломжоо хангалттай алдлаа. Харин мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтнүүдийн үг, санаа оноо, байр суурь улс орны болон дэлхийн чиг хандлагад тулгуурласан шийдвэр нь алсын хараатай, үнэн зөв, бодит байдгийг л мэдрүүллээ.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.6.30 Маш зөв санаа бол мэргэшсэн судлаач, мэргэжилтнүүдий н үгийг сайн сонсож байх хэрэгтэй шүү дээ. Зөв нийтлэл байна.
103.57.93.169 Яг ш дээ.Энхсайхан бол өөрийнхөө хуурамч дүрийг маш чадмаг нуудаг хар хэрээ.Аливаа хүний уран гоё үгийг бус үйлдлийг нь сайн ажиж харж бай.Өмнөх болон одоо үйлдсэн.
183.81.169.58 монгол төрийн бодлогоо гэж нэг иймэрхүү л хөгийн юм явдаг болж!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!чааваас даа........
122.201.28.7 Dollariin hansh 2050 hurcheed baihad erguu mailnuud nuursee hadgalaad l baihuu.jild tumur zamaar 30 saya tn zuuhud TT nuursiig zuvhun bododhod 2000 jil shuu de.5 angiin huuhdees ch doloon dor.
202.72.246.106 Тайван хүлээ эргээд нүүрсний үнэ өснө яагаад гэвэл Таван толгойн нүүрс ган боловсруулахад үлэмж шаардлагатай тусгай коксжисон нүүрс, энгийн эрчим хүч гаргаж авдаг нүүрстэй харьцуулах ч юм биш, Хямралыг далимдуулж хямдахан авахыг л бодож байгаа цаадуул чинь, Дэлхийн эдийн засаг байнга хямраад байхгүй ганц хоёр жилийн дараа сэргэнэ тэр цагт нүүрсний үнэ дагаад өснө. Хэн тэвчээртэй нь ялдаг
202.72.246.106 Таны хариулт ...дүп чинь өөрөө бичээд өөрөө хариулаад тэнэгтээд байх юм. Өндөр илчлэгтэй нүүрсийг хятадууд Тавантолгойгоос шууд өөрсдөө олборлоод гаргаж бгаа. Арай бага илчлэгтэй буюу нийт нүүрсний 80 % -г нь зүгээр л рог болгоод хаяж байна. Тэр нүүрсийг нь ил гаргаад хаячихсан учраас ямар ч ашиглхх боломжгүй хог болж үлдэж байна. Хайран баялаг минь. Ядаж огт ухаагүй газар доор байсан бол ч яая гэхэв. Хайран баялаг минь. 20%-г авахын тулд 80%-г нь хаяж байгааг чам шиг нь ойлгохгүй дээ. Чамайг хүлээж өайхад чинь сорыг нь хятадууд ухаад хог нь бидэнд үлдэнэ. Нүүрс үнс болно гэднг чинь шууд утгаараа энэ шүү дээ.
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 mongoljuud tevjeertei huleenee
  • 2016 оны 03 сарын 10
202.72.246.106 Таван толгойн нүүрс зүгээр нэг эрчим хүч гаргаж авдаг энгийн нүүрс биш харин ган боловсруулахад шаардлагатай тусгай нүүрс Дэлхийн эдийн засаг нэгэн хэвэндээ унаад байхгүй буцаад сэргэжил таараа, тэр үед гангийн борлуулалт нэмэгдэж нүүрсний үнэ нэмэгдэнэ тайван хүлээх л хэрэгтэй. Ялангуяа Хятад улс Торгон замын төсөлөөр маш урт төмөр зам тавина, Төмөр замыг гангаар хийх тул төмөрийн хүдэр, нүүрс ихээр шаардлагатай болж нүүрсний үнэ нэмэгдэнэ
103.57.95.75 Enkhsaihaniig bi dejij baisan. Ene uls orniig elgeer ni molhuulhed tus bolson humuus bol Zi, yaajgii abgai nar shuu dee. Ajilgui hun u hiih um bank, kolonk deeremene, ooriigoo shataana oor u hiij ar geree tejeeh um. Ard irgedee ajiltai bolgood ogooch. Ard tumen chini ajilgui bolohoor ene ediin zasag chini yaaj sergeh um. Tomor zamaa tabichihsan bol uls oron maani iim bolohgui baisan um
202.9.40.147 202.179.24.240 -д Хойш тавиад юу хожих вэ!
202.179.24.240 Энхсайхан, MCS, Хятадын хөрөнгө оруулагчид нийлж байгаад ”том мөс зүсэгч”-ээр Таван толгойг хагалах гэж байсан гэж зөв хэлсэн байна. Харин энэ мөс зүсэгч Монголын эдийн засагт орох байсан нүүрсний мөнгөнөөс маш томыг зүсч авах байсан учраас тухайн үед зогсоосон нь чамайг намайг бодсон шийдвэр байсныг мулгуу би ойлгоод байхад бусад нь ч ухаараа байлгүй дээ. Өрөнд баригдсан нэг компани, Хятадын төрийн компани хоёрыг баяжуулахын тулд Монголын нүүрсийг барснаас түр хугацаанд хойш нь тавьчихъя гэж З.Энхболд нарын гаргасан шийдвэр ч монгол хүний алсыг харах ухаан алдраагүйг илтгэж байна. Эм хүн үс урттай, ухаан богинотой гэдэг үнэнийг харууллаа, Д.Оюун-Эрдэнэ ээ! Мэдэхгүй юмаараа бүү оролд!
202.179.24.240 санал нэг байна энхсайханы хийсэн гэрээг яаж өмөөрч чадаж байнаа харин аз болж зи зогсоосон шүүдээ
  • 2016 оны 03 сарын 10
202.179.24.240 Энхсайхан, MCS, Хятадын хөрөнгө оруулагчид нийлж байгаад ”том мөс зүсэгч”-ээр Таван толгойг хагалах гэж байсан гэж зөв хэлсэн байна. Харин энэ мөс зүсэгч Монголын эдийн засагт орох байсан нүүрсний мөнгөнөөс маш томыг зүсч авах байсан учраас тухайн үед зогсоосон нь чамайг намайг бодсон шийдвэр байсныг мулгуу би ойлгоод байхад бусад нь ч ухаараа байлгүй дээ. Өрөнд баригдсан нэг компани, Хятадын төрийн компани хоёрыг баяжуулахын тулд Монголын нүүрсийг барснаас түр хугацаанд хойш нь тавьчихъя гэж З.Энхболд нарын гаргасан шийдвэр ч монгол хүний алсыг харах ухаан алдраагүйг илтгэж байна. Эм хүн үс урттай, ухаан богинотой гэдэг үнэнийг харууллаа, Д.Оюун-Эрдэнэ ээ! Мэдэхгүй юмаараа бүү оролд!
202.9.40.210 Үнэн шүү дээ сайхан билэг энхболдийн өөдөөс сөрж зогсох зүрх хүрсэнгүй дээ уул нь энхсайхан сайдыг дэмжсэн бол бид юу гэж дампуурч байхвэ

Д.Оюун-Эрдэнэ

“Өнөөдөр” сонины тоймч. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. 2010 оны Балдорж шагналт. 2011, 2012 оны Болор үзгийн эзэн. МСНЭ-ийн Уран бүтээлийн дээд шагналтай. Улс төр, уул уурхай, байгаль орчны чиглэлийн эрэн сурвалжилсан аналитик нийтлэлээр мэргэшсэн сэтгүүлч. “Далай ээж дахин цаазын тавцанд” , Хөшөөтийг хөшигний цаана нуух сонирхол”, “Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу” цуврал нийтлэлүүд бичсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Хөшөөтийн хөшгийг нээсэн түүх” баримтат нийтлэлээ ном болгон хэвлүүлсэн.