Том, жижиг тойргийн АЛЬ НЬ ВЭ

2016 оны 04 сарын 29      1      1211

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах, эсэхээс үл шалтгаалан Цэцийн байр суурь өөрчлөгдөхгүй л болов уу. Үндсэн хуулийн манаачийн хувьд жагсаалтын сонголт нэгэнт эцэг хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан болохоор энэ байр сууриа эцсээ хүртэл хамгаалах нь тодорхой. Ингэж байж Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус, зөвхөн хуульд захирагддагаа батлах учиртай. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн үед Цэц ийм шийдвэр гаргаснаараа улс төрд тодорхойгүй байдал бий болгосон. Гэвч ард түмэн...

Сульдсан төр ба хэтэрсэн эрх

2016 оны 04 сарын 18      2      1234

Ирэх сонгуулийн өмнөх улс төр, нийгмийн амьдрал хаврын хуйсганасан тэнгэр шиг тайван бус болсныг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлууд харууллаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч нэр дэвшихийг горилогсод болон улс төрийн намуудын хэн нь юу хийж бүтээсэн, аль нь илүү мундаг, хэн нь илүү хүчирхэг улстөрч болохыг таниулсан, сурталчилсан нийтлэл нэвтрүүлэг, ярилцлагууд хэдийнэ цацагдаж эхэлжээ. Сурталчилгааны хуулийн хугацааг УИХ-ын гишүүд хэлэлцэн тогтоодог. Гэвч улстөрчид...

УИХ хоргодох байр биш

2016 оны 04 сарын 11      13      2248

Хорин жилийн  өмнө УИХ-д нэр дэвшинэ, гишүүн болно гэдэг нь хэр баргийн аавын хүү, ээжийн охинд өндөр шаардлага, хариуцлага, нэр хүнд дагуулдаг байлаа. Хувь хүний хүмүүжил, боловсрол, удам судраас эхлээд ёс зүйн шалгуурыг хангасан гэж үзсэн, хариуцлагатай хүмүүсийг улс төрийн намууд нь шилж сонгон, жинхэнэ шүүлтүүрээр нэр дэвшүүлдэг байв. “Мөнгөний”, “ходоодны” хэмээн шүүмжлэгдсэн сонгуулийн олон тактик, арга барилаар ард түмний саналыг авдаг байсан ч тэр үеийн...

НЭГ, ХОЁРДУГААР ХҮНИЙ ЭСРЭГЦЭЛ

2016 оны 04 сарын 04      5      683

2009 оноос хойш долоо дахь жилдээ болсон Монголын Эдийн засгийн форум эрх баригчдын дүгнэснээр бол амжилттай өндөрлөлөө. Өмнөх чуулгануудаа бодвол гадаад, дотоодын оролцогч илт цөөрсөн нь энэ форумд хэн хэн нь төдий л анхаарахаа больсныг харуулав. Жил бүрийн хавар эдийн засаг, бизнесийн сайн гарц, шийдэл эрж хайх төр, бизнесийнхний ойлголцлын төв цэг нь эл форум болдог. Бизнесийнхэн үүнээс тодорхой үр дүн, шийдэл хүлээдэггүй . Харин ирэх сар, жилд бизнес, эдийн засгийн орчин дахь...

“Эрдэнэс Тавантолгой”-н САНХҮҮГИЙН ТАЙЛАН ЮУ ӨГҮҮЛЭВ

2016 оны 03 сарын 28      17      2385

- Бүртгэгдээгүй 1072 хувьцааны ногдол “ашгийг” цаашдаа компани байтугай төсөв дийлэхгүй – Олон улсын зах зээлд IPO хийсэн үндэсний ганц компани нь default (дефолт) зарлачихаад байхад баяртай нь аргагүй “Тавантолгойгоо бид аварсан” хэмээн өөрийгөө сурталчилж буй УИХ-ын даргыг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Улсынхаа хөгжлийг гацаан, эдийн засгаа хасах руу унагаж, ард түмнээ ямар хэцүү байдалд амьдралаа залгуулж байгааг энэ хүн мэдэхийг ч,...

БАНКУУД НЬ МӨНГӨ ХҮҮЛЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧИД НЬ ӨРТЭЙ ЗҮТГЭСЭЭР БАЙХ УУ

2016 оны 03 сарын 17      59      1423

Баялаг бүтээгчдийг дэмжих сайхан уриа лоозон, төсөл, хөтөлбөр, амлалтыг УИХ-ын даргаасаа эхлээд улстөрч бүхэн хэлж буй. Гэвч Монголд бизнесийн орчин улам л муудсаар байна. Эдийн засгийн хүндрэл нь хямрал болчихоод байгаа энэ үед бизнес эрхлэгчид бэлэн мөнгөний хомсдолд орчихлоо. Үндэсний хэдэн компани, бизнесмэнүүд өөр хоорондоо бартерын арилжаа хийж буй нь зөвхөн Монголд л байх үзэгдэл болов уу. Гадаадынхны хувьд яагаад ч ойлгох аргагүй бартерын ачаар өдгөө манай эдийн засаг элгээрээ...

М.ЭНХСАЙХАНЫ зөв байжээ

2016 оны 03 сарын 10      23      1634

М.Энхсайханы зөв байжээ. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Үйл явдлын өрнөл, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтууд нь өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ордод чухам юу болсныг зах зухаас нь илчилж байна. М.Энхсайхан, Л.Гансүх, Л.Эрдэнэчимэг гээд эрх мэдэл, эрс тэс ашиг сонирхолтой талууд юу ярьж, нэгнийхээ эсрэг яаж боорлон дайрч байсныг одоо эргэн сөхвөл хэн нь чухам эх оронч, хэн нь хувийн эрх ашгаа хамгаалагч байсныг таньж мэдэхэд амархан болжээ . УИХ-ын эрхэм гишүүн...

Тойргийнхон Ба жагсаалтынхны ҮНЭ ЦЭНЭ

2016 оны 03 сарын 07      0      734

УИХ-д жагсаалтаар орж ирэх магадлалтай гишүүдийн мандатаас зургааг нь нийслэлийн тойрогт шилжүүлж, 54:22 харьцаагаар УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь нэгэнт тодорхой болоод байна. Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн зохицуулалт бий. Гэвч өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн энэхүү зохицуулалт Сонгуулийн шинэ хуулийн төслөөс санаатай болон санамсаргүйгээр гээгдсэнээр УИХ-ын 76 гишүүний хэнбугай ч...

Босго нь намдсан УИХ

2016 оны 02 сарын 25      1      704

Монголын төр бол УИХ. Парламентын гишүүн гэдэг бол Монгол төрийн минь сүлд хийморийг түшигч, бодлогыг тодорхойлогч гэж ойлгодог. Харамсалтай нь, төрийн босго намдсанаас хэн дуртай нь УИХ-ын гишүүний сэнтийд санаархаж, ард түмнээс сонгогдсон төрийн түшээд нь юу дуртайгаа бурдаг, хийдэг болжээ. Энэ нь Монголын төр, УИХ-ын нэр хүндийг шалд нь хүртэл унагав. Өглөө бүр төрийн сүлдэндээ залбирч, цагаан сүүнийхээ дээжийг өргөдөг ээж, эмээ нарын хүндлэл, залбирал алсарсаар байгаа нь хэнээс,...

Л.ДАШНЯМ: ОДОО СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ Л ҮЛДСЭН

2015 оны 12 сарын 21      1      644

Төр, засаг, төрийн түшээдэд итгэл алдарсан энэ цагт Монголын анхны ардчилсан сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож, шинэ Үндсэн хуулийг батлалцаж асан төрийн зүтгэлтнүүд “Жудагтай Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулаад байгаа билээ. Тэдний нэг АИХ-ын орлогч дарга, депутат асан, доктор Л.Дашнямтай уулзаж, өнөөдрийн улс төр, нийгмийн байдлын талаарх санаа бодлыг нь сонслоо. -Та “Монголын нийгмийн амьдралын өнөөгийн байдал” лекц уншихдаа...

Д.Оюун-Эрдэнэ

“Өнөөдөр” сонины тоймч. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. 2010 оны Балдорж шагналт. 2011, 2012 оны Болор үзгийн эзэн. МСНЭ-ийн Уран бүтээлийн дээд шагналтай. Улс төр, уул уурхай, байгаль...    » Дэлгэрэнгүй