ГООДАЛЬ, ЦАХИРМАА, ХАЙТАН ЦЭЦЭГ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ

2015 оны 03 сарын 11      0      6038

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Соёолж” төвд зохиогдсон олон улсын цэцгийн үзэсгэлэн худалдаагаар түр саатлаа. Анхилам үнэртэй, өнгө өнгийн цэцгийг сониучирхан харах багачууд, хайртай бүсгүйдээ хамгийн гоёыг нь өгөх өөр цэцэгсээс шилж сонгох залуу, нүд сэтгэл нь баясан яваа цэцгийн хорхойтнууд үзэсгэлэнгийн танхимд том багагүй олон хүн ирсэн байлаа. Тус үзэсгэлэнд дотоодын долоон компаниас гадна БНАСАУ, Япон улсын хоёр байгууллага оролцжээ. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндэд...

Самар түүж, бэлтгэх хугацаанд ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

2015 оны 03 сарын 04      0      1961

Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Харин өнгөрсөн өвөл цас багатай, хуурайшилт ихтэй байсан учраас самар бэлтгэх хугацааг хоёрдугаар сарын 24-ны өдрөөр дуусгавар болгожээ. Гэтэл нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй их хэмжээгээр самар бэлтгэж байгаа тул харуул, хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч буй аж. Өнгөрсөн жил үйлдвэрлэлийн...

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд нэгджээ

2015 оны 03 сарын 03      0      2035

 Хэвлэлийн Хүрээлэн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээний албан ёсны гишүүн болсн байна. Тус сүлжээнд элсэн орсноор Хэвлэлийн Хүрээлэн олон улсын шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх бодитой ажил хэрэгжүүлэх аж. 

Самар түүж, бэлтгэх хугацаанд өөрчлөлт оруулжээ

2015 оны 03 сарын 03      0      2081

Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Харин өнгөрсөн өвөл цас багатай, хуурайшилт ихтэй байсан учраас самар бэлтгэх хугацааг хоёрдугаар сарын 24-ны өдрөөр дуусгавар болгожээ. Гэтэл нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй их хэмжээгээр самар бэлтгэж байгаа тул харуул, хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч байгаа аж. 

Өвлийн хүлэмжийн талаар сургалт зохион байгуулна

2015 оны 03 сарын 03      0      3819

Маргааш Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд “Өвлийн нарлаг хүлэмж барих, ач холбогдол, хүлэмжид ногоо тарих агротехник” сэдэвт сургалт, семинар болно. Сургалтыг зохион байгуулагч Х.Алтанцацралт шинэ төрлийн нарны энергийн хүлэмжид гүзээлзгэнэ тарьж, зөгий бэлчээрлүүлсэн туршлагатай аж. Түүнчлэн тус сургалтад хүрэлцэн ирсэн хүмүүст БНХАУ-ын Хөх хотын хүлэмжийн аж ахуйн туршлага судлах эко аялалыг санал болгох гэнэ.  

“Есөн хүслийн цацал” тоглолт болно

2015 оны 03 сарын 03      0      2034

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Л.Бямбатөгс, Х.Бямбахишиг нарын “Есөн хүслийн цацал” тоглолт энэ сарын 5-нд МҮЭСТО-нд болно. Тус чуулгаас өмнө нь хоёр бүжигчний бие даасан тоглолт зохион байгуулж байгаагүй учраас энэ удаагийн тоглолт шинэлэг болж байгаа аж. 

Ээжүүд “Мартын 8” ХҮРТЭЛ ӨДӨР БҮР ЦУГЛАНА

2015 оны 03 сарын 03      0      2251

“Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлахыг уриалж өчигдөр Чингисийн талбайд эв нэгдлийн цуглаан зохион байгууллаа. Тус группийн гишүүд хүчирхийлэлд өртөж нас барсан дөрвөн настай охины хэргийг замхруулахгүй байхыг төр засаг, хууль хяналтынхнаас шаардав. Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэрэг олон нийтэд ил болсон өдөр тус групп нээгдсэн бөгөөд одоогоор 80 мянга гаруй ээж нэгдээд байгаа аж. Тэд хүчирхийлэлд өртөж нас охины...

Ахлагч цолтнууд урлагийн наадамд оролцлоо

2015 оны 03 сарын 01      0      2233

Батлан хамгаалах яамнаас энэ жилийг “Ахлагчийн жил” болгон зарласантай  холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга хамтран ахлагч цолтнуудын “Тэргүүн аялгуу” тоглолтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.   Монгол Улсын зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүний 78 хувийг ахлагч цолтнууд эзэлдэг байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг удирдаж, анги байгууллагын удирдлагын чухал албыг хашдаг ахлагчид энэ өдөр мэргэжлээ...

“Metamorphosis” үзэсгэлэн нээгдлээ

2015 оны 02 сарын 27      0      2729

СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын “Metamorphosis” үзэсгэлэн урчуудын эвлэлийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн инстоляц буюу эд зүйлсийг энд тэнд байрлуулж, өрөх хэлбэрээр утга санаагаа илэрхийлдэг дүрслэх урлагийн төрөлд багтах бөгөөд Монгол, Герман болон Швейцарын хамтарсан “Монгол иргэд” төслийн олон нийтийн үйл ажиллагааны эхлэл аж. Энд дүрслэх, урлагийн сургуулийн монгол зураг, график дизайн, зураасан зураг, хувцас...

“Авч болно” номын өдөрлөг зохиогджээ

2015 оны 02 сарын 26      0      2907

ШУТИС-ийн хичээлийн төв байрны номын санд “Авч болно” нэртэй өдөрлөг зохиогджээ. Тус өдөрлөгт гарын авлага, сэтгүүлээс эхлээд англи, орос хэлээр хэвлэгдсэн тусгай мэргэжлийн номууд багтжээ. Оюутнууд тэндээс сонирхсон бүх номоо үнэгүй авч, унших боломжтой аж. 

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч    » Дэлгэрэнгүй