ЧАЦАРГАНЫ МОД, ЧИЙГИЙН УЛААНТАЙ ХҮЛЭМЖ

2015 оны 04 сарын 08      1      3433

МУИС-ийн Экологийн боловсролын төв дэргэдээ байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмжтэй болжээ. Уг хүлэмжийг 30 гаруй жилийн өмнө аж ахуйн үйлчилгээний зориулалтаар барьсан ч засвар хийгээгүй удсанаас тусгаарлалт нь муудаж, дулааны алдагдалд орсон байж. Тиймээс тус төв Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр төсөл хэрэгжүүлж, жилийн дөрвөн улирал ургамал ургах боломжтой, орчин үеийн хүлэмж болгон тохижуулсан байна. Уг хүлэмжид “Ажилсаг чийгийн улаан...

“Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнд зөвхөн тарьц суулгац тарина

2015 оны 04 сарын 02      0      2941

БОНХАЖЯ-наас  санаачлан “Нэг сая мод  ургуулах хөдөлгөөн” өрнүүлж эхэлсэн.   Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч тарьц, суулгацын мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ,  зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж оролцов. Мод тарихад тарьц...

Б.Маралжингоо: Хөдөө аялж байхдаа дуулах сонирхолтой болсон

2015 оны 03 сарын 29      1      7508

“Энэтхэг орныг сурталчилж байгаа юм биш шүү. Гэхдээ би тэндээс л Буддын шашныг ойлгодог болсон. Манайхан бурхан шүтэж байгаа нь энэ гээд ганданд мөнгө төлөөд ном уншуулж, хувь заяагаа даатгадаг нь утгагүй хэрэг шүү. Би ер нь туйлширсан зүйлд дургүй” хэмээн дуучин Б.Маралжингоо ярив. Чадалтай хоолойтой хэмээн магтуулдаг ч, уран бүтээл хийхгүй байна гэж шүүмжлүүлдэг түүнийг энэ удаагийн “Ням гаригийн зочин”-доо урьлаа.  -Удахгүй шинэ цомгийн нээлтээ...

Тээврийн хэрэгслүүд ухаалаг системд шилжинэ

2015 оны 03 сарын 26      0      2889

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусыг ухаалаг төлбөрийн системтэй болгох, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломж хэрэгцээ сэдвийн хүрээнд холбогдох байгууллагууд өчигдөр санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Зам тээврийн яам, “Улаанбаатар смарт карт” ХХК, Барилга хот байгуулалтын яамны төлөөллүүд хурдны зам, тусгай замын автобус нэвтрүүлэх тухай төсөл танилцуулав. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Жон...

“Эх дэлхийн цаг”-т орон нутгийнхан нэгдэнэ

2015 оны 03 сарын 24      0      2336

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20.30-21.30 цагт нэгэн зэрэг гэрлээ унтраадаг уламжлалтай. Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг уриалж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) 2007 оноос хойш энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриатайгаар тэмдэглэх аж. Энэ талаар тус сангийн мэргэжилтнээс тодрууллаа....

ИДЛЭГ ШОНХРЫГ ХАМГААЛБАЛ 64 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

2015 оны 03 сарын 24      0      4347

“MN-мэдээллийн төв”-ийн танхимд өчигдөр 100 орчим үхсэн идлэг шонхрыг нэг дор дэлгэсэн нь олныг алмайруулж, цочирдуулсан үйл явдал боллоо. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн өндөр хүчдэлийн шугамаас болж шувууд ийн үхэж буйд олны анхаарлыг хандуулахыг хүсэж үхсэн шувуудын сэг зэмийг зориуд авчирчээ. Тус төв 2010 оноос махчин шувуудыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, шувуудын үхэл хорогдлын гол шалтгаан нь эрчим хүч түгээх шугам болохыг тогтоосон байна. Төслийн багийнхан...

Б.САРАН: НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫГ 100 ХУВЬ БАРЬЦААЛНА

2015 оны 03 сарын 19      0      3761

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өнгөрсөн сарын 18-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас тодрууллаа. -Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасан Усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно”...

УРЛАГТ ДУРЛАГЧ ДЭЛГЭРЦЭЦЭГҮҮД

2015 оны 03 сарын 17      0      4597

“Нэр нэгтийн чих нэг” буландаа урлагийн салбарын дайчин бүсгүйчүүдийн төлөөлөл Дэлгэрцэцэгүүдийг урилаа. “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Гоолингоо” зэрэг хийлийн аялгуугаар олны танил болсон Ч.Дэлгэрцэцэг, гитар хөгжим барьж “Дурлал чи юу хүснэ вэ” хэмээн дуулдаг Daisy буюу Д.Дэлгэрцэцэг нар дараах ижил асуултад хэрхэн хариулсныг сонирхоно уу. Хийл болон гитар хөгжмөөс ялгаатай ая эгшиглэдэг шиг тэдний үзэл бодол,...

Б.БАТБОЛД: ХУВИАРАА МАШИН АЧИГЧ КОМПАНИУДААС ТАТВАР АВДАГ БОЛНО

2015 оны 03 сарын 16      1      2564

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачих журамд өөрчлөлт оруулахаар ярьж эхэлсэн. Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболдоос үүнтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Машин ачигч хувийн компаниудын орлогоос татвар авах тухай хэлэлцэж байгаа гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ? -Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, машин ачиж журамлах...

М.ЭНХБАТ: 2000 минжтэй улсыг цэвэр усны нөөцтэй гэж үздэг

2015 оны 03 сарын 11      0      2155

Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд 2012 онд “Минж үржүүлэн, нутагшуулах” төсөл хэрэгжүүлж Герман, ОХУ-аас 20 гаруй минж үржүүлэхээр авчирсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ ажлын явцын талаар Минж үржүүлэн, нутагшуулах төслийн нэгжийн захирал М.Энхбатаас тодрууллаа. -Минж үржүүлгийн ажлын явц ямар байгаа вэ? -Ажил хэвийн үргэлжилж байна. Бид МУИС-ийн эрдэмтэн, докторуудтай хамтарч ажилладаг учраас бэрхшээл бага тулгардаг. Минж бол цэвэр усыг...

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч    » Дэлгэрэнгүй