Борооны ус ашигладаг сургуультай болно

2015 оны 04 сарын 23      0      2696

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Тогтвортой худалдан авалт ба ногоон барилга байгууламж” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй сургууль барих зураг төсөл гаргах зорилгоор өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНХАУ-ын Тонжи их сургуулийн судлаач Жак Ванжин, Швед улсын ногоон барилгын холбооны гишүүн, архитеторч Йонас Желландер болон БСШУЯ, Барилга хот байгуулалтын яам, ОБЕГ-ын төлөөлөл...

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2015 оны 04 сарын 23      0      2463

Монгол Улсын Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бигийн зорилго нь талууд байгалийн нөөцийн тогтвортой менежмент, иргэний нийгмийн байгууллага болон нутгийн иргэдийг байгаль орчны засаглал, шийдвэр гаргах үйл явцад оролцох чадавхийг нэмэгдүүлэх, уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй газруудад талуудын дунд зөрчлийг бууруулах, шийдвэрлэх асуудлаар...

Нэг өдрийн цалингаа гал түймэртэй тэмцэхэд хандивлажээ

2015 оны 04 сарын 23      0      2502

БОНХАЖЯ, түүний харьяа газруудын албан хаагчид гал түймэртэй тэмцэхэд зориулж нэг өдрийн цалингаа хандивласан байна. Ус цаг уур орчны шинжилгээний газар, Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа зэрэг албадуудаас цугларсан хандиваар гал түймэртэй тэмцэж буй байгаль хамгаалагчид болон ойн ажилтнуудад зориулалтын хувцас, багаж хэрэглэл авч өгөх  аж. Түүнчлэн түймрийн эрсдэлтэй бүс нутгуудад байгаа иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагуудын өмч хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх...

Н.БАЯНХИШИГ: ЭНЭ ЖИЖИГХЭН ҮР ХЭЗЭЭ МОД БОЛОХ ЮМ ГЭЖ МАЛЧИД ЗАГНАДАГ БАЙСАН

2015 оны 04 сарын 22      0      2212

Монгол Улсын Засгийн газар шар шороон шуурга буюу цөлжилттэй тэмцэхээр 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2005-2035 онд улсынхаа баруун, зүүн хязгаарыг холбосон 3700 км газарт буюу 200 мянган га-д ногоон талбай байгуулахаар болсон юм. Элсний нүүдлийг сааруулан, цөлжилттэй тэмцэх энэ ажлыг БНСУ-ын Засгийн газраас дэмжиж 2007-2017 он хүртэлх 10 жилийн хугацаанд “Ногоон хэрэм” төсөл (Ногоон хэрэм” хөтөлбөртэй адилхан...

“Хогийн ургамал ч тоож ургахгүй газарт ХҮҮХДҮҮД ТОГЛОЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ”

2015 оны 04 сарын 22      0      3996

“Хэрээ хэрээнийхээ харыг гайхна” гэдэг шиг л агаар, хөрсний бохирдлыг адилтгаж, алийг нь түрүүлж аврах тухай ярилцана. Гэтэл өвлийн улиралд агаарын бохирдол хөрсийг, зуны улиралд хөрсний бохирдол агаарыг “өвчлүүлдэг” талаар албаныхан хэлдэг. Хотын хөрс бохирдож, үхжилд орчихоод байгааг мэргэжлийн хүмүүс гадарлахаас иргэд бараг мэдэхгүй. Элдэв бохирдлыг хөрс өөртөө шингээн авч, нянгаа чимээгүй тараадаг учраас хүний нүдэнд үзэгддэггүй. Сүүлийн жилүүдэд эмнэлэгт...

Түймэр сумын төв рүү 500 орчим метр ойртож, 18 айлын гэр шатжээ

2015 оны 04 сарын 15      0      3547

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд энэ сарын 13-ны өдөр гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум болон Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тархаад буй. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгээс тодрууллаа. -Цаг агаар муудсанаас болж түймэр Түмэнцогт сумын төв рүү ойртсон гэсэн үү? -Өчигдөр (дөрөвдүгээр сарын 14) орой салхины эрч 18-25 м/сек хүрч, чиглэлээ өөрчилснөөр түймэр Түмэнцогт сумын төв рүү 500 метр ойртсон. Гэхдээ аврах багийнхан түймрийн чиглэлийг...

ЯГ ҮНЭНДЭЭ БАЙГАЛИА ХАМГААЛАХ ЧИН СЭТГЭЛ Л БАЙНА

2015 оны 04 сарын 15      0      3548

“Тарьсан мод шигээ урт наслах юмсан” гэж хэлэхтэй нь зэрэгцээд Б.Ажиндай гуайн нүдэнд нулимс цийлэгнэв. Тэрбээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Зүүн бүрх” нөхөрлөлийн ахлагчаар 20 гаруй жил ажиллаж буй. Нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжлахаар очсон тухайгаа хэлэхэд “Би та нарт өөрийнхөө ажлыг өнгөт зурагтаар гарч байгаа юм шиг ярьж өгнө” хэмээн уриалгахан хүлээж авлаа. Нутгийнхан нь түүнийг “Өнгөт зурагт” гэж хочилдог гэсэн. Мод...

Амьд хөгжмийн хамтлагуудын уралдаан зарлажээ

2015 оны 04 сарын 14      0      2663

Энэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа амьд хөгжмийн дууны уралдаан зохион байгуулагдах гэж байна. “UB HEART LIVE 2015” нэртэй тус уралдаан “Зүрхний Улаанбаатар-90” хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй аж. Уралдааны зорилго нь Улаанбаатар хотын хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуус амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Монголын шинэ залуу амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг олон нийтэд танилцуулах, дэмжихэд оршино. Уралдааны үеэр  нийт 12 хамтлаг,...

Эмэгтэйчүүдийн үндэсний хөдөлгөөн байгуулжээ

2015 оны 04 сарын 14      2      2824

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, өв соёл, бахархлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Энх гэрэлт хас” эмэгтэйчүүдийн үндэсний хөдөлгөөн байгуулагдсан талаар өчигдөр мэдээллээ. Гэр бүл салалт, хүчирхийллээс болж эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг ч тэднийг хамгаалах үндэсний хөдөлгөөн ховор байгааг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийнхөн онцлов. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Гэрэл өмнө нь үндэсний хөдөлгөөний олон байгууллагад ажиллаж байсан учраас энэ чиглэлийн туршлагатай аж. Тэрбээр БНХАУ-ын...

ГЭГЭЭН ХАЙРЫН ГЭРЧҮҮД, ГЭРЛЭХ ЁСЛОЛЫГ УДИРДАГЧИД

2015 оны 04 сарын 13      0      11836

Залуу хос гал голомтоо бадрааж, эцэг эхийнхээ гэрээс өрх тусгаарлаж буй нандин мөч бол хурим. Гэр бүл, хамаатан садныхаа өмнө нөхөр, эхнэр болсноо гэрчлэх торгон агшин. Амьдралд ховор заяах үйл явдлаар дүүрэн дурсамжтай өдөр. Энэ үйл явдлыг гэрчилж, зохион байгуулдаг Гэрлэх ёслолын ордны нэг өдөр хэрхэн өнгөрдгийг бид сурвалжиллаа. Эрт цагаас монголчууд хуримлах ёсыг сайн үйлдвэл амьдрал тэгш дүүрэн, аз жаргалтай байдаг гэж үзсээр ирсэн. Тиймээс манай улс хуримд зориулсан ёслолын ордонтой...

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч    » Дэлгэрэнгүй