Зуслангийн зам засвар аравдугаар сард дуусна

2015 оны 07 сарын 27      0      3577

Зуслангийн чиглэлийн зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаагаас тодрууллаа.   -Зуслангийн зам засах ажил хэдэн хувьтай байгаа вэ? -Зуслангийн замыг засах ажил 40 орчим хувьтай явж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж, бага зэргийн өөрчлөлт гарч байгаа ч нийт зам засварын ажлыг ирэх аравдугаар сарын 30-нд бүрэн дуусгахаар болсон. Харин Дамбаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр хүртэлх...

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн ширүүн бороо орно

2015 оны 07 сарын 27      1      2423

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч А.Алтаншагайгаас ойрын өдрүүдийн цаг агаарыг тодрууллаа. -Бороо их орж байгаа учраас ихэнх голын үерийн түвшин нэмэгдэж байгаа гэсэн үү? -Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аялаж зугаалж буй хүмүүс гэнэтийн үерийн аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр дундаа Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол, Тариалан сум орчимд үерийн түвшин 5-40 см...

“Манай бүх үйлдвэр нийлээд ч Бээжингийн долоо хоногийн махны хэрэгцээг хангахгүй”

2015 оны 07 сарын 24      2      2675

БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах эрх авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнгөрсөн баасан гаригт уулзлаа. Одоогоор тус экспортын эрхийг есөн аж ахуйн нэгж аваад байгаа аж. Зарим байгууллага экспортод гаргах технологийн шаардлага хангахгүй байгаа нь боловсон хүчин муу байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэллээ.  Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Фүүд” компанийн захирал Д.Галбадрах “Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүд нийлээд ч Бээжин хотын долоо...

Н.БУЯНХИШИГ: ХҮН БАЙГАЛИЙН АМЬТАН УЧРААС ЦЭВЭРШҮҮЛСЭН УС БАЙНГА ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

2015 оны 07 сарын 24      12      6657

Хиймэл дагуулын мэдээ ашиглаж, газар доорх усны нөөцийн өөрчлөлтийн судалгаа хийсэн, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор Н.Буянхишигтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил БНХАУ-ын Шинжлэх ухааны академид ажиллаж байхдаа уг судалгааг хийсэн аж. Дэлхийн ихэнх орон “Грэйс” хиймэл дагуулын мэдээ ашиглан, судалгаа хийдэг бөгөөд үүнийг хийх боломж залуучуудад байгааг тэр ярьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Хиймэл дагуулаар усны...

Сурагчид байгаль хамгаалах сайн дурын ажил хийж байна

2015 оны 07 сарын 21      0      2870

Завхан аймгийн сурагчид зуны амралтаараа байгаль хамгаалах сайн дурын ажил хийх санаачилга гаргажээ. Тэд гол ус бохирдуулагч иргэдийг үйлдэл дээр нь илрүүлж сануулга өгөх, зохих хууль журмыг танилцуулах зорилгоор “Цэнхэр эргүүл” аян өрнүүлж буй гэнэ. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас тус аймгийн таван сургуулийн сурагчдад Усны тухай хууль, бохирдолт, нөөцийн талаар сургалт зохион байгуулсан нь тэднийг сайн дурын аян зохион байгуулахад хүргэжээ. Тус сав газрын...

Монголын аялал жуулчлалын элчээр Австрали хүн тодорлоо

2015 оны 07 сарын 21      2      3274

Австралийн аялагч Тимоти жон коупыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөлөөр шагналаа. Тэрбээр 2004-2007 онд Монголоос Унгар улс руу мориор аялсан анхны жуулчин юм. Түүнчлэн Тим коуп Монголыг дэлхийд сурталчлах баримтат кино хийсэн бөгөөд “Чингис хааны мөрөөр, нүүдэлчдийн нутгаар явж өнгөрүүлсэн гайхалтай адал явдал” ном хавлүүлжээ. Түүний хийсэн кино болон илтгэлийг БНХАУ-д болсон...

Фэйсбүүк хэрэглэгчид хог цэвэрлэх аян зарлалаа

2015 оны 07 сарын 17      0      4447

Фэйсбүүк хэрэглэгч С.Амгаланбаатар “Хог Bucket Challenge” аян өрнүүлжээ. Тэрбээр энэ сарын 9-нд найзуудтайгаа Туул голын эрэг дагуух хог цэвэрлэхдээ бусдыгаа уриалах санаа сэдсэн аж. Учир нь түүний цэвэрлэсэн хэсэг маргааш нь дахиад л хогоор дүүрч байгааг хараад, залуучуудыг хотоо цэвэрхэн байлгахыг уриалахаар болжээ. Тус аяны дүрэм нь тухайн хүний дуудсан хүн гурав хоногийн дотор гурван уут хог түүж зургаа фэйсбүүк хуудастаа оруулах юм. Энэ нь өнгөрсөн жил фэйсбүүк хуудаст өрнөж...

“Сэтгүүлчийг сулла” тайван жагсаал болж байна

2015 оны 07 сарын 17      3      3441

Info.mn сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгыг суллахыг шаардсан сэтгүүлчдийн тайван жагсаал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн гадна талбайд болж байна. Энэ сарын 9-нд тус шүүхийн шүүгч С.Батжаргал захирамж гарган, С.Баттулгыг цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр анги руу аваачсан. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй, эх сурвалж нь тодорхой байхад сэтгүүлчийг баривчласан нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэж сэтгүүлчид үзэж буй. Тэд...

ЖИМСНИЙ УУРХАЙД МЭДЭРСЭН ЖИРИЙН БУС АМТ

2015 оны 07 сарын 17      0      6858

Навчин дор нуугдсан гүзээлзгэний арааны шүлс асгаруулам амт, үнэрийг бодохоор уул руу гарч түүмээр санагдана. Том шил бариад ууланд гардаг ч түүсэн жимсээ идсээр байгаад хоосон шахуу савтай харьдагсан. Ер нь зуны аагим халуунд гүзээлзгэнэ, усан үзэм, тарвас зэрэг шүүслэг жимс амны цангаа сайн тайлдаг. Гэхдээ би саяхныг хүртэл шар өнгөтэй тарвас идэхийг мөрөөдөх нь байтугай энэ орчлонд байдгийг нь ч мэдэхгүй явлаа. Хэрвээ байдаг бол манайхаас өөр оронд л ургадаг гэж төсөөлөх байв. Харин...

“Хамгийн хамгийн” хуушуур шалгаруулна

2015 оны 07 сарын 07      0      2212

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг баталжээ. Энэ жил 850 аж ахуйн нэгжид тусгай зөвш өөр өл олгосны 70-аад хувь нь хуушуур, үлдсэн нь бусад төрлийн хүнсний бүтээгдэх үүн худалдах аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа. -Хуушуур борлуулах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглах эрх олгож байгаа гэсэн үү?...

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч    » Дэлгэрэнгүй