Жиргээчид ”Хүчирхийллийн эсрэг уулзалт” зохион байгуулна

2015 оны 02 сарын 26      0      2792

Дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай мэдээлэл хүн бүрийг цочролд оруулж байна. Тиймээс хэсэг жиргээчид маргааш МУБИС-ийн “Б” байранд “Хүчирхийллийн эсрэг уулзалт” зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн талаар болон, гэр бүлийн асуудлын талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн тэд энэ сарын 28-нд зайсангийн бурхантай хөшөөний дэргэд мянгал зул өргөхөөр болсон байна. 

Х.Оюунбилэг: Улсын хилээр 200 тн самар зөвшөөрөлгүй гаргасан

2015 оны 02 сарын 26      0      2628

Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглосон хугацаа өнгөрсөн онд дууссан. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр самар түүж, бэлтгэн гадаад руу их хэмжээгээр гаргах болсон байна. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Х.Оюунбилэгээс тодрууллаа. -Хуш модны самар бэлтгэж, борлуулахад улсаас өндөр татвар нэхдэг учраас иргэд зөвшөөрөл авдаггүй гэдэг. Ер нь хэдэн төрлийн татвар байдаг юм бэ?...

“Дипломтой ажилгүйчүүд” гэх нэр томъёог хална гэв

2015 оны 02 сарын 26      0      2611

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс “Оюутны дадлага хийх сестимийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Ажил олгогч байгууллагуудын хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг халж, оюутан залуучуудыг суралцаж буй мэргэжлээр нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад дадлагажуулж улмаар сургуулиа төгссөний дараа тухайн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байна. Түүнчлэн ажил олгогч...

Шар будаа тариалж эхэлжээ

2015 оны 02 сарын 26      0      3035

Энх өргөө ТББ-ын дэргэдэх “Баялгийг бадруулцгаая” бүлгийнхэн Булган аймгийн Сэлэнгэ суманд шар будаа тариалсан байна. Тус бүлгийн зургаан өрхийн 30 гаруй хүн нэгдэж, эх орны хөрсөнд ургуулсан шар будаа, барагшуун, овьёос болон Сэлэнгийн Шаамарын зөгийн бал худалдаалах аж. 

Ц.Ширэндэв: Хоёрдугаар сард түймэр гарсан анхны тохиолдол энэ боллоо

2015 оны 02 сарын 26      0      2535

Богдхан уулын Төр хурахын аманд энэ сарын 4-нд гарсан ойн түймрийг холбогдох байгууллагууд одоо болтол бүрэн унтрааж чадаагүй байна. Тиймээс Богдхан уулын захиргаа энэ сарын 23-наас зургадугаар сарын 10-ний өдрийг хүртэл тус ууланд аялж, зугаалахыг хоригложээ. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв "Хоёрдугаар сард түймэр гарсан бараг анхны тохиолдол энэ боллоо. Би олон түймэр унтрааж үзсэн ч ийм түймэртэй ховор таарчээ. Төр хурахын ам...

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ

2015 оны 02 сарын 25      0      2548

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ П.ГОМБОЛҮҮДЭВ: ЭРХ БАРИГЧИД ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Гомболүүдэвтэй дэлхийн дулаарал манай оронд хэрхэн нөлөөлж буй болон энэ талаар эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ямар ажил явуулдаг талаар тодрууллаа. -Дэлхийн дулаарлын талаар манай улс хэдэн оноос судалж, ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ? -Дэлхийн II дайны дараа үйлдвэржилтийн үе эхэлж...

ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТӨВ НЭЭГДЛЭЭ

2015 оны 02 сарын 12      0      2557

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар 2011 оноос “Хүүхдийн утас 123”-ыг ажиллуулж эхэлсэн. Энэ утсанд сард дунджаар 500 гаруй дуудлага ирдэг бөгөөд ихэвчлэн сэтгэл санааны дарамтанд өртсөн, эцэг эх, найз нөхөдтэйгээ ойлголцож чаддаггүй болон эрх нь зөрчигдсөн хүүхдүүд зөвлөгөө авахаар ханддаг байна. Тэдгээр хүүхдийг сэтгэлзүйч болон мэргэжлийн хүмүүстэй уулзуулах, эцэг эх, оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох зорилгоор байгуулсан Нийслэлийн хүүхэд хамгааллын төв өчигдөр нээлтээ...

Хүүхэд хамгааллын үйлчилгээний төв нээгдлээ

2015 оны 02 сарын 11      0      2040

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар 2011 оноос “Хүүхдийн утас 123” дугаарыг ажиллуулж эхэлсэн. Энэ утсанд сард дунджаар 500 гаруй дуудлага ирдэг бөгөөд ихэвчлэн сэтгэл зүйн дарамтад өртсөн, эцэг эх, найз нөхөдтэйгээ ойлголцож чаддаггүй болон эрх нь зөрчигдсөн хүүхдүүд зөвлөгөө авахаар ханддаг байна. Тэдгээр хүүхдийг сэтгэл зүйч болон мэргэжлийн хүмүүстэй уулзуулах, эцэг эх, оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох зорилгоор Нийслэлийн хүүхэд хамгааллын төв өчигдөр нээлтээ хийлээ. Тус...

Х.АЛТАНЦАЦРАЛТ: ГҮЗЭЭЛЗГЭНЭ Л УРГУУЛЖ ЧАДВАЛ ӨВЛИЙН ХҮЛЭМЖИД ЯМАР Ч ЖИМС ТАРЬЖ БОЛНО

2015 оны 02 сарын 11      0      13130

  Хан-Уул дүүргийн XIII хороо, Шувуун фабрикт байрлах Х.Алтанцацралтын өвлийн хүлэмжид очиход “зуны улирал” биднийг угтлаа. Тэнд гүзээлзгэнэ боловсорч, зөгий ниснэ. Цэцэг, жимс дэлгэрч, өвс ногоо үнэртсэн түүний хүлэмж нарны энергиэр халдаг шинэ төрлийнх аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Өвлийн хүлэмжтэй болох санаа хэзээнээс төрсөн бэ? -Газар тариалан эрхэлдэг хүмүүс арваннэгдүгээр сараас хийх ажилгүй болдог. Ичээний амьтад шиг л гэртээ бүгнэ. Гэртээ зүгээр...

Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

2015 оны 02 сарын 10      0      1871

Ирэх сард Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцоно. Өмнө нь хангалттай хөрөнгө зарцуулдаггүй, анхаардаггүй байсан гэгдэх манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан ч улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчилснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилт тавьж байгаа юм.Оролцогчдын тоогоороо аялал жуулчлалын салбартаа дэлхийн...

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч    » Дэлгэрэнгүй