“Шинэ цэвэрлэх байгууламж барихад төр засгийн шийдвэр л хэрэгтэй байна”

2015 оны 09 сарын 08

Шинээр цэвэрлэх байгууламж барих ажлын явцын талаар УСУГ-ын Ашиглалтын албаны дарга Н.Одхүүгээс тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хотын төвөөр ч үнэртэх боллоо. Шинийг нь хэзээ барих гэж байна вэ?

-Шинэ цэвэрлэх байгууламж барих техник эдийн засгийн үндэслэлийг Францын “Виола” компани судалж байна. Францын Сангийн яамнаас хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтойгоо ч хэлсэн. Барьж байгуулаад өгөх компани, тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх сан нь бэлэн байхад манай төр засгийн удирдлагууд шийдвэрээ гаргахгүй удаад байна.

Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр Нисэх, Яармаг, Орбит, Таван шар орчмоос үнэртдэг байсан бол одоо хотын аль ч хэсэгт ханхалдаг болсон. 1986 оноос хойш өргөтгөл, шинэчлэл хийгээгүй тул өмхий үнэртэх нь ойлгомжтой.

-Гадаадын компани шинэ цэвэрлэх байгууламж барьж өгье гээд байхад манайхан дургүйцээд байна гэсэн үг үү?

-Үнэндээ тийм байдалтай болчихлоо. Удирдах албан тушаалтнууд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх шийдвэр гаргахгүй байна. Шинэ цэвэрлэх байгууламж барихад 4-5 жил шаардлагатай бөгөөд 300 орчим тэрбум төгрөг орно гэсэн тооцоо гарсан.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч