Тимитои Жон Коуп: Европчууд одоо ч гэсэн нүүдэлчин ахуйн талаар буруу ойлголттой байгаа

2015 оны 08 сарын 28

Австралийн аялагч Тимоти Жон Коупыг УИХын гишүүн Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөлөөр шагнасан.

Тим Коуп 2004-2007 онд Монголоос Унгар улс руу мориор аялсан анхны жуулчин бөгөөд Монголыг дэлхийд сурталчлах баримтат кино хийсний дээр “Чингис хааны мөрөөр, нүүдэлчдийн нутгаар явж өнгөр үүлсэн гайхалтай адал явдал” ном хэвлүүлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Монголд анх дугуйгаар ирж байсан гэсэн үү?

-Би Монголд 15 жилийн өмнө ирж байсан. Тухайн үед хуулийн сургуулийн оюутан байлаа. Гэхдээ хүсэл мөрөөдөл минь өөр зүгт байсан учраас сургуулиа орхиж, аялахаар шийдсэн. Аялах хүсэл минь Балба улсын байгаль орчинтой салшгүй холбоотой.

Би тэндэхийн уул нуруудаар дугуйтай аялах дуртай. Хүн байгальтай ойр байх ёстой гэдгийг Балбад очоод мэдэрсэн. Харин дараа нь Финланд улсад хэсэг амьдарсан юм. Тэнд байхдаа ОХУ-ын хэл, соёлыг сонирхож эхэлсэн.

Ингээд л найзтайгаа хамт дугуйгаар Оросын Сибириэр дайрч Бээжин хот руу аялахаар шийдсэн. Бид ОХУ-ын хойд хэсгээр 14 сар аялж, 2000 онд Монголд ирсэн. Дараа нь Улаанбаатар хотоос Сайншанд хүрч, тэндээсээ БНХАУ-д очсон.

-Сонирхолтой юм. Байгальтай ойр амьдрахыг хүссэн хүнд манай орны ахуй, соёл нийцэх байх. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Орчин үед байгаль орчинтойгоо ийм ойр амьдардаг, нүүдлийн ахуйгаа хадгалж үлдсэн орон байгааг харахад үнэхээр гайхалтай санагдаж байсан. Нүүдэлчдийн соёлыг судалж, үүнийг мэдэхгүй хүм үүст түгээхийг хүссэн. Тухайн үед энэ хүсэлдээ бүрмөсөн автаж байлаа.

Нүүдэлчдийн соёлоос суралцаж, дасан зохицохын тулд мориор аялах ёстой гэж бодсон юм. Учир нь Монголыг Чингис хаангүйгээр төс өөлж болохгүй. Тэр морин дээр байлдсаар дэлхийн талыг эзэлсэн. -Гурван жил мориор аялна гэдэг тэвчээр шаардсан ажил байх.

Орчин үеийн монголчууд ч мориор ийм удаан аялахаа больсон шүү дээ. -2004 онд ирэхдээ Монголоос Унгарын Дунай мөрөн рүү 10 мянган километр газар мориор аялахаар шийдсэн. Аялал маань 18 сар үргэлжлэх байсан ч гурван жил болсон.

Мэдээж бодит амьдрал дээр миний бодсон шиг амар байгаагүй. “Морь унаж чаддаггүй байж, их том зүйл мөрөөдс өн байна” гэж зарим малчин хэлж байсан. Гэхдээ монголчуудын найрсаг зангийн ачаар аяллаа дуусгасан. Аялал эхэлж байх үед очсон газрынхаа хүмүүстэй дотно танилцдагг үй байсан.

Цаг алдахаас айсан хэрэг. Гэтэл би нэг өдөр морио хулгайд алдсан. Тэр үед нэг малчин залуу миний морийг олж өгсөн. Тэр надад “Танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ” гэж хэлсэн юм. Энэ явдлаас хойш явсан газар бүрийнхээ хүмүүстэй ойр танилцахыг хичээж эхэлсэн.

-Та Австралийн хөдөө төрж, өссөн гэсэн. Манай орны хөдөө нутгаас хэр ялгаатай вэ?

-Тийм ээ. Би хөдөө төрж, өссөн. Гэхдээ Монголын хөдөөгөөс их өөр л дөө. Та нар өдий хүртэл нүүдэлчдийн соёл, ахуйгаа хадгалж чадсан. Харин манай орны хөдөөд тосгон байдаг юм. Монголынх шиг хээр тал байхгүй.

-Аялалын үед аав тань нас барсан гэж сонссон. Тийм хэцүү үед аяллаа дуусгаагүй гэж бодохоор мөрөөдлөө биелүүлэхийн тулд их хөдөлмөр гаргажээ.

-Аялал дундаа орж байхад аав маань машины ослоор нас барсан тухай зурвас утсанд минь ирсэн. Тэр үед сэтгэл санааны хямралд орж, аяллаа дуусгах эсэхээ шийдэж чадахг үй байсан. Гэхдээ аавынхаа төлөө мөр өөдл өө биелүүлэхээр шийдсэн юм.

-Та Монгол Улсын аялал жуулчлалын элч төлөөлөгч болсон. Манай аялал жуулчлалын салбарын тухай юу хэлэх вэ?

-Европчууд нүүдэлчин ахуйн талаар буруу ойлголттой байсаар байна. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан ордонд амьдарч байгаагүй, морьтой тулалддаг байсан гэдгийг ойлгоход хэцүү байгаа. Монголчууд энэ соёлоороо дэлхийн жуулчдыг татах хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчл өлт өөс болж хүн төрөлхтөн зургаа дахь мөх өлд хүрч болзошгүй цаг ирээд байна. Тиймээс байгальтайгаа ойр байдаг танай соёл дэлхийн хүмүүст хэрэгтэй. Үүнийг би сурталчлахыг хүсэж, баримтат кино хийж, ном бичсэн.

-“Чингис хааны мөрөөр, нүүдэлчдийн нутгаар явж өнгөрүүлсэн гайхалтай адал явдал” номынхоо талаар ярихгүй юу?

-Аяллаа дуусгаад дөрвөн жилийн дараа энэ номыг бичсэн. Олон хүн нүүдэлчин ахуйн талаар мэдээсэй гэж хүссэн юм. Ном маань Австрали, АНУ, Канад, Их Британи, ХБНГУ-д борлуулагдсан. Мөн 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, кино наадмаас “Шилдэг адал явдалт аяллын ном” шагнал авсан.

-Таны аялалд олон хүн тусалснаас гадна нэг нохой хань болсон тухай өмнө нь ярьж байсан. Монгол нохой юу?

-Казахстанд аялж байхад зуд болсон юм. Тэр үед нэг хүн надад Тигон нэртэй нохой бэлэглэсэн. Тигоныг надад бэлэглэсэн өдөр манай гэрт 15 жил амьдарсан нохой нас барсан тухай захидал ирсэн. Тиймээс бид хамтрагч болохоор заяагдсан байх.

-Гурван жил аялахдаа олон адал явдалтай учирсан байх. Монголын хилээс гараад Украин хүртэл ямар газруудаар явсан бэ?

-Монголын баруун хэсгээр явсаар Казахстанд хүрсэн. Дараа нь Каспийн тэнгист очиж, Халимагаас Кубань руу явсан. Тэндээсээ Крым хүрээд, Украины Дунай мөр өнд очсон. Казахууд одоо хүртэл өөрсдийг өө монгол гэж бодох дуртай юм билээ.

Казахстаныг туулахад л 14 сар зарцуулсан. Монголд аялж байхад нэг адуучин надад гогцоо зангидах арга зааж өгс өн. Энэ тухай би ярих их дуртай. Учир нь тэр зангилааг казах, халимаг, крымчүүд бүгд манай зангилаа гэж байсан.

Унгарт очоод аяллаа дуусгах гэж байтал нэг адуучин “Чамд чухал зангилаа зааж өгье” гээд ахиад нөг өөхийг заасан.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
82.240.211.45 Huntei yriltsaj duusaj bgaa bol bayrtai neg bol sain shniig eruuj sur daa

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч