Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мод тарих арга заалаа

2015 оны 05 сарын 14

Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн хашаанд “Монгол угсаатны тогтвортой хөгжлийн нийгэмлэг” 100 ширхэг гүйлс тарилаа. 1986 онд нэгдүгээр сургуулийг төгссөн найзууд хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байна. “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы ахлагч Д.Наранцогт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мод тарих арга зааж, ойлгуулах хэцүү байсан ч тэд сэтгэлээсээ суралцаж байсан” гэв. Тус аяныхан 2011 онд Энэтхэг улсын гоо бүсгүй Паравти Оманукаттантай хамтран 29 дүгээр сургуулийн хашаанд сакура тарьж байжээ. Тэдний тарьсан сакура одоо цэцэглэж байгаа аж. 

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч