Хөх, хөлөө ашиглан тийз зарахыг зогсооё

2016 оны 04 сарын 19      24      5507

 Хямд тийз, хялбар захиалга гэсэн уриатай Z24 компаний олон нийтийн сүлжээгээр явж байгаа зар сурталчилгааг хараад үнэхээр муухай сэтгэгдэл төрлөө. Монголын сайхан гурван бүсгүйг ашигласан уг сурталчилгаа юуг өгүүлэх гээд байгааг ойлгосонгүй. Хямд тийзийг манайхаас гэдэг утгыг гаргахын тулд энэ хөөрхөн хүүхнүүдийн хөл, хөхийг гаргах шаардлага байсан гэж үү? Өндөр хөгжилтэй орнуудад загвар өмсдөг, Монголын бахархал болсон Төгс модель эмэгтэйчүүдийг "доош нь хийсэн" ийм хэлбэрийн...

Байгалийн “алдааг” БИД ЗАСАХ ҮҮРЭГТЭЙ

2016 оны 04 сарын 01      0      580

Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтоохтой эн тэнцүү аз. Нийгмийн хатуу жишигт зохицон амьдрахад үүнээс ч илүү “аз” хэрэгтэй. Өөрсдөөсөө өөр бүхэн рүү татагдах, аль эсвэл үзэн ядах гэсэн хоёрхон сонголт байгаа мэт. “Амьдралынх нь түүхийг мэдэх хүнийг үзэн ядаж чаддаггүй” гэж хэн нэгэн хэлсэн байдаг юм билээ. Бид өөрсдийн амьдралд тохиолдож байсан, байгаа уй гашуу, хүнд хэцүүд живэн живэн, бусдыг мартдаг. Хүн бүр л өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн...

ТУНГ НЬ ТААРУУЛЪЯ

2016 оны 03 сарын 25      5      886

Хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонины хувьд хөндөхөд “эвгүй” сэдвүүд гэж бий. Энэ сэдэв хааяа нэг хаалттай хаалганы цаана л шивнээ яриа болж үлддэг. Коммунист дэглэмд байсан гэх шалтгаанаар манай нийгэмд хаалттай сэдэв маш олон . Нийгмийн олонхоос өөр гэгдэх бүхнийг хараагүй мэт явах нь бидний уламжлал, соёлын аль алинаас үүдэлтэй. Энэ бүхнийг барууныхан “зохион бүтээсэн” гэж өөрсдийгөө тайвшруулах арга ч бий. “Ярилцахад хэцүү сэдэв”...

Та нартаа БАЯРЛАЛАА

2016 оны 03 сарын 18      0      655

Балдоржийн НАНДИНТҮШИГ, НОМИНТҮШИГ   “Зураач болох мөрөөдөлтэй, давжаа биетэй, хар үстэй, гаж хоолойтой нэгэн герман эр дэлхийн хүн бүрийг шаргал үс, цэнхэр нүд, тэгш сайхан биетэй болгох зорилго тавьсан гэнэ. Тэр хүслээ цэрэг зэвсгийн хүчээр биелүүлэх бололтой. Оросоор дамжин манай хилээр орж ирж магадгүй энэ аюулыг зүгээр хүлээгээд сууж болохгүй. Цэнхэртэн харагдах уулсын дээгүүр нүүх үүлсийн сиймхийгээр дүүлэн нисэх шувууд л манай хилээр чөлөөтэй нэвтэрнэ....

Зорилго

2016 оны 03 сарын 13      0      399

Аливаа зүйлийн зорилго балартах цагт утга нь мөн л замхардаг. Итгэхэд бэрх үлгэр, домгийн хэлбэрээр хүмүүст хүргэх шашин гэдэг зүйл үүний тод жишээ. “Коран” судрыг уншиж үзвэл энхтайвныг илэрхийлэх нь уг шашны зорилго гэдэг нь харагддаг. Хэн нэгний, ялангуяа өөрийн амийг авах нь уг шашинд хатуу хориотой. Хүний амь бол бурхан л өгч, авах эрхтэй бэлэг учир өөрийгөө болон бусдыг егүүтгэх нь бурхнаас хулгай хийхтэй эн тэнцэх том нүгэл. Харин уг шашны зорилгыг мартагсад...

Кофетой, сонинтой УЛААНБААТАРЫН ӨГЛӨӨ

2016 оны 03 сарын 08      2      559

Миний хүүг хөл дээр нь л босгочихвол алт шиг хүүдээ гэж ачийнхаа тухай эмээ нь ярьж байхыг би сонсож байсан юм. Эмээгийн ач, бид хоёр зовлон нэгтэй. Өглөө босох гэж өөртэйгөө их ч хэлэлцэж, их ч ярилцана даа. Боссоныхоо дараа нэлээд удаан нойроо харамлаж муухай аашилна. Кофе, сонин хоёр л миний аврал гэдгийг их сургуульд байхдаа олж мэдсэн. Өглөө бүр сургууль руугаа явах замдаа аль нэг кофе шоп-руу шагайн кофе, сэндвич авчихаад үнэгүй сонин уншиж дадсан. Кофе кафейнь өгч,...

Эгч, би, “ӨНӨӨДӨР”

2016 оны 03 сарын 01      2      619

Тун ойролцоо төрсөн, багын нэг найз надад бий. Тэр намайг ээж, аавынхаа хэнз охин болж төрснөөс хорьхон сарын дараа энэ хорвоод мэндэлсэн юм. Түүнийг хорвоод мэндлэхийг хэсэг хүн хүчтэй эсэргүүцэж, зарим нь дэмжиж байсан юм гэнэ лээ. Магадгүй энэ мөчөөс л тэр хүнд хэцүү нөхцөл байдлыг ч өөрийн амжилт болгож сурсан байх. Ер нь түүний амьдралыг тэмцэл, ялалт гэсэн хоёр үгээр тодорхойлж болно. Тэр надаас арай эрт ээдрээтэй амьдрал туулан, эрийн цээнд хүрч, байр сууриа эзэлсэн. Энэ...

Сонголтгүй бай, ГОХГҮЙ БУУ

2015 оны 12 сарын 24      1      620

ТАНЬДГААРАА ТРАМПЫГ СОНГОХООС Бэн Карсон их зүгээр хүн шиг санагддаг. Бүгд найрамдах намыг төлөөлж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй хүмүүсийн орчин үеийн сэтгэлгээтэй төлөөлөл гэх үү дээ. Бэн тархины мэс засалчаар олон жил ажилласан. Тэрбээр үр хөндүүлэх, эсэх сонголт эмэгтэй хүнд байх ёстой гэдэгт итгэдэг, ижил хүйстнүүдийг үзэн яддаггүй юм билээ. Харамсалтай нь, ойрын хэдэн долоо хоногийн олон нийтийн санал асуулга түүний рейтинг огцом унаж байгааг...

Анхны “Алдрын од”-ыг “Соёл эрдэнэ” эзэмшинэ

2015 оны 07 сарын 28      0      4268

Монголын рок, поп урлагийн “Пентатоник” академиас санаачлан “Алдрын од” шагнал олгож байхаар болжээ. Монголын орчин үеийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгох энэхүү шагналын анхны эзэн нь “Соёл эрдэнэ” хамтлаг аж. Жил бүр олгох тус шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулах ёслол, цэнгүүн энэ сарын 30-ны пүрэв гаригт Чингис хааны талбайд болох талаар зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээний ерөнхий найруулагчаар...

ЭРЭЛХЭГ ШОТЛАНДЧУУДЫН ЭМЗЭГ НУУЦ

2015 оны 07 сарын 23      0      3301

ШОТЛАНД УЛС Олон өнгийн хээтэй банзал өмссөн эрчүүд хөөрөгт цуур хөгжим үлээж буй дүрс өөрийн эрхгүй нүдэнд үзэгдэх шиг. Олон зуун жилийн тэмцэлд зутран Их Британийн вант улсад харьяалагдах болсон Шотланд улсыг ийм л төсөөлөлтэйгөөр зорилоо. Гудамж бүр нь хурдан морь хөлөглөн, сэлэм жадаар дайтдаг байсан эртний түүхийг хадгалсан хэрнээ “Call of Duty”-г зохион бүтээж компьютерийн зах зээлийг эзэгнэж чадсан энэ улс миний төсөөлснөөс их өөр, хоёрдмол...