Асгаж байхаар УУРАГ БОЛГОЁ

2015 оны 12 сарын 01      0      10441

Ургамлыг хүн гэвэл түүнийг тэжээж буй хөрс нь уураг юм гэсэн зүйрлэл бий. Хөрс хэдий чинээ шим тэжээлтэй байна, тэр хэрээр ургамал сайн ургана. Үүнтэй адил бид уургийн алдагдалгүй байж гэмээнэ эрүүл чийрэг амьдрах аж. Далайн гаралтай бүтээгдэхүүн хоол хүнсэндээ аль болох их хэрэглэвэл уураг амархан нөхөгдөнө. Харамсалтай нь Монгол орон далайд гарцгүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэх боломж хомс. Гэсэн ч бидэнд далайн бүтээгдэхүүнээс дутахгүй уургаар баялаг...

Байгальд ээлтэй гишүүдийг өргөмжлөв

2015 оны 11 сарын 30      0      2757

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл, “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн хамтран, 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр УИХ юу бүтээснийг нэгтгэн дүгнэж, байгальд ээлтэй болон халтай гишүүдийг тодруулсан. Тэгвэл байгальд ээлтэй гишүүдэд өчигдөр өргөмжлөл, “Ногоон од” цом гардууллаа. УИХ-ын гишүүдийг байгаль хамгаалах талаар хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж буйг үндсэн таван шалгуураар дүгнэж, 2012-2014 онд байгаль...

40 гаруй малын сургийг гаргажээ

2015 оны 11 сарын 30      0      2455

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малын хулгайтай тэмцэх зорилгоор “Малчин лавлах 109” тусгай дугаарын утасыг өнгөрсөн аравдугаар сараас ажиллуулж эхэлсэн. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулдаг юм. Тодруулбал, малчдын өгсөн алдуул болон олсон малын зарыг “Молор” телевизээр өдөрт гурван...

Цомхтгохгүй, цалин бууруулахгүйгээр ХЭМНЭЖ БОЛНО

2015 оны 11 сарын 26      0      3968

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтмол уруудаж, цаа-шид ч өсөх төлөвгүй энэ үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах, юуг, яаж хэмнэхээ тайлагналаа. Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч тус үйлдвэрийнхэн энэ оны эхний 10 сард төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ашигтай ажиллахын төлөө бүх нөөц бололцоогоо шавхаж буй гэнэ. Үр дүнд нь 2013 оны эхээр 6625 ам.доллараар тооцож байсан зэс үйлдвэрлэх өртгөө энэ оны эхний есөн сард 5035 “ногоон”-д хүргэн...

ХҮҮХДҮҮД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ

2015 оны 11 сарын 20      0      3346

“Засаг дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзахад би оролцсон юм. Тулгамдсан асуудал байна уу гэсэн. Бид золбин нохойноос айгаад сургууль руугаа тойруу замаар яваад заримдаа хичээлээсээ хоцордог. Бас өвөл айлуудын асгасан угаадас дээр хальтирч унадаг, гэр хороололд гэрэлтүүлэг байхгүйгээс их айдаг тухайгаа хэлсэн. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Юу ч шийдээгүй. Томчууд зүгээр л сонсоод өнгөрдөг юм байна лээ” гэж 12 настай, бага сургуулийн сурагч охин ярьжээ. Хүүхдийн дуу...

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ шингээгч материал үйлдвэрлэнэ

2015 оны 11 сарын 17      0      2834

Силикагель гэдэг маш хэрэгтэй зүйл байна гэнэ. Шинэ гутал, хувцас дотор цагаан өнгөтэй жижиг уутанд хэдэн үрэл хийсэн байдаг нь өнөөх силикагель. Харин манайхан үүнийг хэрэгтэй гэж мэддэггүй тул голдуу хаядаг. Зарим нь маш хортой гэх нь ч бий. Гэтэл энэ нь усанд унагаасан электрон хэрэгслийн эд ангийг хатаан, хэвийн ажиллагааг хангах, хуучин зураг, бичиг, цаасыг шарлахаас сэргийлдэг, мөнгөн эдлэлийг харлахаас авардаг зэрэг олон шидтэй юм байна. Силикагелиэ ялгаж авсны дараа...

Эрчим хүчийг 40-60 хувь хэмнэх ЭКО ХАЛААГУУР БҮТЭЭЖЭЭ

2015 оны 11 сарын 17      10      7337

Дэд бүтэц тааруу, халаалтын системгүй газарт амьдардаг айлуудыг тохилог, дулаан сууцанд амьдрах, мөн жил ирэх тусам ихсэж буй эрчим хүчний хэрэглээг хэмнэх боломж бүрдүүлжээ. Монгол эрдэмтний санаачилга, дотоодын компанийн хичээл зүтгэлээр уг боломжийг нээсэн байна. Тэд 40 градусын хүйтэнд хөлддөггүй, уснаас 5-8 дахин хурдан халдаг, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй эко шингэн бүтээжээ. Мөн уг шингэнээр халдаг эко вакуум халаагуур ч үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлжээ....

Шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

2015 оны 11 сарын 13      0      2731

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Эрдэмтэд шинэ бүтээл, бүтээгдэхүүн...

“Авьяаслаг хэнтийчүүд 2015” урлагийн их наадам болно

2015 оны 11 сарын 11      0      3159

Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд 2014” урлагийн анхдугаар наадмыг өмнө оны арваннэгдүгээр сард амжилттай кохион байгуулсан билээ.    Тэгвэл энэ жил тус наадам арваннэгдүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд хоёр шаттайгаар дахин зохион байгуулах болжээНаадмыг жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд энэ жил илүү олон хүн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа...

16 настнууд иргэний андгай өргөнө

2015 оны 11 сарын 11      0      3258

Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Ерөнхий сайдын ивээл дор  2015 оны энэ сарын 14-ний 11.00 цагаас Төрийн ордонд болох гэж байна. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй