Нисэх, Яармагийн замын ажил 90 хувьтай байна

2014 оны 09 сарын 04      0      357

Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам улсын төсвийн хөрөнгөөр тавьж буй. Ажлын явц өдгөө 90 хувьтай байгаа аж. Замын суурь хучилтыг дуусгаж, есөн км замд өнгөн хучилт хийсэн байна. Мөн 10 км замын хоёр талаар явган хүний зам тавьжээ . 2 012 оноос хойш тавьж буй уг замын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. 

Богд уулын арын замыг нээлээ

2014 оны 09 сарын 04      0      374

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл 17.6 км зам тавьж буй. Замыг “Эсто” компани 2012 оны зургадугаар сарын 25-наас тавьж эхэлсэн. Тус компани энэ сарын 1-нд ажлаа дуусган ашиглалтад оруулах гэрээтэй байсан ч хараахан дуусгаагүй, 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Газар шорооны ажил, хиймэл байгууламж, суурь болон өнгөн асфальт...

Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

2014 оны 09 сарын 03      0      435

Халх голын байлдаанд дэслэгч цолтойгоор байлдаж явсан, Өвөр Байгальд үлдсэн сүүлийн ахмад дайчин Елизавета Ивановна Чувашоваг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Дайны жилүүдэд сувилагчаар ажиллаж байсан тэрбээр Халх голын дайнд оролцсон орос дайчдаас энх тунх үлдсэн цөөн хүний нэг аж.Тэрбээр өдгөө ОХУ-ын Буриадын Гусиноозерск хотод амьдарч байгаа тул шагналыг нь Батлан хамгаалах яамаар дамжуулан Оросын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Ч.ЗУЛ

15.293 айл шинэ зуухтай болно

2014 оны 09 сарын 03      0      400

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд 29.000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргажээ. Уг ажлыг энэ жил үргэлжлүүлэн, нийслэлийн 15.293 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух өгөхөөр болсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт оршин суудаг, хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авч байгаагүй айл энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах бөгөөд борлуулалтын 25 төвөөс зуух авах боломжтой аж. 2012-2013 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 29.707 өрхийг шинэ зуухтай болгожээ....

153 хөшөө, дурсгал пайзтай боллоо

2014 оны 09 сарын 02      0      695

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран, нийслэл дэх 153 хөшөө баримал, түүхийн дурсгалыг пайзжуулжээ. Пайзанд уг хөшөө нь “Нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно” гээд байршлыг нь бичжээ. Мөн уран барималчийн нэр, бүтээсэн он, дурсгалын утга учрыг англи, монгол хэлээр тайлбарласан аж. Энэ нь...

Сургууль бүр одон орны дурантай

2014 оны 09 сарын 02      0      386

 Ерөнхий боловсролын сургуулиудад одон орны дуран бэлэглэж, сургалтын баазыг нэмэгдүүлэхээр “Сургууль бүрт одон орны дуран төсөл” хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд нийслэл, болон хөдөөгийн сургуулиудыг үе шаттайгаар одон орны дурантай болгож, сурагчдын таних мэдэх хүсэл, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх аж. Төслийг АНУ-д одон орон судлаач мэргэжлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй С.Төгөлдөр гэх залуу санаачилжээ. Төслийн багийнхан сургуулиудад дуран бэлэглээд...

Е123, 127, 952 кодтой хүнсний нэмэлт хэрэглэж болохгүй

2014 оны 09 сарын 02      0      740

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдлыг тандан судалжээ. Судалгаанд хүнсний 54 үйлдвэрийн 274, хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд импортолж буй хоёр аж ахуйн нэгжийн 43 нэрийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Манай үйлдвэрүүд 97 төрлийн хүнсний нэмэлт бодис байсны дотор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул ОХУ, АНУ-д хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон Е123, 127, 352 кодтой хүнсний нэмэлт байгааг тогтоосон аж. Тус газраас дээрх гурван...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй