Д.ЧАНДМАНЬ: БОХИРЫН ШУГАМААР ЦЭВЭР УС УРСГАДАГГҮЙ

2016 оны 01 сарын 05      2      1310

Усжуулалтын инженер, алдарт О Коннерийн төслөөр 1902 онд барьж дуусгасан Мандариний далан, усан сан Австралийн Засгийн газрын Усны департаментын урилгаар манай хэсэг мэргэжилтнүүд баруун Австралиас туршлага судлаад иржээ. Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор, профессор Д.Чандманьтай ярилцлаа. Тэрбээр туршлага судлах багийн бүрэлдэхүүнд багтжээ. -Австралийн байгаль цаг уур манай орныхтой төстэй. Усны бодлогын хувьд хэр хөгжсөн юм бол? -Бид баруун...

Алтнаас ч ашигтай БИОНҮҮРС

2016 оны 01 сарын 05      6      3048

Бионүүрсээр хийсэн агааржуулагч Хүлэмжийн хийг бууруулахад чухал нөлөөтэй, “Дэлхийг аврагч” гэж нэрлэгддэг технологийг манай оронд нэвтрүүлжээ. Энэ нь ХААИС-ийн багш, эрдэмтдийн үйлдвэрлэж буй бионүүрс. Мал амьтны гаралтай хуурай органик бодисыг агааргүй орчинд халааж боловсруулан гаргаж авсан, ус агаар шингээх нүх сүвтэй, сэвсгэр нунтагыг бионүүрс гэдэг. Найрлага нь цэвэр органик гаралтай нүүрстөрөгч учраас ийн нэрлэдэг. Тус сургуулийн Инновац, бизнес хөгжлийн...

“Халуун сэтгэл”

2015 оны 12 сарын 27      0      988

Баярын үеэр элбэгшдэг зүйлийн нэг нь халуун сэтгэл. Ялангуяа сүүлийн үед нэлээд дэлгэрч буй сайн үйлсийн аян. Буруу зүйл биш л дээ. Хамгийн гол нь халуун сэтгэлтнүүдийн олонх нэр төр олох, өөр бусдад сайхан харагдах гэсэн ов мэхтэй болчихоод буй. Хэцүүхэн амьдарч яваа нэгэндээ сэтгэлээсээ, бага боловч тус хүргэх хүсэлтэй хүмүүс бий л дээ. Гоё харагдахыг хүсдэг халуун сэтгэлтнүүдийн үг яриа, үйл хөдлөл бурханлиг бөгөөд заримдаа бурхнаас ч давж мэдэх “шидтэй”....

Баянхонгор, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрчээ

2015 оны 12 сарын 23      0      565

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг 12 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМСЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын албан тушаалтнууд багтан, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,...

ШИНЖЛЭХ УХААНЫ ХОТЫН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ

2015 оны 12 сарын 23      0      1024

Манай улсад үйлдвэрлэл, технологийн хэд хэдэн парк байгуулах талаар ярьж буй. Хийж чадаж гэмээнэ тэдгээр нь улсын хөгжлийн томоохон хөшүүрэг, нэг гарц мөн. Аж үйлдвэрийн, арьс ширний үйлдвэрлэл, технологийн, Барилгын материалын гээд цөөнгүй салбар, чиглэлийн парк байгуулах талаар үе үеийн төр, засгийн удирдлага амлаж байсан, одоо ч амласаар байгаа. Ул үндэстэй, хэрэгцээ шаардлага нь байгаа хойно иргэд ч тэр амлалтад итгэсээр ирсэн юм. Гэтэл яриад л байдаг ч газар нь бахь байдгаараа,...

ХХААЯ-наас арьс, ширний урамшуулал олгожээ

2015 оны 12 сарын 23      0      623

УИХ-ын 2011 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын II хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгох  Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Энэхүү тушаалаар 21 аймаг, нийслэлийн нийт 54.419  хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн...

ХАМГААЛДАГГҮЙ ХААЛТУУД

2015 оны 12 сарын 17      0      1130

“Тэнгэрээс” төмөр унадгийг энгийн үзэгдэл шиг ойлгодог болох нь. Байсхийгээд л сануулдаг болов. Өнгөрсөн сард хотын төв замаар явж байсан машин дээр хурц үзүүртэй төмөр унасан. Энэ явдал Сүхбаатар дүүрэг, Төв номын сан орчим болсон. Азаар хүний амь эрсэдсэнгүй өнгөрлөө гээд маргаашнаас нь хэргийг мартчихаж буй юм. Өнгөрсөн онд Төв шуудангийн өмнөх замаар зорчиж явсан нийтийн тээврийн хэрэгсэл дээр төмөр унасан. Автобусны зорчигчид хөнгөн гэмтэж байв. Мөн...

Ч.БАТСАЙХАН: АГААРЫН БОХИРДОЛ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС 2-7 ДАХИН ИХ БАЙНА

2015 оны 12 сарын 15      1      1758

Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа. -Агаарын бохирдлын хэмжээ өдгөө ямар байна вэ. “Стандартаас хэд дахин хэтэрсэн”, “Улаанбаатар Бээжингээс ч илүү бохирдолтой” зэрэг цөөнгүй мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Үнэхээр аюултай хэмжээнд хүрчихээд байна уу? -Суурин дөрвөн харуулаас авсан хэмжилтийн дүнд үндэслэж гаргасан мэдээллээр хотын агаарын бохирдол өдгөө стандартаас 2-7 дахин их байна. Улаанбаатарын утаа дэлхийн бохир...

Эмч нар харилцаа хандлагаа сайжруулж байна

2015 оны 12 сарын 13      0      734

Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд Сахилга хариуцлага, дэг журмыг хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 16-нд эрүүл мэнд, спортын салбарын байгууллагуудад сахилга, хариуцлага, дэг журмаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Түүнээс хойш өдий хүртэл эрүүл мэндийн байгууллагууд дээрх тушаалыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцахаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв...

Эмнэлгүүд мэдээллээ цахимаар солилцоно

2015 оны 12 сарын 13      0      1244

ДЭМБ-ын санхүүжилтээр ЭМСЯ-ны харьяа Шуурхай удирдлагын төвийн салбар нэгжийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ),  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮ)-д шинээр байгуулжээ. Өнгөрсөн онд Эрүүл мэнд, спортын яаманд Шуурхай удирдлагын төв байгуулсан. ДЭМБ-ын санхүүжилтээр нээж байсан уг төв гурван салбар нэгжтэй болж буй нь энэ юм. Эдгээр нэгжийг нээснээр эрүүл мэндийн аюулгүй байдлын харилцаа холбоо сайжирч, мэдээллийг түргэн...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй