Манайхан “Жордан” брэндийн хувцсаар гангарлаа

2014 оны 09 сарын 08      1      814

БНСУ-ын Инчён хотод энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-нд болох Азийн спортын XVII наадамд оролцох баг тамирчдад Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ноос өчигдөр хувцас, хэрэглэл өглөө. Манай тамирчид БНХАУ-ын “Жордан” брэндийн хувцсаар гангарч байгаа аж. Мөн Монголын баг тамирчдын ахлагчийн батламжийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэд гардуулав. Энэ удаагийн Азийн наадамд манайхаас спортын 23 төрөлд 250 тамирчин оролцох юм. Энэ үеэр...

Барилга, хот байгуулалтын сайд орон нутагт ажиллаж байна

2014 оны 09 сарын 08      0      896

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцахаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тэрбээр мөн дээрх хоёр аймгийнхан “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрхэн ажиллаж буйтай танилцах аж. 

“Монголын цахилгаан холбоо” компани дампуурлын ирмэгт байна

2014 оны 09 сарын 07      0      3262

 “Монголын цахилгаан холбоо” компани дампуурлын ирмэгт ирж, 1000 гаруй хүн ажилгүй болохдоо тулжээ. Тус компанийг 1995 онд хувьчилж, төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болгожээ. Компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком” корпорац, үлдсэн хувийг дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг байна. Гэтэл гол хувь эзэмшигч болох Монголын Засгийн газар, “Кореа телеком” компани...

“Залуучуудын зөвлөл” байгуулах сар эхэллээ

2014 оны 09 сарын 07      0      399

Монголын залуучуудын холбоо есдүгээр сарыг “Залуучуудын зөвлөл” байгуулах сар болгожээ. Тус холбоо сар бүр шинэ уриалга гаргаж, түүнийхээ дагуу залуусыг идэвхижүүлэх, тэднийг дэмжин, хамтран ажиллах үйл ажиллагаа явуулдаг. Байгууллага бүрийн залууст тулгардаг олон асуудал байдаг тул энэ сард зөвлөл байгуулах санаачилга гаргажээ. Уг ажлыг дэмжиж, цөөнгүй аж ахуйн нэгж саналаа өгсөн байна. Үүнээс “Тэнгэрийн суудалтай хүмүүс” төрийн бус байгууллага, “Блю...

Барилгын салбарын шилдгүүдийг тодрууллаа

2014 оны 09 сарын 07      0      433

Монгол Улсад барилгын салбар үүссэний 88 жилийн ой, барилгачдын баяр өнгөрсөн баасан гаригт боллоо. “2013 онд барилгын салбар 70 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны II улирлын байдлаар 26.8 хувийн өсөлттэй байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа. 2012 оноос өмнө жилд 9000 орчим айлын орон сууц барьдаг байсан бол сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод 20.000, орон нутагт анх удаа 5000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан байна” гэж Барилга, хот...

Монгол, Японы анагаах ухааны форум зохион байгуулна

2014 оны 09 сарын 05      0      336

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) болон Японы Анагаах ухаан, нүүр ам судлалын холбоо хамтран Монгол, Японы анагаах ухааны форум зохион байгуулах болжээ. Форумд Японы олон улсад нэр хүндтэй 20 их сургуулийн төлөөлөгч, эмнэлгүүдийн захирал, манай улсаас АШУҮИС, гурав дахь шатлалын бүх эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцох аж. Энэ үеэр Японы анагаах ухааны салбарын дэвшилт технологийг манайд нэвтрүүлэх, тус улсын Засгийн газрын буцалтгүй...

Барилгачдын баяр эхэллээ

2014 оны 09 сарын 05      0      336

Барилгачдын баяр эхэллээ Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг Монголын барилгачдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ онд 88 дахь жилийнхээ түүхийг бичиж буй тус салбарынхны баярын нээлт өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулдаг “Construction Mongolia 2014”,  “Мишээл экспо” төвд болох “Барилга орон сууц” үзэсгэлэн яармагаар эхэллээ. “Construction Mongolia...

Авто худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж эхэллээ

2014 оны 09 сарын 05      0      376

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг нэгтгэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Авто худалдааны цогцолбор” байгуулах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ нийслэлд ирэх сарын 1-нээс ил задгай талбайд автомашин худалдахыг хориглох шийдвэр гаргасан юм. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гаригаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар автомашины худалдаа эрхлэгчдэд уг шийдвэрийг албан ёсоор танилцуулж,...

Иргэний бүртгэлийн үйлчилгээг шуурхай үзүүлнэ

2014 оны 09 сарын 04      0      347

Хууль зүйн яам болон харьяа агентлагууд нь нөгөөдөр Чингисийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах болжээ. Энэ үеэр агентлагууд чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна зарим үйлчилгээг шуурхай үзүүлэхээр төлөвлөжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар өдөрлөгийн үеэр иргэний эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой үйлчилгээг шуурхай үзүүлэх аж. Тухайлбал, хаяж, үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин олгох, хугацаа...

Цахим мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг зохион байгуулна

2014 оны 09 сарын 04      0      325

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, туршлага хуваалцах “MNSEC 2014” өдөрлөг зохион байгуулах болжээ. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил өдгөө бүх салбарын хөгжлийг хурдасгагч гол хүчин зүйлд тооцогдож буй. Ийм үед онлайн орчны аюулгүй байдлыг хамгаалах хэрэгцээ зайлшгүй тулгарч буй тул уг үйл ажиллагааг явуулах болжээ. Өдөрлөг Мэдээллийн технологийн үндэсний паркт маргааш, нөгөөдөр болно. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй