”Сумын төвийн шинэчлэл” төслийн ажилтай танилцлаа

2014 оны 10 сарын 07      0      1599

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Дундговь аймгийн Өлзийт суманд хэрэгжүүлж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн ажилтай танилцжээ. Уг төслийн хүрээнд Цогт-Овоо суманд төвийн дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол, гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, авто зам тавьж байгаа аж. Дээрх ажлуудыг “Атмор” компани гүйцэтгэхээр шалгарч, ажлаа хэдийнэ эхэлсэн ч орон нутгийн удирдлага, иргэдтэй ойлголцож...

1500 айлын орон сууц ашиглалтад оруулна

2014 оны 10 сарын 07      0      1680

Нийслэлийн ЗДТГ хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран 21 газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй. 2018 он гэхэд энэ 21 байршлын 1337.5 га талбайд 78.000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс энэ онд 4600 орчмыг нь барьж дуусгах байсан ч олонхыг нь ашиглалтад оруулах боломжгүй болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эдийн засгийн хямрал болон өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсантай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компаниуд энэ онд төлөвлөснөө...

Зургаан оюутныг Армянд сургана

2014 оны 10 сарын 07      1      1825

БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Армян улсын Элчин сайд Армен Саргсян манай улсад албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзахдаа Армян Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын зургаан оюутныг улсдаа үнэ төлбөргүй сургах болсныг дуулгасан байна.

Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглал гаргана

2014 оны 10 сарын 07      0      1776

Нийслэлийн ЗДТГ, олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга, Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд нар уг үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээллээ. “Бид авлигатай тэмцэх ажил эхлүүлсэн ч туршлага дутаж байна. Олон улсын чадварлаг мэргэжилтнүүд, эрдэмтэд ирж, бидэнд чухал заавар, зөвлөгөө хэлсэн учир...

Ус түгээх цэгийн үйлчилгээний стандартыг шинэчилжээ

2014 оны 10 сарын 06      0      2022

Хот, суурин газарт ундны ус түгээх цэгийн үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5775:2007 стандартыг шинэчлэн боловсруулсныг Стандартчиллын үндэсний зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар хэлэлцэн, дэмжсэн байна. Иргэдэд хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн уг стандартад ус түгээх хоолойг айл бүрийн саванд дүрэхгүй байх, усны чанарын үзүүлэлтийг иргэдэд мэдээлж, хэр чанартай ус хэрэглэж байгааг нь харуулах заалт шинээр оруулсан аж. Стандартыг Барилгын хөгжлийн төвийн...

Хэмнэлттэй өвөлжинө

2014 оны 10 сарын 06      0      1782

Баянгол дүүргийн ЗДТГ агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулах “Хэмнэлттэй өвөлжилт” өдөрлөг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд сайжруулсан зуух, боловсруулсан түлш, хийн шингэрүүлсэн түлшний халаагуур, монгол гэрийн дулаалга, дулаан баригч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцож дэвшилт технологийн ашигтай болон давуу талуудыг иргэдэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа явууллаа. Мөн бүрэн шаталттай сайжруулсан зуухыг зөв галлах, амины орон сууц...

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2014 оны 09 сарын 09      0      1213

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс өдгөө амьд сэрүүн байгаа хэлмэгдсэн иргэд, тэдний гэр бүл, үр хүүхэд нийлсэн 140 хүнийг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Х.Нямбаатар нэг иргэнд таван ханатай гэр, 14 иргэнд хашааны газрын батламж өгөв.

Өвөрхангай аймаг ирэх сард инженерийн дэд бүтцээ хүлээж авна

2014 оны 09 сарын 09      0      1471

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 400 га газарт суурьшлын шинэ бүс байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс 70 га газарт нь 3870 айлын 5-9 давхар орон сууц, нэг сургууль, дөрвөн цэцэрлэг, төрийн захиргааны байр, өрхийн эмнэлэг, усан спортын төв, худалдаа, үйлчилгээний төв барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ. Шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээг нь тавьж эхэлсэн байна. Одоогоор дулааны шугамын ажил 35 хувьтай, цэвэр усны шугамынх 85, бохирын шугамын ажил 60 хувьтай байна....

“ШӨХТГ хэрэглэгчдийг төөрөгдүүллээ”

2014 оны 09 сарын 09      0      1244

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны долдугаар сарын 21-ны 97 дугаар тогтоолын дагуу эрчим хүчний нэг кВт-ын үнийг таван төгрөгөөр нэмж, шинэ үнийг энэ сарын 10-наас мөрдөж эхэлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) өчигдөр энэ шийдвэрийг хууль бусад тооцон, хүчингүй болголоо гэж мэдэгдсэн. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, “Манайх эрчим хүчний талаарх төрийн бодлогын хүрээнд байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар үйл ажиллагаа...

Налайх, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулна

2014 оны 09 сарын 08      0      1086

Нийслэлийн ИТХ өнөөдөр хуралдаж, Налайх дүүрэгт барих барилгын материалын үйлдвэр технологийн парк, Эмээлтэд барих хөнгөн үйлдвэрийн техник, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүтээн байгуулах нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, эсэхийг хэлэлцлээ. Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотойгоор цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлага жил ирэх тусам ихсэж буй тул нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид “Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй