“Өсвөрийн аврагч” тэмцээн болно

2014 оны 10 сарын 10      0      2655

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулах болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах, болзошгүй ослын үед эмнэлгийн тусламж үзүүлэх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох болон онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор уг үйл ажиллагааг явуулж буй аж. Энэ сарын 15-нд болох уг тэмцээнд 133 багш, сурагч оролцох гэнэ. Оролцогчид үндсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун...

Багахангай залуусын дүүрэг болно

2014 оны 10 сарын 09      0      1804

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангайг залуусын хот болгох үүднээс Монголын залуучуудын холбоо цөөнгүй ажил санаачилж, эхнээс нь хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд “Инээмсэглэсэн Багахангай”, “Эрүүл Багахангай” уриалга дэвшүүлж, МЗХ-ны дэргэдэх “Полиси” төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл дүүргийн иргэдэд лекц уншиж байгаа аж. Тэрээр залуучуудын сэтгэхүйг зөв тийш нь чиглүүлж, эрүүл сэтгэлгээг бий болгож, дүүргээ хэрхэн хөгжүүлэх санал санаачилга...

Бага эрсдэлтэй барааны бичиг баримтыг л шалгана

2014 оны 10 сарын 09      0      1974

Шадар сайдын тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалтыг баталсан. Уг жагсаалтыг тодорхой болгосноор нийт 5744 барааг шалгадаг байсныг шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж, гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрджээ. Бага эрсдэлтэй 193 импортын бараанд баримт бичгийн, дунд эрсдэлтэй 643 бараанд баримт бичгийн болон биет үзлэг хийнэ. Харин их эрсдэлтэйд хамаарах 715 нэр...

Зөвшөөрөлгүй авто зогсоолуудыг журамлана

2014 оны 10 сарын 09      0      1863

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, нийслэлийн Авто замын, Мэргэжлийн хяналтын, Ерөнхий төлөвлөгөөний, Өмчийн харилцааны, Замын цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан Ажлын хэсэг зөвшөөрөлгүйгээр автомашины төлбөртэй зогсоол ажиллуулахыг таслан зогсоох шалгалт явуулахаар болжээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, холбогдох хууль, тогтоомж зөрчин, төлбөр авч буй иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь холбогдох хууль, журамд нийцүүлэх,...

Их хотын хямдралтай худалдаа зохион байгуулна

2014 оны 10 сарын 09      0      1997

Нийслэлийн  375 жилийн ойг угтаж Их хотын хямдралтай худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд Их хотын хямдралтай худалдааны үеэр иргэдээ баярлуулах ямар ажлууд зохион байгуулах гэж байгаагаа танилцууллаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний...

Бохир ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулжээ

2014 оны 10 сарын 08      0      2006

Улаанбаатар хотын Захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх ажлын албаны санаачилгаар Ус сувгийн удирдах газрын харьяа Дамбадаржаа дахь цэвэрлэх байгууламжид бохир ус цэвэрлэх нэгдсэн систем суурилуулжээ. Уг ажлыг БНСУ-ын Аж үйлдвэр, хүрээлэн буй орчны технологийн институт, “Ил Шин” компани, Ус сувгийг удирдах газар хамтран гүйцэтгэсэн байна. Солонгосын талын 100 хувийн санхүүжилтээр суурилуулсан уг төхөөрөмж өдөрт 20 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай аж.

“Залуу хүн” лекцийн зочдыг тодруулна

2014 оны 10 сарын 08      0      1880

Монголын залуучуудын холбооноос жил бүр “Залуу хүн” цуврал лекц зохион байгуулдаг. Амжилтад хүрсэн залуусын амжилт ололтоос суралцах боломж олгох зорилготой уг үйл ажиллагааг зургаа дах жилдээ зохион байгуулах болжээ. Өнгөрсөн жил зохион байгуулсан цуврал лекцэнд “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Вагнер Ази автомотив” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, СТА жүжигчин Б.Навчаа, “Катя...

Хогийн 19 цэгийг устгажээ

2014 оны 10 сарын 08      0      2161

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон” холбоо, “Бид судлаач” төрийн бус байгууллагатай хамтран нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хог хаягдлыг хэрхэн ачиж, тээвэрлэж буйд хяналт тавьж байгаа аж. Уг хяналтын дүнд Сүхбаатар дүүрэгт байсан хогийн 19 цэгийг устгасан байна. Энэ нь тус дүүргийн VI хорооны Засаг дарга, эко ажилтан, хогны байцаагч, СӨХ уялдаатай ажилласны үр дүн аж. Үүнээс гадна тус дүүргийнхэн хогоо хуваарийн дагуу...

Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв шинэ байранд төвхнөлөө

2014 оны 10 сарын 08      1      2510

Хан-Уул дүүргийн иргэдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээ үзүүлдэг Хэрэглэгчдэд үйлчлэх төв компанийнхаа төв байрны дэргэд барьсан шинэ байранд төвхнөжээ. Шинэ байр нь автобусны буудалд ойрхон, үйлчилгээний танхимын тохижилт, гаднах талбай, орчин сайтай тул хэрэглэгчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэн аж. Тус төв дүүргийнхээ 30.000 орчим хэрэглэгчид цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоог хугацаанд нь төвлөрүүлэх үүрэгтэй ажилладаг байна. 

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын уулзварыг нээлээ

2014 оны 10 сарын 08      0      1922

“Гудамж” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын уулзварыг шинэчлэн сайжруулаад өнөөдөр албан ёсоор нээлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Алтан малыш”, зөвлөх компаниар Японы “Си Ти Ай инженеринг” компани ажиллаж, зураг төслийг нь “Мөнхийн тод зам” компани боловсруулжээ. Өнгөрсөн онд Чингисийн өргөн чөлөөний 3.2 км замыг өргөтгөн шинэчлэхэд энэ хэсгийн 1.2 км зам хуучнаараа үлдсэн. Уг 1.2 км замыг засахдаа гурван замын нэг, дөрвөн замын мөн нэг...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй