Газрын албаныхан шалгалтад бүдэрлээ

2014 оны 10 сарын 22      0      1875

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгажээ. Уг шалгалтыг түүврийн аргаар явуулсан ч багагүй зөрчил илэрсэн байна. Нийслэлд хамгийн их маргаан дагуулдаг асуудлын нэг нь газар олголт. Жирийн иргэнд бус томоохон аж ахуйн нэгж, эрх бүхий хүмүүст зориулалтын бус газрыг хууль бусаар олгосноос тэнд нь барьж буй барилга, байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдан, осол гарсан нь цөөнгүй. Шалгалтаар Өмчийн харилцааны газрын дотоод хяналт...

Хонхтой тасаг

2014 оны 10 сарын 21      0      1840

Багануур дүүргийн ЗДТГ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлогынхоо хүрээнд Эрүүл мэндийн нэгдэлдээ шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь өвчтөн өрөөнд байрлуулсан хонхыг дарж, сувилагч дуудан эрүүл мэндийн тусламж авах үйлчилгээ аж. Нэгдлийн Дотор, мэдрэлийн тасгийг хонхтой болгожээ. Өдөр, шөнийн ээлжийн хоёр сувилагч 58 өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг нь ачаалалтай үед өвчтөн бүрт хүрч үйлчлэх боломж хомс болдог тул уг тасагт ийм үйлчилгээ нэвтрүүлсэн...

Орбитод 2950 айлын орон сууц барина

2014 оны 10 сарын 21      0      1884

Сонгинохайрхан дүүргийн I, II хороо, Орбит орчимд “Стандарт проперти групп” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, өнгөрсөн тавдугаар сард батламжаа авсан. Тус компанийнхан Орбитын VI, VII, VIII гудамж дахь эхний ээлжинд чөлөөлсөн газартаа ирэх оны IV улиралд ашиглалтад оруулах 324 айлын орон сууцны шавыг өчигдөр тавилаа. Тус групп Орбит орчмын 326 нэгж талбарыг дахин төлөвлөхдөө оршин суугчдын 78 хувьтай хоёр талт гэрээ байгуулж батламж авсан бол...

2635 тонн хог цэвэрлэжээ

2014 оны 10 сарын 21      0      1923

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, есөн дүүргийн ЗДТГ, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ нийлсэн 6899 аж ахуйн нэгж, 37.310 иргэн оролцсон байна.  Энэ үеэр 963.886 ам метр зам талбайн 2635 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн...

Шаардлага хангахгүй автозам цөөнгүй байжээ

2014 оны 10 сарын 19      0      2369

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж буй авто замуудыг шалгажээ. Шалгалтад улсын хэмжээний 59 авто зам, замын байгууламжийг хамруулсан байна. Энэ онд 37 чиглэлд нийт 1886.4 км зам тавьж байгаа бөгөөд эдгээрийн цөөнгүй нь чанарын шаардлага хангахгүй байжээ. Орон нутгийн замын хувьд “Шинжиан шинфа” компанийн гүйцэтгэсэн Увс аймгийн Улаангом, Наранбулаг сум чиглэлийн хатуу хучилттай 90 км,...

“Буянт-Ухаа 1” хороололд хяналтын камер суурилуулжээ

2014 оны 10 сарын 19      0      4232

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барьсан “Буянт-Ухаа 1” хороололд “Юнител.ком” компани хяналтын камер суурилуулжээ. Нийт 28 барилгаас бүрдэх тус хорооллын нэг барилгад 34 камер бий аж. Эдгээрийн 14-ийг нь орцны дотор хаалгаар орж, гарч буй хүмүүс рүү болон цахилгаан шат руу чиглэсэн хөдөлгөөнийг хянахад, бусдыг нь гарааж тус бүрийн хаалганы хоёр талаас болон гадна талбай, дотор талыг бүрэн хянахаар...

Бээжингийн гудамжийг нээлээ

2014 оны 10 сарын 16      0      2055

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засаж, шинэчилсэн Бээжингийн гудамжны 0.9 км авто замын ажил дууссан тул өчигдөр нээлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд тохижуулж буй уг гудамжны 74 метр урт гүүрийн өргөтгөл, явган хүний зам, тохижилтын ажил хараахан дуусаагүй, ирэх сарын эхээр бүрэн дуусгах аж.

Ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа

2014 оны 10 сарын 16      0      1971

Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг. Тэгвэл Монголын залуучуудын холбоо Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа. Улсын...

Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор ашиглалтад орууллаа

2014 оны 10 сарын 16      0      1919

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Барилгын ажлыг нь өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд “Гангар инвест” компани барьжээ. 7.7 тэрбум гаруй төгрөгөөр боссон уг цогцолбор эрүүл мэндийн салбарт ойрын 25 жилд хийгээгүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт боллоо. Эрүүл мэндийн шинэ төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн таван ортой тасаг шинээр нээж, эмчилгээ, үйлчилгээнийхээ...

Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд байрандаа орж эхэллээ

2014 оны 10 сарын 15      0      2186

Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII хороо, Ханын материал орчимд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Хера пропертийз” болон туслан гүйцэтгэгч “Бэг бүрд” компани эхний ээлжийн 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Газраа чөлөөлж, бүтээн байгуулалт явуулах боломж олгосон 20 гаруй иргэнд өнөөдөр байрных нь түлхүүрийг гардуулав . Өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэлийн ИТХ хуралдаж, гэр хорооллыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, журмыг нь баталсан. Төсөл...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй