Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зөвлөлдөв

2014 оны 11 сарын 25      0      2006

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилготой уг үйл ажиллагааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ынхан санаачлан зохион байгуулжээ. Цэвэр, бохир усны шугам, цонхны хуванцар бэлдэц, резин эдлэл зэргийг үйлдвэрлэдэг үндэсний 60 гаруй аж ахуйн нэгж зөвлөгөөнд оролцож, тулгамдаж буй асуудлынхаа...

Залуус монгол хүний эрхэмлэх зүйлсийг англиар илтгэлээ

2014 оны 11 сарын 25      0      2002

Монголын Залуучуудын Холбооноос “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг 2004 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд дөрвөн жил завсарласны дараа энэ онд найм дахь удаагийн “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг “Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс”сэдвээр зохион байгууллаа. Уг уралдаан нь англи хэлнээс мэдээллийг чөлөөтэй олж авах, үзэл бодлоо англиар чөлөөтэй илэрхийлэх, уран илтгэх чадварыг эзэмшүүлэх, бусад залууст англи хэл сурах хүсэл тэмүүллийг бий...

Цахилгаан дамжуулах шугам оношлох арга нэвтрүүлжээ

2014 оны 11 сарын 25      0      3082

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани цахилгаан дамжуулах кабель шугамын ачаалал даах чадвар, гэмтлийн магадлалыг тодорхойлох оношлогооны орчин үеийн дэвшилт техник, технологи нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Нийслэл хот болон Төв аймгийн 16 сумын иргэдэд цахилгаан түгээх үйлчилгээ үзүүлдэг тус компанийн ашиглалтад 6-35 кВ-ын 1590.6 км кабель шугам харьяалагддаг бөгөөд олонх нь насжилт өндөр, ачаалал ихтэй. Манай орны эрс тэс уур амьсгалтай цаг агаарын онцлогоос шалтгаалан...

“Буянт-Ухаа 2” хорооллын ажил 42.2 хувьтай байна

2014 оны 11 сарын 20      0      2922

Төрийн орон сууцны корпорацын захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” компанийн барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж эхлээд таван сар өнгөрлөө. Ажлын явц нь өдгөө 42.2 хувьтай байгаа тус хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийг дуусган, эхний ээлжинд ашиглалтад оруулах 22 байрны доторх өрлөг болон зоорийн давхрын дулаалгыг дуусах шатандаа орсон байна. Мөн эдгээр барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын ажлыг...

Багануур хотын дүрмийг танилцууллаа

2014 оны 11 сарын 19      0      2422

Багануур дүүрэг хот болон хөгжих боломжтой хэмээн иргэд үзэж, олон жил хүлээсэн. Энэ нь улстөрчдийн сонгуулийн шоу болж “Бие даасах хот” болгоно хэмээн амласаар олон жилийг үдсэн. Тэгвэл нийслэлийн ИТХ 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар батлуулснаар Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж, өнөөдөр дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж...

Зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэнэ

2014 оны 11 сарын 19      0      2104

Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баруун салаа орчимд зөвшөөрөлгүй дураараа бууж, суурьшсан айл өрх цөөнгүй бий. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үүнтэй холбоотой өргөдөл гомдол, газрын маргаан, шийдвэрлэх асуудал олон байдаг аж. Дүүргийн Засаг дарга М.Чинболд Өмч, газрын харилцааны албаны ажилтнуудын хамт өчигдөр тухайн газар дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. Голын ай сав газар, рашаан булгийн эх, ой мод дунд зөвшөөрөлгүй буусан айлууд мод огтлох,...

Ч.Мөнгөндалай долоо хоногийн дараа ирнэ

2014 оны 11 сарын 19      0      1939

Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Мөнгөндалай өдгөө 6000 км аялаад Шарын голд иржээ. Тэрбээр өнөөдөр нийслэл рүү хөдөлж, Зүүнхараа, Борнуур сумаар дайран долоо хоногийн дараа Улаанбаатарт ирэх аж. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт Монголын залуучуудын холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд, буудаллах газар мөнгөн хандив өгч байсан бөгөөд дугуйчин маань аяллынхаа туршид Facebook хуудсаараа...

Гавьяат багш Ц.Дэмбэрэл Дарханы залууст лекц уншина

2014 оны 11 сарын 19      0      2016

Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооноос  оюутан залуучуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дарханчуудаа дуудаж байна” цуврал лекцийг энэ сарын 6-наас зохион байгуулж буй. Уг цуврал лекцэнд УИХ-н гишүүн С.Ганбаатар “Нүүхээсээ өмнө бэлчээрээ сонго”, Эдийн засагч Л.Наранбаатар “Байшингийн үлгэр” сэдвээр тус тус лекц уншихын зэрэгцээ залуустай нээлттэй...

Тогтвортой гэр бүл бий болгоход залуусын оролцоо чухал

2014 оны 11 сарын 19      0      2081

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийн үеэр залуу гэр бүлд “Гэр бүлийн үнэ  цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр...

Шинэ автобус авчээ

2014 оны 11 сарын 17      0      2032

Багануур дүүргийн Засаг даргын 2016 хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэддээ ойртуулах, ая тухтай зорчих боломж бүрдүүлэх зорилт тусгажээ. Үүний дагуу 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 120 сая төгрөгний өртөгтэйгөөр цоо шинэ дунд оврын автобус авч, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар Тээвэр зохицуулалтын албанд хүлээлгэн өгсөн байна. Өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхдээ хуучин тээврийн хэрэгслийг авчирдаг...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй