Д.Чулуунбаатар: ГОВЬД БАЯНБҮРД БАЙГУУЛНА

2016 оны 02 сарын 18      1      1030

Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэн Д.Чулуунбаатар 20 гаруй жил жимсний мод тарьжээ. Тэрбээр уг ажлаа олон нийтэд хүртээмжтэй, тустай болгохын тулд зөвхөн өөрийн хашаанд бус, цөлжиж буй газруудад тарьж өргөжүүлэх санаачилга гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж эхэлсэн байна. Эко санаачилгынх нь талаар түүнтэй ярилцлаа. -Та мод тариад цөөнгүй жил болсон юм байна. Хэдийнээс цөлжилттэй тэмцэх болов? -Би Зэвсэгт хүчинд алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Түүнээс хойш 20 гаруй жил...

Улсын сайн малчны цол, тэмдгийг анх удаа эхнэр, нөхөр хоёрт олголоо

2016 оны 02 сарын 16      0      709

Билгийн тооллын сар шинийн баярыг монголчууд “Малчдын баяр” хэмээн нэрлэж, өвлийг өнтэй давж, урин хавартай золгосноо хүндлэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын өмнө Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчийг шалгаруулан шагнаж урамшуулдаг. Энэ жил Монгол улс түүхэндээ хамгийн олон төл хүлээн ав ч н ийт мал сүрэг маань 56 сая д хүрсэн. Уг өсөлтийг дагаад сайн малчдын тоо ч нэмэгдсэн. Энэ жил 118...

Л.ЖАМЦ: БОЛОВСРОЛ БОЛ АМЬДРАХ УХААН ОЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

2016 оны 02 сарын 15      19      2749

Сурган хүмүүжүүлэхийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн профессор, Монгол Улсын гавьяат багш Луухүүгийн Жамцтай ярилцлаа. 51 дэх жилдээ багшилж буй тэрбээр манай боловсролын салбарт анх удаа боловсрол судлал хичээлийг нэвтрүүлсэн юм. Уг хичээлээ 1993 онд МУБИС-д анх туршилтаар зааж, хөтөлбөрийг нь боловсруулж байжээ. Цаашлаад салбарын яамны захиалга, дэмжлэгээр төсөл, хөтөлбөр удирдан хэрэгжүүлсэний дүнд өдгөө багш бэлтгэдэг бүх их, дээд сургуулийн...

ШИНЭ ХӨВСГӨЛ

2016 оны 02 сарын 02      0      1311

Манай улсын дэд бүтэц, ялангуяа хөдөөгийн нөхцөл олон жуулчин хүлээн авахад хангалттай биш, үнэндээ бол нүүр улаймаар гэдгийг хэн хүнгүй мэднэ. Жуулчдын санал гомдлын олонхийг орон нутгийн дэд бүтцийн хөгжил сул, авто замын чанар муу, бие засах газар хангалтгүй зэрэг асуудал эзэлдэг. Гэсэн ч манайхан тэдгээрийг шийдэх үр дүнтэй гарц, арга зам хараахан олж чадалгүй багагүй хугацаа үдэж байна. Тэр ч байтугай “Орон нутаг дахь манай жуулчны баазуудын үйлчилгээ, орчин...

АГААР “МАНАГЧ”

2016 оны 02 сарын 01      0      2243

Төв талбайн баруун талд өндөр хар байшин бий. Товчлоод хотын захиргаа гэж нэрлэх энэ барилга дотор түмэн янзын ажил мэргэжлийн хүмүүс зогсоо зайгүй холхино. Аравдугаар давхрын овоо зайтай нэг өрөөнд 10 гаруй хүн суудаг. Энэ өрөөнийхөн төрийн албаны ажил эхэлдэг 08.30 цагаас өмнөхөн уван цуван орж ирээд “Дэлгэцээ асаан, www.agaar.mn, www.air.ub.gov.mn цахим хуудсаа нээгээрэй” гэсэн даргын зааварчилгааны дагуу өөрсдөөс нь өөр хүн үл ойлгох график, тоо, дүрс бүхий дэлгэцнээ...

Унгарын мангалица үүлдрийн гахай нутагшуулна

2016 оны 01 сарын 27      0      553

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар улсын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекашийг хүлээн авч уулзжээ. Унгар улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэх болсон нь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Мөн хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан тухай санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд тус улсын хөрөнгө оруулалтыг...

“ДҮРВЭСЭН” ЗАГАСНУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

2016 оны 01 сарын 26      0      1542

Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Түйн гол дагуу олон загас гол өгсөн нүүдэллэж, тохойд нь бөөгнөрсөн байжээ. Голын урсгал өөд, ус ихтэй хэсэг рүү шавааралдан, бөөн бөөнөөрөө нүүдэллэх нь загаснуудыг үхлийн аюулд хүргэж болзошгүй юм. Учир нь зарим загас хөдлөх аргагүй болж агааргүйддэг, зарим нь ус руу шургалж чадалгүй хөлдөж үхдэг аж. Загаснуудыг ямар нэгэн аргаар голын үндсэн голдирол руу оруулахгүй бол бүгд үхэж мэдэх тул Орог нуур, Түйн голын сав газрын захиргаа, аймгийн...

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлнэ

2016 оны 01 сарын 20      0      751

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь 2016-2025 оны хооронд арван жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжинэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө...

ТӨР, ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТҮНШИЛЖ, ХЯМРАЛЫГ ДАВНА

2016 оны 01 сарын 18      0      760

Улсын хамгийн том худалдан авагчдын нэг нь төр. Эдийн засгийн байдал сайнгүй энэ үед манай төр томоохон худалдан авагчийнхаа хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаа илэрхийлж буй. Өнгөрсөн онд л гэхэд Батлах хамгаалах яамны салбар нэгжүүд 3.3 тэрбум төгрөгийн хувцас, нэг тэрбум төгрөгийн хүнс, 426 сая төгрөгийн эм, 463 сая төгрөгийн барилгын материал дотоодоос авчээ. Энэ нь тус салбарын нийт худалдан авсан бараа, бүтээгдэхүүний 70 гаруй...

Дотоодын 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олгов

2016 оны 01 сарын 10      0      1134

Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 319 дүгээр тушаал сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хурлыг үндэслэн А-467 тоот тушаалыг баталсан. Энэ онд 40.300 тонн улаан буудай гурил импортлохоос 28.500 тонн дээд, 10.500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй