Евро стандарттай дүйцэхүйц монгол стандарт хэрэгтэй

2014 оны 12 сарын 29      0      3448

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажил байдалтай танилцахаар “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар оржээ. Барилгын хөгжлийн төвийг 2012 онд байгуулсан. Тухайн үед Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаснаар, тухайн байгуулагын хэрэгжүүлж байсан барилга, нийтийн аж ахуй, сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг Барилгын хөгжлийн төв хэрэгжүүлэх...

“Буянт-Ухаа 2”-ын эхний ээлжийг ирэх оны I улиралд ашиглалтад оруулна

2014 оны 12 сарын 29      0      3601

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа ойртжээ. Төрийн орон сууцны корпорацын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпорац тус хорооллыг өнгөрсөн зургадугаар сараас барьж эхэлсэн бөгөөд ирэх оны I улиралд эхний 22 барилгыг улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус хороолол 28 га газрыг хамарсан, есөн давхар 48 барилга, 12 давхар 60 барилгатайгаас гадна дөрвөн цэцэрлэг, хоёр сургуультай байх аж. Өдгөө 2592 айлын орон сууцны 48 барилгыг барьж буйгаас үлдсэн 26...

Цэвэр усны чанарыг шалгажээ

2014 оны 12 сарын 29      0      3569

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээ хийж холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт өгөх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, санал, зөвлөмж боловсруулах зорилгоор шалгалт явуулжээ. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэвэр усны 54 үйлдвэр хамрулсан байна. Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, засварын ажил хийж байгаа, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллах...

Дүнжингаравын замыг маргааш нээнэ

2014 оны 12 сарын 29      0      3215

Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км авто замын хөдөлгөөнийг маргааш нээхээр болжээ. Төмөр замын гармын өргөтгөл хэсгийн үлдсэн ажлыг ирэх хавар хийхээр ийнхүү замын зорчих хэсгийг нээж байгаа аж. Богд уулын араар тавьсан замтай зэрэгцэн энэ онд тавьсан Дүнжингаравын зам нь хотын төв замд ачаалал өгөлгүй зүүн баруун тийш нэвтрэх боломжийг нээж буйгаараа онцлогтой.  

“Лэнд менежер” систем нэвтрүүлнэ

2014 оны 12 сарын 29      0      3525

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг системийг нэвтрүүлснээр иргэд газартай холбоотой лавлагаа, мэдээллийг цахимаар авч, гаргасан хүсэлтийг нь хаана, хэн хянаж буйг мэдэх боломж бүрдэх гэнэ. Газартай холбоотой мэдээллүүдийг өдгөө цаасан хэлбэрээр хадгалж архив үүсгэдэг, зарим газарт бүр мэдээлэл огт байдаггүй юм байна. Харин шинэ систем суурилуулснаар бүх мэдээллийг цахим...

БХБЯ-ны бүтцийг өөрчилжээ

2014 оны 12 сарын 29      0      4317

Шинэ Засгийн газар байгуулснаар Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)-ны хуучин бүтцэд байсан бодлогыг хэвээр үлдээж, газрууд дахь ажлын чиг үүргийн давхардлыг арилган бүтцийг нь өөрчилсөн байна. Ингэхдээ Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газар, Дэд сайдын хариуцах асуудлын хүрээнд багтаж байсан Шинжлэх ухаан технологийн зөвлөлд ногоон хөгжлийн бодлогын асуудлыг нэмж тусгалаа. Барилга, хот байгуулалтын яам нь салбарын бодлогыг тодорхойлох төрийн захиргааны төв байгууллагын хувьд...

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөв

2014 оны 12 сарын 24      0      3601

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор Уурхайчдын улсын зөвлөгөөнийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө" уриан дор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний асиоциац хамтран зохион байгуулав. 250 гаруй уурхайчин оролцсон уг үйл ажиллагааны үеэр УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн...

Барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгджээ

2014 оны 12 сарын 24      0      4257

Үндэсний статистикийн хорооноос барилгын салбарын хөрөнгө оруулалт энэ оны эхний есөн сард өнгөрсөн оны мөн үеэс хэрхэн өөрчлөгдсөн талаарх статистик мэдээллийг гаргажээ. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2014 оны эхний есөн сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсний 94.3 хувь нь дотоодын, үлдсэн хувь нь гаднын байгууллагуудад ногджээ. Ингэснээр өмнөх оны мөн үеийнхээс 49.8 тэрбум төг буюу 4.4 хувь, үүнээс дотоодын байгууллагынх 8.8 хувиар өссөн бол...

Иргэдийн залилсан этгээд гадаадад гарчээ

2014 оны 12 сарын 24      0      3772

“Алтан гүүр” компаниар дамжуулан Япон улсаас машин авах гэж байсан цөөнгүй иргэн залилуулсан. Тус компани “Япон улсын автомашин худалдааны бүхий л салбарт гэрээтэй, хамтран ажилладаг тул таны хүссэн өнгө загварын автомашиныг хамгийн олон сувгаар хайж, түргэн шуурхай авчирч өгнө” гэсэн зарыг www.altanguur.com цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн юм. Цөөнгүй иргэд үүнд итгэн захиалга өгч, урьдчилгаа мөнгөө төлсөн ч өдгөө юу ч үгүй хоцорч хохироод буй....

Монгол залуус дэлхийд өрсөлдөхүйц болов

2014 оны 12 сарын 23      0      2943

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзан, Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ. Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр монгол хүн анх удаагаа сонгогдсон нь уг холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны илрэл...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй