Улсын сайн малчин тодруулна

2015 оны 01 сарын 07      0      1988

Мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж буй малчдыг Засгийн газраас Улсын сайн малчин цол, тэмдгээр шагнаж ирсэн. Уг цолыг 1992 оноос олгож эхэлжээ. Одоогоор 496 малчин хүртээд буй. Орон нутгийн удирдлагууд энэ жил ажил үйлсээрээ шалгарсан гурван малчныхаа материалыг холбогдох журмын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлээд байгаа бөгөөд Цагаан сарын өмнө тодруулна гэж тус яамнаас мэдэгдлээ. Орон нутагтаа мал маллагаараа тэргүүлж, үлгэр дуурайл болж буй малчдыг...

Банкууд ипотекийн зээл хүсэгчдэд нэмэлт шаардлага тавьж байна

2015 оны 01 сарын 07      3      5013

  Оны өмнөхөн арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ хумьж, шалгуураа өндөрсгөж байна, ирэх оноос бүрэн зогсоож ч магад гэх яриа гарах болсон. Тэгвэл Монголбанкныхан “Найман хувийн хүүтэй зээлийг энэ онд үргэлжл үүлэн олгоно. Харин банкууд шалгуураа өндөрсгөхийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдээд буй. Уг зээлд хамрагдахын тулд 30 хувийг нь урьдчилан төлөөд үлдсэнийг нь 20 хүртэлх жилд төлж дуусгана, зээл хүсэгч иргэн банк, санхүүгийн байгууллагад хугацаа...

Цалингүй орлогч нар

2015 оны 01 сарын 07      0      1826

  Хотын дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой. Тэд нь санхүү, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, экологи, ногоон хөгжил, нийгмийн хөгжлийн асуудал хариуцдаг. Энэ оны төсвийн тухай хуульд төсөвт байгууллагын дэд, орлогч дарга, зөвлөхийн орон тоог 345-аар цомхтгож, урсгал зардлыг гурван тэрбум орчим төгрөгөөр бууруулахаар хуульчлахдаа хотын мээрийн зургаан орлогчийг дөрвөөр танахаар тусгасан. Гэтэл нийслэлийн Засаг...

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ

2015 оны 01 сарын 05      0      2334

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрсөн сарын 31-нээс өчигдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас ерөнхий эргүүл, жижүүр 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах анги, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүний ажлыг хянаж, хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг өгч ажилласан байна. Он солигдох үеэр Чингисийн талбайд зохион байгуулсан “Улаанбаатарын...

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2015 оны 01 сарын 05      0      2246

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Сүхбаатар аймгийн зарим сумдад 10-18, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад 5-9, бусад нутгаар 0-4 см цастай байна гэв. Энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орох бол 9-нд зүүн...

“Багануурт үйлдвэрлэв”

2015 оны 01 сарын 05      0      2117

Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв санаачлан дүүргийн Засаг даргын дэмжлэгээр дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж, “Дүнжингарав” олон улсын худалдааны төвд зургаан ам метр талбай түрээсэлжээ. “Багануурт үйлдвэрлэв” гэх нэртэй уг талбайдаа дүүргийнхээ үйлдвэрлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж буй аж. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уг үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө эхний гурван сарын түрээсийг...

“Буянт-Ухаа 2” хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулна

2015 оны 01 сарын 05      0      2119

Эхний ээлжийг нь энэ оны эхээр ашиглалтад оруулах болсон “Буянт-Ухаа 2” хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсноо Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын гүйцэтгэх захирал А.Гантулга мэдэгдсэн байна. “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдаас захиалга авах журмыг Засгийн газар батлахдаа төрийн албан хаагч эсвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байх ёстой гэсэн шаардлага нь иргэдийг нэлээд бухимдуулсан юм. “Буянт-Ухаа 2”...

Д.ОДОНЧИМЭГ: ГАЗРЫН АРИЛЖАА ИЛ ТОД БИШ БАЙНА

2015 оны 01 сарын 05      0      2548

Газар зохион байгуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч Д.Одончимэгтэй ярилцлаа. -Манай улсын газар зохион байгуулалт өдгөө ямар түвшинд байна вэ? -Улсын хэмжээнд иргэн бүрт газар өмчлүүлж эхэлсэн, кадастрын мэдээлэлтэй болсон гээд багагүй ажил амжуулсан. Гэсэн ч энэ нь хуулийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байна. Монгол Улсад газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон цоо шинэ тогтолцоо, эрхзүйн орчин бий болгоод 12...

15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ

2014 оны 12 сарын 29      0      3245

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хэвлэх, арьс шир боловсруулах үйлдвэр, хими цэвэрлэгээний газарт ашиглаж буй химийн бодистой ажилладаг ажилтны ажлын байрны орчинд шинжилгээ хийжээ. Шалгалтад 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хими цэвэрлэгээний  30 газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, арьс ширний 11 үйлдвэр нийт 113 байгууллагын  ажлын 321 байрыг хамруулжээ. Хяналт шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж...

“Бүтээлч Монгол” аянд нэгдээрэй

2014 оны 12 сарын 29      0      3974

“Органик Монгол” үндэсний хөдөлгөөний санаачилгаар “Бүтээлч Монгол” аян өрнүүлэх болжээ. Тус хөдөлгөөнийхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 2011 оноос хойш “Монгол бэлэг”, “Монголд үйлдвэрлэв” цуврал аялал зохион байгуулж байжээ. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт эрс муудаж, гаднаас хямд үнэтэй, чанар муутай бараа бүтээгдэхүүн зах зээлд элбэг болсон тул үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй