“Хүннү эйр” компани зарим чиглэлийн нислэгээ нэгтгэжээ

2015 оны 02 сарын 17      0      4497

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Үүнээс болж агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багасч “Хүннү эйр” компани Хөвсгөлийн нислэгээ ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсооно гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар тус компанийн менежер Б.Баясгалангаас тодруулахад “2-3 нислэг цуцалснаас биш бүрм өсөн зогсоочихож байгаа хэрэг биш. Цагаан сарын дараа орон нутаг...

Тендерийг цахимаар явуулна

2015 оны 02 сарын 16      1      5259

Манай улс худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлж тендерт оролцогч баримт бичгээ илгээх, татан авахаас гадна сонирхсон тендерийн мэдээллийг цахимаар үзэж, хэчнээн компани оролцож буй, үнийн санал нь хэд вэ гэдгийг мэдэх боломж бүрдүүлсэн. Сонгон шалгаруулалтыг ийн ил тод болгож цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна татвар төлөгчдийн, тендерийн баталгааны, Монголбанкны валютын ханшийн мэдээллийн сан болон арилжааны банкны төлбөрийн картын сүлжээтэй уг системийг холбож, тендер...

ХЯМРАЛЫН ҮЕИЙН “ЖИЖИГ, ДУНДЫНХАН”

2015 оны 02 сарын 16      0      4662

“Борлуулалт эрс багасаж, ашиг олохоо болилоо. Иргэдийн худалдан авах чадвар муудсан байна. Цагаан сар дөхсөн үед уг нь нэмэгдэх ёстой ч хүмүүс ирж үзэхээс хэтрэхгүй юм” гэж модон тавилга үйлдвэрлэдэг Б.Баатархүү хэлэв. Тэрбээр мөн “Иргэд үндэсний үйлдвэрлэлээ сонгож, Эрээнд манай наймаачид бараг алга гэсэн нь худал. Хүмүүс мөнгөгүй болчихоод үндэсний үйлдвэрийн болон урд хөршийн барааны алийг нь авч чадахгүй байна шүү дээ” гэж нэмж хэлсэн юм. Манай жижиг, дунд...

Эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2015 оны 02 сарын 11      0      1889

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Герхард Тийдеманн ХБНГУ-д ирэх сард болох “ITB Berlin 2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох болсонд таатай байгаагаа илэрхийлээд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал гэдгийг онцов. Мөн “Дөрвөн жилийн өмнө ашигт малтмал болон аж...

Хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдөнө

2015 оны 02 сарын 11      0      1721

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдааныг маргааш зохион байгуулах болжээ. Уг хуралдаанаар салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх бөгөөд салбарын хөгжлийн ойрын болон хэтийн зорилго, зорилтыг эрдэмтэн, судлаачдын тооцоо, судалгаанд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх замыг нээх гэнэ. Салбарын эрдэмтэн судлаачдын оюуны нөөцийг Монгол орны газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх хөшүүрэг болгон...

Шуурхай Ажлын хэсэг байгуулжээ

2015 оны 02 сарын 11      0      1978

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Саруул” хорооллын В4 блокд барилгын осол гарч хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тушаал баталжээ. Тэрбээр Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа юм байна. Тус яамны Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат...

“Багануур” 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

2015 оны 02 сарын 10      0      2124

“Багануур” компани 100 сая дах тонн нүүрсээ олборложээ. 100 сая дах тонн нүүрсийг тус компанийн уулын нэгдүгээр хэсгийн ашиглалтын IV аманд ажиллаж буй экскаваторын машинч А.Анхбаатар, туслах машинч У.Энхтайван нар энэ сарын 9-ний өдрийн 12.00 цагийн үед ачсан байна. “Энэ нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 40 хувь, төвийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангасаар ирсэн манай компани нүүрсний салбартаа манлайлагч гэдгээ харуулж буй том үйл...

Малчин өрхийн тоо 4500-гаар нэмэгджээ

2015 оны 02 сарын 10      0      2351

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нийслэлээс 4500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ивээснээр мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд хүргэсэн гэнэ. Мөн төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын зөв бодлого явуулсан нь мал маллах сонирхолтой иргэн, өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж Хүнс,...

91.000 тоннын элеватор барина

2015 оны 02 сарын 10      0      2117

Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Уг зөвлөлгөөнөөр өнгөрсөн долоо хоногт дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтийг дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонсов. Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн П.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгав. Одоогоор 13 аймгийн 38 суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсний 43.3 хувийг үхэр, 31.3 хувийг чоно, үнэг...

Хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд зөвлөлдөнө

2015 оны 02 сарын 10      0      2011

Хүнс, хөдөө  аж ахуйн салбарынхны удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ сарын 13-нд зохион байгуулах болжээ. Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, алдаа оноогоо дэнсэлж, ирэх жилийнхээ ажлын гарааг уг үйл ажиллагаанаас гаргасан үр дүнгээр цэгнэх юм байна. Уг зөвлөлгөөнд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар хийж ажлаа тайлагнаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн салбарын сайдтайгаа 2015 оны үр дүнгийн гэрээгээ...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй