ТАРИАЛАЛТ ИРЭХ САРЫН 20-НООС ЭХЭЛНЭ

2015 оны 03 сарын 18      0      1791

Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015 оны тариалалтын төлөвлөгөөгөө гаргажээ. Энэ онд дотоодын хэрэгцээг буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 55 хувь хангах зорилт тавьсан байна. 338.000 га талбайд уринш бэлтгэх бөгөөд ирэх зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаа боловсруулах аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас энэ онд ургамал хамгааллын 434 тонн бодис, 500 тонн бордоо нийлүүлэхээр болжээ. 30 хувийн урьдчилгаа авч, үлдсэн хэсгийг буудайгаар төлүүлэх...

“ITB Berlin 2015”-ын дараах хүлээлт ба хүндрэл

2015 оны 03 сарын 17      3      2423

“Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлд баялаг соёл, онгон дагшин байгаль, түүхийн ач холбогдол бүхий газар нутгаараа түрэн орж ирлээ” гэж аялал жуулчлалын салбарынхан алга ташиж байна. “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцож, тав хоног дэлхийн анхааралд өртсөн нь энэ. Ерөнхийлөгчөөс эхлээд төр, хувийн хэвшлийнхэн, урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийн баг гээд нийт 300 орчим хүн уг үйл ажиллагаанд оролцоод иржээ. Энэ удаагийн...

Хоккайдо мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

2015 оны 03 сарын 16      0      1613

Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна. Монгол...

Г.ТҮМЭНЖАРГАЛ: ҮНДЭСНИЙ КОМПАНИУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧАДАВХ, НӨӨЦӨӨ АЛДАХ АЮУЛТАЙ

2015 оны 03 сарын 16      9      2850

Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалтай ярилцлаа. -“Бүтээн байгуулалтын улирал” эхлэх гэж байна. Барилгын салбарт энэ жил хэдий хэмжээний хөрөнгө оруулах төлөвтэй байна вэ? -Сүүлийн жилүүдэд барилга бусад салбараас илүү өсөж байгаа. Орон сууцны эрэлтийг даган энэ салбар хөгжиж байна. Орон сууц барихын тулд нийгэм, инженерийн дэд бүтэц зайлшгүй шаардлагатай тул энэ төрлийн барилгын ажил ч их хийж буй. Барилгын хөрөнгө оруулалтыг...

Герман, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын өдрүүд болно

2015 оны 03 сарын 16      0      1807

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг өнгөрсөн баасан гаригт Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар МҮХАҮТ-аас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон тэдгээрт хүргүүлсэн бодлогын баримт бичгүүд, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, салбар танхимуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Цаашид МҮХАҮТ,...

Зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ

2015 оны 03 сарын 09      0      2168

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийхэд нь туслахаас гадна ажлын байр бий болгох чиглэлээр ажилладаг тус сангаас энэ удаа таван жил хүртэлх хугацаатай, таван хувийн хүүтэй, доод хэмжээ нь 30 сая төгрөгийн зээл олгохоор шийдсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт...

ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭГЧ

2015 оны 03 сарын 09      21      9293

Стандартын шаардлага хангасан, хүнсний бүтээгдэхүүн хадгалах боломжтой хуванцар сав манай улсад үйлдвэрлэж байна. Эрүүл мэндэд “дайсагнадаг хуванцар сав”- наасаа салах энэ боломжийг “Ус оюу” компанийнхан олгож буй. Өдгөө айлуудын олонх голдуу химийн хорт бодисын найрлагатай, тусгай стандартын дагуу устгах, бусад зориулалтаар ашиглахыг хатуу хориглодог сав хэрэглэдэг. Энэ нь хорт хавдар, харшил, элэгний хатуурал үүсгэн, улмаар тархины үйл ажиллагаанд аюул учруулдаг...

Авто худалдааны цогцолборын есөн га газар 3.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдлээ

2015 оны 03 сарын 06      0      3499

Авто худалдааны цогцолборын газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа өчигдөр боллоо. Улаанбаатар хотын 27 га газрыг эзэлдэг автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны зах, цэгүүдийг хотын захын 130 га газарт нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн онд нийслэлийн ИТХ гаргасан. Уг ажлыг урагшлуулах нэг хөшүүрэг нь өчигдрийн дуудлага худалдаа байв. Аж ахуйн нэгжүүд цогцолборын газрыг нэлээд сонирхож байсан бөгөөд 12 байршилд нийт 69 оролцогч хүсэлт ирүүлжээ. Газрын үнэ ч анхныхаасаа багагүй өсөж байв....

Болгар улстай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

2015 оны 03 сарын 05      0      3467

ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч  ноён Иван Стаматофтийг  хүлээн  авч  уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хуучин тогтолцооны үеэс Болгар улс олон салбарт техник, технологиор тэргүүлдэг байсан, ялангуяа 1970–аад онд хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад зориулан барьж өгсөн хүлэмжийн аж ахуй, арьс ширний боловсруулах үйлдвэрүүд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна....

Тариалалтад 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2015 оны 03 сарын 03      1      1954

Хаврын тариалалтад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцахаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр тариаланчидтай уулзлаа. Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бид нэгдсэн ойлголтод хүрэх чухал. Энэ жил экспортыг сайн дэмжих хэрэгтэй. Бид дан рапс тарих гээгүй, хөрсний үржил шимийг сайжруулах бусад ургамал ч тарина” гэсэн бол “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хаврын ажил эхлэх гэж байхад урамшууллаас суутгасанд бухимдаж буйгаа...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй