Бүрэнгийн дэд бүтэц бүрэн болов

2015 оны 03 сарын 26      15      3042

Зарим сумын төвийнхөн Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдээс ч тохь тухтай, эрүүл цэвэр орчинд аж төрөх боломж бүрджээ. Ийм газруудын нэг нь Төв аймгийн Бүрэн сум болж, найман настай балчираас 80 настай буурлынх нь магнай тэнийгээд байна. Тус суманд инженерийн шугам сүлжээ тавьж, эхний ээлжинд нийгмийн үйлчилгээний байгууллагууд болох сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байр мөн гурван айлыг холбожээ. Сумын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүд, өвчтөнүүд өвлийн хүйтэн байсан ч...

Яармагт инженерийн дэд бүтэц тавина

2015 оны 03 сарын 25      3      2082

Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг, Яармаг, Нисэх орчмын гэр хорооллыг суурьшлын шинэ бүс болгож нийслэлийн нүүр царайг илэрхийлэх суурин байгуулах гэнэ. Уг газар нь Богд хан уулын ар, Туул голын хөндий дагуу, хотын төвөөс баруун урагш долоон км зайтай, Хан-Уул дүүргийн IV-X, мөн XVI хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4400 га талбай аж. Суурьшлын шинэ бүс бий болгох ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийнхөн энэ онд цэвэр усны 15 км, бохир усны 14.5...

АВТОМАШИНЫ “АМЬСГАЛ” ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2015 оны 03 сарын 23      0      2038

Удаан ашиглаж, техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдсанаас автомашинаас их хэмжээний утаа ялгаруулдаг гэдэг. Манай улсад өмнө нь ашиглаж байсан, гадаадаас оруулж ирсэн машин цөөнгүй байдаг учир тэд нийт агаарын бохирдлын 23 орчим хувийг бүрдүүлдэг гэх тоо бий. Тэгвэл автомашины бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах, импортыг орлосон бүтээгдэхүүнийг “Альфа филтер” компанийнхан үйлдвэрлэж байна. Энэ нь автомашины “амьсгал” гэж нэрлэдэг агаар шүүгч юм....

Чацарганы 164.000 суулгацыг зээлээр олгоно

2015 оны 03 сарын 23      0      2416

Улсын хэмжээнд нийт 400.800 га талбайд тариалалт хийхээр салбарын яам болон аж ахуйн нэгж, иргэд бэлтгэл ажилдаа ороод буй. Энэ жил 14 аймгийн 1190 иргэн, аж ахуйн нэгж үр тариа, тос, тэжээл, 370 аж ахуйн нэгж, 35.000 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих аж. Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шаардагдах үрийн орон нутгийн захиалгыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авч эхэлжээ. Үүнд нийт 48.000 тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 42.000 тонныг нөөцөлсөн бөгөөд...

ДЭЛХИЙН АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛНО

2015 оны 03 сарын 23      0      2260

Монголын аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулж, “ITM Mongolia 2015” үзэсгэлэн яармаг зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэн нь дэлхийн аялал жуулчлалын “олимп” болох “ITB Berlin 2015”-д манай улс анх удаа түншээр оролцсоны дараах шинэ улирлын бэлтгэл хангах хүрээнд тохиож буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид болох БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооныхон дүгнэж байна. Тиймээс тус салбарынхан жуулчдыг хүлээн авах...

“Цэцээ гүн”-д төөрсөн иргэнийг хайх дадлага сургуулилалт хийж байна

2015 оны 03 сарын 20      0      2485

Нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  Богдхан уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилгоор “Ууланд төөрсөн иргэнийг хайх, аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо зохион байгуулах” сэдэвт дадлага сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байна. Дадлага сургуулийг Төр хурх-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ...

Барилгын материалын үйлдвэрлэгч топ 50 компани шалгаруулжээ

2015 оны 03 сарын 20      0      2572

Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо хамтран өнгөрсөн оны III, IV улиралд нийт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дунд судалгаа явуулжээ. Энэ нь манай улсад анх удаа барилгын материал үйлдвэрлэгчдийн дунд дэлгэрэнгүй судалгаа явуулсан гэдгээрээ онцлог бөгөөд үр дүнд нь дотоодын үйлдвэрлэгчид ямар түвшинд байгаа, аль нь сайн ажиллаж буйг тодорхойлох боломж олгож байгаа аж. Тэд...

“Манай улсад ирэх жуулчдын тоо 600.000-д хүрнэ”

2015 оны 03 сарын 19      2      2003

Манай улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “ITM Mongolia 2015”-ыг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн үзэсгэлэн нь “ITB Berlin 2015”-д манай улс анх удаа түншээр оролцсоны дараах аялал жуулчлалын шинэ улирлын бэлтгэлийг хангах хүрээнд тохиож байгаагаараа онцлогтой. Тиймээс тус салбарынхан жуулчдыг ирэх үед хэрхэн бэлтгэлтэй байх...

Барилгын хог боловсруулах ХОЁР ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

2015 оны 03 сарын 19      1      4617

Нийслэлд барилгын ажил эрчимжих болсонтой холбоотойгоор барилгын хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Барилга, инженерийн байгууламжийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хогоо хаана хаяж байгааг хэн ч хянадаггүй тул цөөнгүй газарт хогийн цэг үүсгэх нөхцөл болдог аж. Иймээс энэ төрлийн хог боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаагийн илрэл гэж үзэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран...

Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2015 оны 03 сарын 18      0      1854

 Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Канадын экспортыг дэмжих байгууллагын Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев  тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. Р.Бурмаа сайд “Монгол, Канад хоёр орон сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа өргөжүүлж, ялангуяа манай тариаланчид Канад улсаас трактор, комбайн худалдан авах нь ихэссэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх болон эргэлтийн хөрөнгийн урт хугацааны, бага хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл,...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй