Хөдөө аж ахуйн биржээр анх удаа буудай арилжив

2015 оны 04 сарын 13      0      4025

Хүнсний буудайн үнийг зах зээлийн зарчмаар тогтоож, төрөөс олгодог урамшууллыг чанартай нь уялдуулахын тулд улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр арилждаг болгохоор салбарын яам, холбогдох байгууллагууд нь ажиллаж буй. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гаригт Хөдөө аж ахуйн биржээр туршилтаар улаан буудай арилжив. Тус бирж энэ сарын 10-нд нийт 4.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсний 276.4 сая төгрөг нь хүнсний буудайн арилжааны дүн байлаа. Хүнсний буудайн цавуулаг, чийглэг, эзэлхүүнийг нь...

Ашиг шимийг хоёр дахин өсгөх “ХҮЧИТ ТЭЖЭЭЛ”

2015 оны 04 сарын 13      4      7061

Монголд анх удаа уургийн агууламжтай малын тэжээл үйлдвэрлэж байна. “Дельта холдинг”-ийн охин компани “Майнд теч” Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр байгуулж өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Энэ нь өдөрт 100 тонн үр боловсруулах хүчин чадал бүхий ХБНГУ-ын HF брэндийн тоног төхөөрөмж суурилуулсан, бүрэн автомат үйлдвэр юм. Дотоодынхоо ургамлын тосны хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай уг үйлдвэр өдөрт...

Хулгайчаас болгоомжлох самбар байршуулжээ

2015 оны 04 сарын 07      0      2504

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтсээс “Хулгайчаас болгоомжил” самбар байршуулан ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсээс дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн тоог бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян”-ыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй. Аяны...

986 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

2015 оны 04 сарын 07      0      2332

Хөдөө аж ахуйн биржээр бараа, түүхий эд арилжсанаар зах зээлд бодит үнэ тогтож, түүхий эдийн тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын ахиц гарч буй. Тус бирж 2013 оны дөрөвдүгээр сарын 5-наас энэ сарын 2-нд 348 удаагийн арилжаа зохион байгуулж, 10.200 тонн хонины ноосыг 17.6 тэрбум, 2126 тонн тэмээний ноосыг 10.6 тэрбум, 12.613 тонн ноолуур 881.2 тэрбум , 27.447 тонн тосны ургамал 21.9 тэрбум төгрөгөөр арилжжээ. Мөн 2415 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос...

Шороон замаар нүүрс тээвэрлэхгүй болов

2015 оны 04 сарын 07      0      3415

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай, хүнд даацын 239 км авто замаар нүүрс тээвэрлэх үнэ тонн тутамд 1.25 ам.доллар байсныг хямдруулж нэг ам.доллар болгожээ. Хатуу хучилттай зам байтал дэргэдэх шороон замаар нь хүнд даацын машин явдгаас болж байгаль орчны тэнцвэр алдагдаж, иргэдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх болсон тул Зам, тээврийн сайд өнгөрсөн сарын 31-нд шороон замаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс...

Цасан шуурганаар 68 иргэнийг аварчээ

2015 оны 04 сарын 06      0      3120

Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт  машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд гурван том хүн, таван хүүхэдтэй автомашин цасанд боогдсон, машин нь шатахуунгүй болсон гэсэн дуудлагыг өсгнөөр Аврах гал унтраах 80 дугаарын...

Шар усны үерээс сэрэмжлүүлэв

2015 оны 04 сарын 06      0      2870

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн ус зайлуулах далан суваг, барилга байгууламжийн ашиглалт, хоолойнуудын ус нэвтрүүлэх чадвар болон үерийн аюулаас айл өрх, иргэдийг хамгаалах бэлтгэл ажлыг шалгажээ. Уг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” хамтран явуулж, үерийн хамгаалалтын далан суваг, барилга...

Гэмт хэргээс урьдчилан сэргийлж байна

2015 оны 04 сарын 06      0      3129

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс дүүргийн 1-8 дугаар хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 16 хүртэл зохион байгуулж буй аж. Аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрээт харуул хамгаалалтын албадуудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...

СЭТГЭЛ ШИНГЭЭСЭН “СОМО”

2015 оны 04 сарын 06      37      17158

“Хан-Уул дүүргийн спортын хороонд сагсан бөмбөгийн баг дасгалжуулдаг байхад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Гоё” гэдэг нэртэй тэмцээн зохион байгуулсан. Тэр үед өнгө үзэмжгүй, жавхаагүй хувцастай хүүхдүүдийг хараад улсынхаа спортынхны хувцсыг үйлдвэрлэе гэж бодоод оёж эхэлсэн ” гэж ярих С.Ганзориг “Жи энд Эс” компани байгуулж, спорт хувцасны “Сомо” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна....

Эрдэнэт үйлдвэр 36 жилийн түүхэн дэх ДЭЭД АМЖИЛТАА ТОГТООЖЭЭ

2015 оны 03 сарын 30      0      8779

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт ажилчдынхаа төлөөлөлд 2014 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. 1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр өнгөрсөн жилээс тайлангаа ийн нээлттэй танилцуулах болсон юм. Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 36 жилийн түүхэн дэх дээд амжилтаа 2014 онд тогтоож, бүх төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Тухайлбал, 29 сая тонн хүдэр олборлосноос гадна сүүлийн 12 жилд манай улсын татвар төлөгч аж ахуйн...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй