10 сая төгрөг, 40 тонн нүүрс хэмнэв

2016 оны 03 сарын 23      1      655

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийн 20.30-21.30 цагт гэрлээ унтраан, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлэхийг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар манай улс 2010 оноос уг арга хэмжээнд нэгдсэн. Энэ жилийн “Эх дэлхийн цаг” өнгөрсөн баасан гаригт тохиов. Улаанбаатар хотоос гадна Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийнхан уг өдрийг тэмдэглэсэн юм....

Цэнхэр гаригийнхны гачлан

2016 оны 03 сарын 22      0      3152

Түүнгүйгээр ганц өдөр амьдарч чадах бил үү. Бид ингэж бодож чадахгүй, боломж ч үгүй. Амьдралыг тэтгэдэг тэрхүү хүчин зүйл бол шингэн алт. Хүний биеийн болон дэлхийн гадаргын мөн 70 хувийг ус эзэлж, тасалж үл болох хүйн холбоо үүсгэсэн. Хүн төрөлхтөн болон дэлхийн оршин тогтнох үндэс болдгийн хувьд усыг орчлонгийн хамгийн үнэт эрдэнэ хэмээж буй. Уг чандмань эрдэнийг саяхнаас л бидний амьдралыг тэтгэгч болохыг нь ойлгож, хайрлаж хамгаалах болсон. Харамсалтай нь, дэлхийн оршин суугчдын...

Ирэх оноос “ногоон” сургууль барьж эхэлнэ

2016 оны 03 сарын 14      0      751

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэхийн тулд салбар бүр “ногоон” хэв загварт шилжих шаардлага тулгарч байгаа. Манай улс ч энэ санаачилгад нэгдэхээр 2014 онд ногоон хөгжлийн бодлогоо баталсан. Уг баримт бичгээ хот байгуулалтын бодлоготой уялдуулж, эрчим хүч, ундны ус хэмнэсэн барилга барьж, 2020 онд барилгын дулаан алдагдлыг 20, 2030 онд 40 хувь бууруулах зорилго тавьсан юм. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг томоохон алхам нь...

Хоёр бугыг “Гоомарал” төвд аваачжээ

2016 оны 03 сарын 10      1      1996

Хөдөөгүүр цас их унаж, амьтад идэш тэжээлгүй болсноор нийслэлд орж ирэх явдал гарч буй. Саяхны жишээ гэхэд л Сонгинохайрхан дүүрэг дэх Эмээлт өртөөний орчим хоёр халиун буга ирээд сар гаруй боллоо. Халиун буга нь Монгол орны хөхтөн амьтны улаан дансанд устаж болзошгүй гэсэн ангилалд багтсан, ховор амьтан тул зайлшгүй харуул хамгаалалтад байлгах шаардлагатай. Иргэдийн мэдээллийн дагуу байгаль орчны салбарын холбогдох байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч, шийдэхээр ажиллаж байсан....

Ухаалаг НАЙЗ

2016 оны 03 сарын 06      0      722

“Мянгуужинг чи сана л даа. Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз” гэдэг үгтэй дуу байдаг даа. 1990-ээд оны эхэн үеийн нийгмийн “толь”. Харин одоогийн хүүхдүүдэд тийм найз бий, эсэхэд эргэлзэж байна. Бараг л үгүй биз. Учир нь өдгөө тэд мангасыг “дараад” зогсохгүй, ертөнцийг ч аварч мэдэх шинэ найзтай болчихоод буй. Түүнийг нь ухаалаг утас гэх. Бага насны хүүхдэдээ утсаа байнга “булаалгаад”, авч ч чадахгүй, больж ч чадахгүй цухалдаж...

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ

2016 оны 03 сарын 02      4      1878

Хотын захиргаанаас орлого багатай, орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд байр түрээсэлж байв. Түрээслэх зорилгоор барилга барьсан ч удаатай. Гэхдээ тэр үед залуус хоосон буцаж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөхнийг хүртсэн. Тухайн үед эрэлт их ч, байр цөөхөн байлаа. Өнгөрсөн оны сүүлчээр байр авч чадахгүй байгаа иргэдэд Засгийн газраас цөөнгүй орон сууцыг зах зээлийн ханшаас хамаагүй хямдаар түрээслэх тухай мэдээ дуулдаж эхэлсэн нь иргэдэд томоохон боломж олгов....

Б.ЧИМЭДДОРЖ: БӨХӨН АГНАСАН 125 ХЭРЭГ ГАРЧ, ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

2016 оны 03 сарын 01      0      1285

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддоржтой ярилцлаа. -Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн өвөл амьтад идэш тэжээлгүй болсноос гадна осгох тохиолдол цөөнгүй гарлаа. Биотехникийн арга хэмжээнд танай байгууллага оролцож байсан. Хэр олон газар танайхаас тусламж хүсэв? -Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд Говь-Алтай, Ховд аймгийн сумдад нийт 11 байгаль хамгаалагч ажилладаг юм. Тэд...

ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ГҮНИЙ УСЫГ ХЭМНЭНЭ

2016 оны 02 сарын 26      3      1175

Манай оронд 1980-1990 онд гадаад, дотоодын томоохон компаниуд судалгаа хийж, газрын гүний усны нөөц багасах магадлалтай учраас Улаанбаатар хотыг гадаргын усан хангамжийн системд шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төр, засгаас хөрөнгө гаргаж судалгаа хийлгэж байжээ. Тэдгээр судалгааны үндсэн дээр Туул гол, Тэрэлжийн бэлчирт далан байгуулах замаар усан сан үүсгэж, Улаанбаатар хотыг гадаргын усаар хангах боломжтой гэсэн тооцоо гаргасан нь ч бий. Үүний дагуу өдгөө...

Б.ЖАГАР: НҮБ-ААС ШИНЖЭЭЧИД УРЬЖ, ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЛГОНО

2016 оны 02 сарын 25      12      1786

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа. Тус байгууллагынхан энэ онд нийслэлийнхний ундны усыг хамгаалахтай холбоотой цөөнгүй ажил төлөвлөөд буй юм билээ. Ирэх сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрөөр тайван жагсаал зохион байгуулж, усны нөөцөө шавхахгүй тал дээр хамтран ажиллах хүсэлтээ төр, засгийн удирдлагуудын сонорт хүргэх зорилготой гэсэн. -Туул голыг бохирдуулагч эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас биш, буурахгүй...

БАЙГАЛЬ ЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭХИЙГ ХҮЛЭЭДЭГГҮЙ

2016 оны 02 сарын 18      1      2837

Баянзүрх дүүргийн XXI хороо, 2016.02.16. 15.30 цаг. Цас ахиу орж, хүйтний эрч ч нэлээд чангарсан хүндхэн өвөл арай гэж өнгөрлөө. Гэсэн ч цаг хараахан наашлаагүй, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, 20 аймгийн 90 сум цагаан зудтай хэвээр хавартай золгоод байна. Энэ цагийн нэг том аюул нь шар усны үер. Ялангуяа нутгийн ихэнх хэсэг цасаар хучигдсан одоогийн нөхцөлд аюул бүр ч их. Өвлийг яаж ийгээд давчихвал “гэгээ тусна” гэсэн олон нийтийн хүлээлтийн...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй