Шатахууны 43 хоногийн нөөцтэй байна

2015 оны 04 сарын 29      0      1854

Энэ сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 54, Аи-92 автобензин 56, дизелийн түлш 39, ТС-1 25 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас мэдээллээ. 

38.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

2015 оны 04 сарын 29      0      1839

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны эхний гурван сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 9.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 7.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 104.1 сая төгрөг, бусад орлого 2.2 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 28.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 28.4 тэрбум төгрөг, бусад...

Нүүрсний экспорт 490.000 тонноор буурчээ

2015 оны 04 сарын 29      0      1653

Энэ оны эхний гурван сарын байдлаар нүүрс 5.8 сая тонн, алт 939.3 кг, газрын тос 268.6 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 57.0 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын экспортыг авч үзвэл энэ оны эхний гурван сарын байдлаар 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 95.3 мянган...

ХАБЭА-н салбар хороо байгууллаа

2015 оны 04 сарын 29      0      1797

Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал 2015” бага хурал зохион байгуулж буй. Одоогоор осол гарсны дараа хянах, шалгах, бүртгэх, нөхөн олговор олгох эрх зүйн тогтолцоо хэрэгждэг. Түүнээс бус осол аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хангалттай стандарт, дэд бүтэц бий болоогүй байна. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар...

136 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

2015 оны 04 сарын 29      0      1698

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай (БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9), 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1320 өргөдлийн дугаар олгосон бөгөөд...

Хайгуулын хоёр талбайд 338.9 сая ам.долларын хөрөнгө оруулна

2015 оны 04 сарын 29      0      1644

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын өнгөрсөн сарын 20-ны хуралдаанаар газрын тосны хайгуулын “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” талбайд  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр “Увс I” талбайн хайгуулын ажилд 257.57 сая ам.доллар, “Хэрлэнтохой XXVIII” талбайн хайгуулын ажилд 81.4 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр...

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн журам, гэрээний загварыг баталлаа

2015 оны 04 сарын 29      0      1879

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу  “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Уг журам, гэрээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох, аль байгууллага ямар асуудлыг хариуцах гэх мэт оролцогч талуудын эрх үүргийг...

Орон нутгийн хүртэх орлогын хувийг нэмнэ

2015 оны 04 сарын 29      0      1810

Одоогийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэн, түүнийгээ нийслэл, 21 аймаг, бүх сум, дүүргүүдэд итгэлцүүрээр тооцон хуваарилж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Энэхүү бодлого нь уул уурхайн салбараас олсон орлогоос орон нутгийн хөгжлийг жигд дэмжих бодлого тул тухайн орон нутагт явагдаж буй геологи, хайгуул, уул...

Хоршооны гишүүд номын дуу сонсож байна

2015 оны 04 сарын 29      0      1706

Хөдөө аж ахуйн бирж байгуулаад хоёр жил болсон ч өдий хүртэл биржээс зөвшөөрөл авч, арилжаанд оролцсон хоршоо байхгүй байгаа гэнэ. Арилжаанд оролцохын тулд тэд түүхий эдээ тордож, анхан шатны боловсруулалт хийх, биржийн барааны тодорхойлолтод тусгасан шаардлагыг хангах хэмжээний мэдлэг, дадлага туршлагатай байх шаардлагатай байдаг гэнэ. Тиймээс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран орон нутагт...

30 хувийн урьдчилгаа төлж, үрийн буудай авна

2015 оны 04 сарын 29      0      1561

Энэ хаврын тариалалтад нийт 48.000 тонн буудайн үр шаардлагатай байгаа. Үүний 38.000 тонн нь өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн үр аж. Үлдсэнийг нь ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбараас гаргаж буй бөгөөд ТЭДС-гаас 103 аж ахуйн нэгж, иргэнд төлбөрийн 20 хувийг урьдчилан авах нөхцөлөөр 2300 тонн үр зээлдүүлсэн байна. Тэгвэл Шадар сайд тушаал гаргаж, дутаж буй үрийн хэрэгцээг хангахаар Улсын үрийн нөөцийн салбараас сайн чанарын буудайг зээлээр олгох болжээ....

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй