“Эр хүн эрүүл бол өрх гэр эрүүл”

2015 оны 05 сарын 06      0      1453

Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 9.4 жилээр дутуу үзүүлэлт юм. Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Эр хүн та эрүүл бол өрх гэр эрүүл” урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр “Түрүү булчирхайн хоргүй томрол” сэдвээр мэдээлэл...

Тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ санал болгов

2015 оны 05 сарын 06      0      1970

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд, Монгол-Беларусийн ЗГХК-ийн Беларусийн талын дарга ноён Огородников Александр Сергеевич ийг  хүлээн авч уулзав. Р.Бурмаа сайл хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд сэргэн хөгжиж байгааг дурдаад өнгөрсөн оны зургадугаар сараас Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээж, салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч...

580.000 га тариалангийн газрын 61.4 хувь нь элэгджээ

2015 оны 05 сарын 06      1      1992

“Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Хурлаар хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ, ургамлын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн бодит хэрэгцээ, менежмент, төрийн тогтвортой бодлого зэрэг газар тариалангийн салбарыг тойрсон өргөн хүрээтэй асуудлаар эрдэмтэн судлаач,...

1000 айлын орон сууц барих зорилтоо биелүүлж байна

2015 оны 05 сарын 06      0      1582

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт тусгасан “Аймгийн хэмжээнд орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хороолол барьж, 1000 айлыг орон сууцжуулах” зорилт энэ онд бүрэн биелж байгаа аж. 2012 оноос 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл Арвайхээр, Хархорин, Хужирт суманд 979 айл шинэ орон сууцанд орж, иргэдийн амьдрах нөхцөл сайжирсан байна. Мөн 2015 он гарсаар 183 айлын орон сууцны дөрвөн барилгыг ашиглалтад оруулаад...

Мал төллөлт 70.8 хувьтай байна

2015 оны 05 сарын 04      0      1401

   Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл  үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдэж, бойжилт 98.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд  80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ,...

ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ 50.000-400.000 төгрөгөөр хямдруулав

2015 оны 05 сарын 04      4      2985

Италийн уран барилгын хэв маягийг шингээсэн, олон улсын стандартын дагуу цэцэрлэгжүүлэх “Тоскана” хороолол барьж байна. Мөн Тайванийн технологийн дагуу барилгын дээвэртээ ногоон байгууламжтай “Аман хуур” цогцолбор хорооллыг ч энэ онд ашиглалтад оруулах нь. Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвөөс найм дахь жилдээ зохион байгуулсан “Барилга экспо” олон улсын үзэсгэлэн яармагийн үеэр дэвшилт технологи бүхий хорооллуудыг олонд танилцуулав. “Барилга...

ХОРООДЫН “БАНК” ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ

2015 оны 05 сарын 04      0      3002

Хорооны иргэд хоршин, хийж бүтээх хүсэлтэй нэгэндээ зээл олгох “жижиг банк” буюу Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) байгуулжээ. Уг санаачилгыг хотын захиргаанаас өнгөрсөн онд гаргаж, өдгөө хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот 152 хороотой. Энэ ажил ёсоор бол нийслэл 152 хоршоогоор бүл нэмнэ гэсэн үг. Үүний 94-ийг хэдийнэ байгуулчихаж. Уг ажилтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороонд хоршоо байгуулах 110 хүсэлт ирснээс 94-т нь ийнхүү тусгай зөвшөөрөл олгож, 16-г нь хянаж...

Японы эмч нар 14 дэх жилдээ манайд ажиллана

2015 оны 05 сарын 01      0      2775

Японы “Heart saving project” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа манай улсад анх 2001 онд эхэлснээс хойш зүрхний мэргэжлийн эмч нарын баг ирж Монголын олон зуун хүүхдэд зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ хийгээд буй. Энэ жил тус байгууллага Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод дөрөв, тав, ес, арваннэгдүгээр сард төлөвлөгөөт оношилгоо эмчилгээгээ хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагын эмч нар нийслэл хот болон 20 аймагт ажиллаж өнөөдрийг...

Тариалалтын бэлтгэл хангагджээ

2015 оны 04 сарын 30      0      2877

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тариалалтын бэлтгэл хангагдаад буй талаар мэдээллээ. Энэ онд улсын хэмжээнд нийт 400.800 га талбайд тариалалт хийж, үр тариа 500.200 тонн, үүнээс буудай 465.700, төмс 167.700, хүнсний ногоо 104.700, малын тэжээл 40.000, тосны ургамал 26.400, жимс, жимсгэнэ 2500 тонныг хурааж авах зорилт дэвшүүлээд буй. ХХААЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 21.100 тонн дизель түлш шаардлагатай байгаа талаарх судалгаа гаргажээ. Тариалалтыг хугацаанд нь, чанартай...

Д.ҮҮРЦАЙХ: БОДЛОГОГҮЙ ТӨСЛИЙГ САНХҮҮГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭЛСЭНД УС АСГАСАНТАЙ АДИЛ

2015 оны 04 сарын 30      0      2763

Манай улс нүүрс-химийн үйлдвэртэй болох талаар ярих болсон. Ийм үйлдвэр байгуулахтай холбоотой зарим асуудлаар Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Үүрцайхтай ярилцлаа. -Нүүрснээс шатахуун, хий гарган авах үйлдвэрийг манай улсад хэрхэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна вэ? -Манай улс 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд есдүгээрт жагсдаг. Мөнгө олох хамгийн амархан арга нь ухаж гаргаад борлуулах боловч тээврийн зардал өндөр. Өдгөө...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй