Улсын хэмжээнд ажилгүй 88.600 иргэн байна

2015 оны 05 сарын 13      0      1578

Үндэсний статистикийн хорооны судалгааны дүнгээр энэ оны I улиралд улсын хэмжээнд ажилгүй 88.600 иргэн байгаагийн 60.5 хувь нь эрэгтэй, 39.5 хувь нь эмэгтэй аж. Ажиллах хүчний судалгааны энэ оны I улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая байгаагийн 52.4 хувь нь эрэгтэй, 47.6 хувь нь эмэгтэй аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 734.700 нь хот, суурин газарт, 470.800 орон нутагт амьдарч буй аж. Ажиллаж буй иргэд өмнөх оны мөн...

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллана

2015 оны 05 сарын 13      0      1895

 ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо гэж онцлов. Тэрээр Засгийн газраас “Чингис” бондын зээлээр өвлийн хүлэмж барих ажил эхлүүлснийг дуулгаад, хүлэмжийн технологи,...

Ажилгүй иргэдийн 29.4 хувь нь бакалаврын дипломтой

2015 оны 05 сарын 13      0      1571

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 48.500 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувь буурч, өмнөх сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлт. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.900 нь эмэгтэйчүүд. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сард ажилгүй 35.500 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4100 иргэн ажилд зуучлагдан орж, 38.600 иргэн ажил идэвхтэй хайхгүй байна гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн...

Уул уурхайн яам ШУТИС-тай хамтран ажиллах болов

2015 оны 05 сарын 12      0      1853

Геологи, уул уурхайн салбарын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтэд хандсан ажил зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхээр Уул уурхайн яам, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зурсан байна. Уг санамж бичгийг байгуулсанаар талууд геологи уул уурхайн салбарын бодлогын судалгаа, эрдэм шинжилгээний ажил...

ПОЛЬШ БОЛОН МОНГОЛД үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанарын ялгаагүй

2015 оны 05 сарын 11      2      8976

Даршлах бүтээгдэхүүнд удаан хадгалах зориулалттай хүнсний нэмэлт хольдог. Тэгвэл “Дөрвөн өлзий” компанийнхан “Видан” нэрээрээ олонд танигдсан жимс, дарсан ногоондоо ийм бодис огт хольдоггүй аж. Нэмэлт бодис холиогүй ч ариутгал, технологи нь тухайн бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөлийг нь бүрэн хангах боломжтой гэдэг нь тэдний нэрийн хуудас. “Чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” уриатай тус хамт олон хүнсний ногоо нөөшлөх польш технологийг...

Сурталчилгааны самбарын загвар шалгаруулна

2015 оны 05 сарын 10      0      3391

Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжид нийцэхгүй сурталчилгааны самбаруудыг буулгаж буй. Харин холбогдох шаардлагыг хангасан газруудад самбар байрлуулах нь зүйтэй гэж иргэд ч, холбогдох байгууллагууд ч үзэж байгаа юм. Тэгвэл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж сурталчилгааны самбар байрлуулахтай холбогдсон журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүүргүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцжээ. Дүүргүүдээс хаяг, сурталчилгааны...

“Өрхийн тариалан 2” төсөл хэрэгжүүлж байна

2015 оны 05 сарын 06      0      1690

2010 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумыг 30 өрхийг бүлгийн зохион байгуулалтад оруулж “Өрхийн тариалан 1” төсөл хэрэгжүүлж байжээ. Энэ хүрээнд сумын нэгдсэн тариалангийн 3.5 га талбайн хөрсийг боловсруулж, хайсжуулан, усалгааны асуудлыг шийдэж, тариалалтын арга технологи болон техник тоног төхөөрөмж нийлүүлж, бүх талаар дэмжиж ажилласан байна. Үүний үр дүнд тус суманд газар тариалан эрхлэгчид нэмэгдэж, төмс, хүнсний ногооны хэрэгцээг орон нутагтаа бэлтгэх боломж бүрдсэн аж....

2.5 сая төгрөгийн хүнсний тусламж үзүүлэв

2015 оны 05 сарын 06      0      1616

Баянгол дүүрэг байгуулсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Түмний итгэл Сумади” төрийн бус байгууллагатай хамтран “Аз жаргалтай гэр бүл 4” сайн үйлсийн аяныг өнөөдөр хэрэгжүүлэв. Уг аяны хүрээнд 2015 онд амьжиргааг нь дээшлүүлэхээр сонгосон 23 хорооны зорилтот бүлгийн 47 өрхийн 47 ахмад настанд 2.5 сая төгрөгийн хүнсний тусламж үзүүлэв. Мөн тус дүүргийн 11 дүгээр хорооны өрх толгойлсон нэг эмэгтэйд 2.5 сая...

80 ам метрийн босгыг чөлөөлөх тухай хэлэлцэв

2015 оны 05 сарын 06      0      1935

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөр, Орон сууцны ипотекийн зээлийн түр журам, Барилгын хуулийн төсөл, Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хууль зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хувьд боловсруулсан журмын төсөлд яамдаас санал авч засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь орон сууцны ипотекийн зээлийн журам байлаа. Зээлийн хугацаа 20 жил...

“Миний номын өргөө” төсөл хэрэгжүүлж эхэлжээ

2015 оны 05 сарын 06      0      1686

Дэлхийн Банкны санхүүжилтээр Японы Хүүхдийг Ивээх сангаас Өвөрхангай аймгийн 10 суманд “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй аж. Тус төслийн хүрээнд Хүүхдийг ивээх сангаас аймгийн төв номын сантай хамтран “Миний номын өргөө” төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төсөлд Арвайхээр хотын цэцэрлэгт хамрагддаггүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдээс таван настай...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн...    » Дэлгэрэнгүй